Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч 2017 оны 6-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллого хийх үйл явцыг ажиглаж Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьлаа. Ажиглалт нь Улаанбаатар хотын нийт хэсгийн хороодын 12 хувь буюу 6 дүүргийн нийт 50 хэсгийн хороог хамарсан. Сонгуулийн санал хураалт дуусахад ажиглалтад хамрагдсан 50 хэсгийн хорооноос 23-д нь техникийн тооллого явагдсан ба энэ үйл явцыг мөн дуустал ажиглалаа.
Ажиглалтыг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ хамтран зохион байгуулсан ба ажиглагчаар дан залуучууд ажилласан нь тэдний сонгуулийн үйл явын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, сонгуульд оролцох идэвхийг сайжруулах давхар ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Иргэний нийгмийн 100 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллогын үйл явц ажиглалт хийсэн 50 хэсгийн хороон дээр хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй байна. Гэвч зохион байгуулалт болоод сонгуулийн өдрийн үйл явцын ил тод байдлыг сайжруулах чиглэлд тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлага байгаа нь харагдлаа.
Ажиглагчдын ирүүлсэн мэдээллийг багцлан авч үзвэл:
Санал авах байр, орчин:
Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд үзүүлэх дэлгэцийг бэлдсэн зэрэг хэсгийн хороодын зохион байгуулалт сайн байсан ч дараах дутагдлууд ажиглагдсан. Үүнд:
Санал хураах ажиллагааны нээлт:
Санал хураах ажиллагаа хуульд заасан дагуу 07:00 цагт эхэлсэн.
Сонгуулийн тухай хуулийн 89.1-д зааснаар санал авах ажиллагааг нээх үйл явцад хэсгийн хорооны гишүүд болон ажиглагчдын оролцуулахаас гадна сонгогчийн төлөөллийг байлгах ёстой атал ажиглалтад хамрагдсан хэсгийн 44 хувьд нь сонгогчийн төлөөлллийг байлцууулаагүй.
Санал хураах ажиллагааны нээлттэй холбоотой ажиглагчдад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд авах ёстой мэдээллийг өгөөгүй тохиолдлууд гарсан. Жишээлбэл, санал тоолох төхөөрөмжийн эхлэлийн тэг тайлан буюу лог тайланг 14%-д нь хэвлэн өгөөгүй бөгөөд зөвхөн намын ажиглагчдад өгнө, сонгуулийн өмнөх өдөр ирж гарын үсэг зурах шаардлагатай байсан зэрэг шалтгаанаар татгалзсан байна. Мөн тухайн хэсэгт хуваарилсан саналын хуудсын индексийг тэмдэглэж авах, зөөврийн хайрцагаар авсан саналын холбоотой мэдээллийг олж авахад ажиглагчдад хүндрэл учирчээ.
Санал хураах үйл явц:
Ажиглалтанд хамрагдсан 50 хэсгийн хорооноос 86%-д санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь ажиглаж болохуйц байжээ. Ажиглагчдын ирүүлсэн мэдээллээс үзвэл санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод явагдсан байна.
Санал хураах ажиллагаа 49 хэсгийн хороодод завсарлаагүй бөгөөд хуульд заасан журмын дагуу хэвийн явагдсан. Хэсгийн хороод ерөнхийдөө хуульд заасан цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд зарим газарт санал тоолох төхөөрөмжийг угсрах, ажиллуулах зэрэгт их цаг зарцуулсны улмаас хожимдож эхлүүлсэн тохиолдол гарсан.
Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байснаас үүдсэн зарим хүндрэл ажиглагджээ. Жишээлбэл, Сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх мэдээлэл дутмагаас болж 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон, 51%-д нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад хүндрэлтэй байсан байна. Үүний улмаас сонгогчийн саналын нууцлал алдагдах, бусад хүмүүст харагдах тохиолдлууд гарч болзошгүй байжээ.
Мөн сонгогч хэсгийн хороогоо мэдэхгүй андуурсан 95 болон түүнээс дээш тохиолдол гарчээ. Түүнчлэн хэсгийн хороодод Сонгуулийн тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд хоосон саналын хуудас уншуулсан иргэдийг заавал аль нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөхийг шаардах тохиолдлууд байсан ба сонгогч нэгээс олон нэр дугуйлах тохиолдлууд гарчээ.
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гарсан зөрчлийн хувьд оршин суух харьяалал мөн боловч сонгочдын нэрсийн жагсаалтанд байхгүй 18 тохиолдол, хаяг дээр байхгүй хүнийг нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн 58 тохиолдол бүртгэгджээ.
Сонгогчийн хувьд бэхэн тэмдэглэгээг эсэргүүцсэн 45, өндөр настны өмнөөс хамт яваа хүн бөглөсөн 28 тохиолдол (итгэмжлэлийг шалгаагүй), саналын хуудасны зураг авах, сонгогчид хоорондоо ярилцах гэсэн зөрчлүүдийг ажиглагдсан.
Ажиглалт явуулсан хэсгийн хороодын хувьд 50%-д нь намын ажиглагчид, 60%-д нь сонгогч гомдол гаргасан гэсэн боловч 50%-д нь хэсгийн хорооны ажилтнуудын санал гомдлыг хүлээн авч, тэмдэглэл хөтлөөгүй аж.
