Сонгогчдын нэрийн жагсаалт зөрүүтэй байна

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийх төслийг 2009 оны 5-р сарын 1-нээс эхлэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Уг мониторингийн зорилго нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр 22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад олон хаягаар давхардан бүртгэгдсэн иргэдийн бүртгэлийг тулган нягталж мониторинг хийсэн үр дүнг баталгаажуулах, нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргахад хувь нэмэр оруулахад оршино.

2009 Оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Сонгогчдын Нэрийн Жагсаалтын Мониторинг

2009 оны 5-р сарын 12-13-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн салбар хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийсэн явцын тайлан

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийх төслийг 2009 оны 5-р сарын 1-нээс эхлэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Уг мониторингийн зорилго нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр 22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад олон хаягаар давхардан бүртгэгдсэн иргэдийн бүртгэлийг тулган нягталж мониторинг хийсэн үр дүнг баталгаажуулах, нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргахад хувь нэмэр оруулахад оршино.

Дээрх зорилгын хүрээнд бид дараах байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийж байна:

1. 2008 оны мониторингоор илэрсэн зөрчилтэй нэрсээс түүвэрлэн авч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтаас зохих ёсоор хасагдсан эсэхийг хянах,

2. Олон улсад сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийхэд ашигладаг үндсэн хоёр аргын нэг болох Иргэдээс нэрийн жагсаалтад байвал зохих мэдээллийг авч сонгуулийн хэсгийн хорооноос гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах

Мониторингийн эхний үе шатанд дээрх аргачлалын хүрээнд 5-р сарын 1-ны өдрөөс 5-р сарын 8-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 24 хорооны сонгуулийн насны иргэдийн 10.4 орчим хувь буюу нийт 13836 сонгогчоос зохих мэдээллийг авч жагсаалт үйлдээд байна.

Мониторингийн эхний шатанд цуглуулсан мэдээлэл

Хороо Хорооны нийт сонгуулийн насны иргэд /ойролцоогоор/ Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн жагсаалтад байгаа нэрс Өмнөх мониторингоор илэрсэн хасагдах ёстой нэрс
1 1-р хороо 3000 596 159
2 2-р хороо 5700 610 170
3 3-р хороо   593 94
4 4-р хороо 6000 600 90
5 5-р хороо   599 100
6 6-р хороо   581 315
7 7-р хороо   599 70
8 8-р хороо   600 80
9 9-р хороо   616 85
10 10-р хороо   605 60
11 11-р хороо 2000 587 35
12 12-р хороо   598 75
13 13-р хороо   630 97
14 14-р хороо 4400 597 90
15 15-р хороо 2600 540 60
16 16-р хороо 5300 598 250
17 17-р хороо   628 60
18 18-р хороо 4500 630 75
19 19-р хороо   609 90
20 20-р хороо 3400 616 50
21 21-р хороо   529 60
22 22-р хороо   618 70
23 23-р хороо 6300 598 50
24 24-р хороо 3600 604 75

 

НИЙТ 132971 13836 2261

Мониторингийн хоёр дахь үе шатанд дээрх бэлэн болсон жагсаалтыг хэсгийн хороод дээр ил тавьсан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах ажлыг 5-р сарын 12-нд эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн салбар хорооны гурван хэсгийн хороон дээр энэ ажлыг гүйцэтгээд байна. Ийнхүү тулгалт хийсэн дүнг хүснэгтээр харуулвал:

Өөрсдийн үйлдсэн нэрийн жагсаалтыг харъяалах сонгуулийн хэсгийн хорооны нэрийн жагсаалттай тулгасан байдал

Хороо Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн нэрийн жагсаалтад байгаа нэрс Зөрүүтэй нэрс
Манайд жагсаалтад байгаа боловч хэсгийн хорооны жагсаалтад байхгүй нэрс Хэсгийн хорооны жагсаалтад байгаа боловч манай жагсаалтад байхгүй байгаа нэрс
1 1-р хороо 596 143 42
2 3-р хороо 593 54 46
3 6-р хороо 581 55 69
  НИЙТ 1770 253 157

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт дээрх 3 хэсгийн хороонд харъяалагдах тодорхой хаяг дээр оршин сууж байгаа 1770 хүний нэрийг авч очин холбогдох хэсгийн хороодын өөрсдийнх нь гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгахад эднээс 253 нь бүртгэгдээгүй байсан. Түүнчлэн бидний судалгаанд хамрагдсан хаягууд дээр оршин суудаггүй 157 хүнийг дээрх хэсгийн хороодын нэрийн жагсаалтад бүртгэсэн байгаа нь харагдсан.

Жишээ: БЗД-ийн 1-р хорооны сонгогчдын нэрийн жагсаалтаас 59-р байрны 12 тоотод оршин суудаг сонгогчдын нэрсийг тулгасан байдал

Хаяг Овог нэр Манай жагсаалтад Хэсгийн хорооны жагсаалтад

59-12

Т. Лодой байна байхгүй

59-12

Л. Баасан байна байхгүй

59-12

Л.Баясгалан байна байхгүй

59-12

Д. Ганчимэг байна байхгүй

59-12

Цэндхүү Отгон байхгүй байна

59-12

Төмөрбаатар Будгэрэл байхгүй байна

59-12

Жигдэн Давхарбаяр байхгүй байна

Дээрх 157 хүний нэлээд нь байраа зарж борлуулаад өөр тийш нүүсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнөө бүрэн хийлгээгүй байх зэрэг шалтгаантай байж болох тул тодруулга хийсний дараа тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүнд хасагдах ёстой нь тодорхой болсон нэрсийг харъяалах сонгуулийн хэсгийн хорооны нэрийн жагсаалттай тулгаж, зөрчлийг зохих ёсоор арилгасан эсэхийг нягталлаа. Үр дүнг доорх хүснэгтэд үзүүлэв:

Хороо Өмнөх сонгуулиар хасагдах ёстой нэрийн жагсаалт Хасагдаагүй жагсаалтад байгаа Хувиар харуулбал
1 1-р хороо 159 25 15.7%
2 3-р хороо 94 15 15.9%
3 6-р хороо 315 22 6.9%
  НИЙТ 568 62 10.9%

Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн мониторингийн дүнд илэрсэн зөрчилтэй нэрсээс дээр дурдсан гурван хэсгийн хороонд хамаарах 568 хүний нэрийг авч очин тулгахад хасагдаагүй 62 нэр байлаа. Энэ талаар зохих тодруулгыг холбогдох хэсгийн хороодтой хамтран хийнэ.

Төслийн удирдагч: Ч.Мөнхцэцэг,
Филантропи Хөгжлийн Төлөө Төв ТББ
Утас: 316543

Сонгууль