Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь 2021 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед нийгмийн мэдээллийн сүлжээ (фэйсбүүк)-нд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилт хэр түвшинд байгаа, мөн хүний эрхийн зөрчлүүдэд мониторинг хийж буй бөгөөд энэ ажлыг Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хариуцан ажиллаж байна.
Энэхүү мониторингийг нийгмийн мэдээллийн сүлжээний Монгол дахь хамгийн том талбар болох фэйсбүүкт хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний хэрэгжилтийг тандах зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид, нэр дэвшүүлсэн намын албан ёсны сошиал хуудсуудаас гадна олон хэрэглэгчтэй хэвлэл мэдээллийн байгууллага, нийтийн групп, пэйжүүдээс сонголт хийж ажиглалт хийж буй бөгөд энэ удаагийн мэдээллээр явцын дүнг танилцуулна. Албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 4-ний өдрийг дуустал хугацааг хамрав.
Нэг өдөрт бүртгэгдсэн мэдээллийн давтамж харилцан адилгүй хэлбэлзэлтэй байгаа нь графикаас харагдаж байна. Гэвч эхний 7 хоногт мэдээллийн давтамж багасч байгаад сүүлийн 7 хоногт мэдээллийн давтамж нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
Хариу үйлдлийн бүтцийг ажиглавал хоёр хариу үйлдлийн нэг нь шейр хийж цааш нь түгээдэг бол дөрвөн хариу үйлдэл тутмын нэг нь лайк дарж дэмждэг, арван хариу үйлдэл тутмын нэг нь сэтгэгдэл бичсэн байна. Хариу үйлдлийн бүтцийг сонгуулийн сурталчилгааны хоногоор харьцуулж харвал сүүлийн 7 хоногтшейр хийж түгээх давтамж нь багасч, лайк дарж дэмжих,сэтгэгдэл бичих давтамж нэмэгдсэн байна. Түүнчлэн angry буюу уурласан эможи дарсан тохиолдол нэмэгджээ.
Эхний долоо хоногт:
Хамгийн их хариу үйлдэлтэй постуудын 30 хувь нь 5 сарын 26-нд, 30 хувь нь 5 сарын 27-ны өдөр фейсбүүкт орсон байгаагаас дүгнэвэл хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр нэр дэвшигчидтэй холбоотой олон постууд орсон ч түүнд үзүүлэх хариу үйлдэл бага байсан байна. Харин эсэргээр нь сүүлийн 2 өдөр цөөн постууд орсон хэдий ч тус постуудад хамгийн их хариу үйлдэл үзүүлж мэдээллүүд идэвхжсэн байна.
Хамгийн их хариу үйлдэлтэй постуудын 90 хувь нь сонгуулийн сурталчилгааны эхний 7 хоногт фэйсбүүкт постлогджээ. Эдгээр хамгийн олон хариу үйлдэл авсан постууд нь нийт хариу үйлдлийн 63 хувийг эзэлж байна. Мөн хамгийн их хариу үйлдэлтэй постуудын хариу үйлдлийн хэлбэрийг задалж харвал шейр хийж түгээх хандлага түгээмэл байгаа нь ажиглагдлаа.
Сонгуулийн сурталчилгааны сүүлийн 7 хоногт эерэг мэдээллийн давтамж 20 хувиар огцом өслөө. Харин сөрөг агуулгатай мэдээлэл сүүлийн 7 хоногт 1 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл сөрөг агуулгатай мэдээлэл сонгуулийн сурталчилгааны аль ч цаг үед ижил хэмжээнд түгээгдэж байна.
2021 оны 06 сарын 02-ны өдрийн байдлаар үзэн ядалтын үг хэллэг ашигласан, гутаан доромжилсон, үймээн самуунд уриалсан үг хэллэгийг агуулсан нийт 43 кейс бүртгэгдлээ. Эдгээр кейсүүдээс 5-10 кейсыг сонгож хуульчдын багаар хүний эрхийн зөрчил талаас нь судлуулж мэргэжлийн дүгнэлт гаргуулах төлөвлөгөөтэй судалгааны ажил үргэлжилж байна.
Ц. Тамир
Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Social_Media_Monitoring_210604.pdf | 1.28 MB |