Санал тоолох төхөөрөмж болон хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаа:
Ажиглагчдаас ирүүлсэн мэдээллээс үзвэл хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой хүндрэлүүд тэмдэглэгдээгүй байна. Хэсгийн хороодын 91 хувь нь сонгогч тус бүрийн хурууны хээг уншуулан таниулж, иргэний үнэмлэхний мэдээлэлтэй тулгаж нягталж байсан. Зарим хэсгийн хороод хурууны хээ уншиж буй тохиолдолд, иргэний үнэмлэх шаардаагүй байна. Мөн долоовор хурууны хээ таниагүй тохиолдолд хэсгийн хороодын 90 хувь нь бусад хуруунуудыг уншуулж байсан байна.
Мөн хэсгийн хороодын 78,9%-д нь санал тоолох ажиллагааны үед санал тоолох төхөөрөмж эвдэрч, гацаагүй байна. Зарим хэсгийн хороод дээр иргэд төхөөрөмжинд саналын хуудас уншуулахдаа хавтастай нь хийсний улмаас төхөөрөмжийг гацаах, гэмтээх тохиолдол гарчээ. Үүний улмаас төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг засахад дээд тал 60 минут хүртэл хугацаа зарцуулах, нэг төхөөрөмжтэй нэг хэсгийн хороо санал авах ажиллагаа завсарлахад хүрсэн байна. Журмын дагуу төхөөрөмжийн эвдрэл гэмтэл бүрт тэмдэглэл хөтлөх шаардлагатай боловч нийт хэсгийн хороодын 50%-д энэ тэмдэглэлийг хөтлөөгүй байна.
Санал тоолох төхөөрөмжинд 59 хувьд нь эвдрэл, гэмтэл гараагүй гэсэн бөгөөд гэмтэл гарсан тохиолдлуудад мэдээлийн даамал тухай бүр нь засварлаж, шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны засварлах баг ирж тухай бүр нь асуудлыг шийдвэрлэжээ.
Санал тоолох үйл явц:
Санал тоолох үйл явц хуулийн дагуу 22 цагт эхэлсэн байна. Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явагдсан гэсэн бөгөөд зарим хороодод санал тоолж хэвлэх үед цаас нь дууссан, зааварчилгаа хүлээсэн, СЕХ-оос техникийн тооллого явагдах эсэхийг хүлээсэн зэрэг шалтгаантай байсан байна.
Ийнхүү нийт хэсгийн хороодын 95% нь саналын хуудасны дүнг ажиглагчдад хэвлэж өгсөн ба 95% нь дүнг уншиж сонгон, 92% нь нэн даруй буюу дунджаар 10-30 минутын дотор мэдээлжээ. Мөн 98% нь саналын хуудасны зурган файлыг ажиглагчдад CD дээр хуулж өгсөн бөгөөд техникийн мэдлэг болон бэлтгэл хангалтгүй, зурган файлыг хуулж авах хүсэлтээ бичгээр гаргах, заавал DVD авчрахыг шаардсанаас зарим хэсгийн хороо ажиглагчид мэдээллийг авч чадсангүй.
Хэсгийн хороодын гишүүдийн мэдээлэл дутмагаас хуулиар заасан тэмдэглэлүүдийг цаг тухайд нь хөтлөөгүй болон санал авахад зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны хуудсыг баруун дээд буланг хайчлалгүй битүүмжилсэн тохиолдол байна.
Техникийн тооллого:
Төрийн бус байгууллагын ажиглалтыг зохион байгуулах багийн төлөөлөл 6 дүүргийн техникийн тооллого явагдах хэсгийн хороодыг сугалах ажиллагаанд биеээр оролцож хөндлөгийн ажиглалт хийсэн. Ажиглалт хийсэн 50 хэсгийн хорооноос 23 хэсгийн хороо нь сугалаагаар сонгогдсон юм. Эдгээр хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын ирүүлсэн мэдээллээс үзэхэд техникийн тооллого явагдах үйл явц СЕХ-оос баталсан журмын дагуу нээлттэй явагджээ. Техник тооллого дунджаар 1 цаг 30 минутын дараа эхэлсэн ба дунджаар 3-8 цаг үргэлжилсэн.
Техникийн тооллого хийгдсэн хэсгийн хороод дээр санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнгийн зөрүү гараагүй байна. Нэг хэсгийн хороо дээр саналын хуудас болон санал авах машины санал зөрөх тохиолдол гарсан байна. Тодруулбал саналын зөрүү гарах тохиолдол, шалтгаан нь нэр дэвшигчийн өмнөх тойруулан тэмдэглэсэн байдал, мөн хэсгийн хороодын ажилчид олон цаг ажилласны улмаас алдаж тоолох зэргээ шалтгаалсныг тогтоосон байна.
Ажиглалт хийхэд учирсан хүндрэл бэрхшээл:
Хуулийн дагуу төрийн бус байгууллага сонгуулийг ажиглах үйл явцыг Сонгуулийн Ерөнхий хороо дэмжиж ажилласан боловч дүүргийн болон хэсгийн сонгуулийн хорооны ажилтнууд иргэний нийгмийн ажиглагчдыг бүртгэж, үнэмлэх олгохоос татгалзан хүндрэл учруулж байлаа.
Мөн ажиглагчдад мэдээлэх шаардлагатай зарим мэдээллийг дутуу хэлэх, орхих, санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ, серийн дугаарыг тэмдэглэх боломж өгөхгүй байх, саналын хуудасны зурган файлыг хуулбарлан авах боломжоор хангаагүй тохиолдлууд хэд хэд гарлаа. Энэ нь иргэний нийгмйн ажиглагчдын хувьд сонгогчдын нийтлэг эрх ашгийг төлөөлөн сонгуулийн үйл явцад бүрэн гүйцэд ажиглалт хийхэд хүндрэл учруулж байсныг холбогдох хүмүүст анхааруулж байна.