Глоб Интернэшнл ТББ нь УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж байна. СЕХ-оос товлосон сонгуулийн сурталчилгаа явуулах албан ёсны хугацаа болох 2012 оны 6 дугаар сарын 6-26-ны хооронд үргэлжлэх 3 үе шаттай энэ мониторингийн зорилго нь “Телевиз радио нь сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.14 хэсэгт заасны дагуу сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг хангаж, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, редакцийн хараат бус байдлыг ханган, сэтгүүл зүйн мэргэжлийн зарчим, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллана гэсэн үүргээ хэрхэн гүйцэтгэснийг тандах юм.
Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
Мониторингд МҮОНТ, UBS, MN25, ТВ5, ТВ9 телевизүүд хамрагдаж байгаа бөгөөд судалгаанд хамрагдах телевизүүдийг олон нийтийн буюу төсвийн санхүүжилт ашигладаг, орон даяар цацагддаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд удаан үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн шалгууруудыг үндэслэн сонгов.
Гурван үе шаттай хийгдэх мониторингийн 6 дугаар сарын 06-11-ны хооронд хийгдсэн судалгааны дүн гарлаа.
1. Судалгааны хугацаанд 5 телевизийн 525 цаг 39 минут 51 секундын нэвтрүүлэгч мониторинг хийв. Телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл 22%-иар давамгайлж байв. Мэдээллийн өнгө аясын хувьд ч мөн МАН-ын тухай мэдээлэл хамгийн их эерэг болон төвийг сахисан байдлаар мэдээлэгдсэн байна. Мэдээллийн өнгө аясын хувьд нийт телевизүүдэд эерэг хандлагатай мэдээлэл давамгайлж байна. Энэ нь нам эвсэл, нэр дэвшигчийг агуулгын хувьд хэтэрхий дэмжсэн агуулгатай байгаа нь харагдаж байгаа юм. Харин сөрөг хандлагатай мэдээлэл харьцангуй бага байлаа.
2. Хуульд заасан 2 цагийг хэтрүүлсэн байдалд дүн шинжилгээ хийхэд TV9 телевиз 40 минутаар, 25-р суваг телевиз 13 минут 36 секундээр хэтрүүлсэн байна. Бусад телевизүүдийн хувьд хоёр цагаасаа хэтрээгүй байна.
3. Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэгт шинжилгээ хийхэд МҮОНТ-ээр 01 цаг 56 минут 42 секундын нэвтрүүлэг цацжээ. Харин бусад телевизүүдэр хамгийн их нь TV9 телевиз 09 минут 40 секундыг сонгогчдын боловсролд зориулсан байна. Харин UBS телевизээр сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг огт гараагүй байна.
4. Далд сурталчилгаа явуулсан эсэхэд хяналт тавихад МҮОНТ 01 цаг 36 минут 56 секундын далд сурталчилгаа явуулжээ. Харин бусад телевизүүдээс хамгийн өндөр нь 25-р суваг телевизийн далд сурталчилгаа байлаа. Энэ нь 06 цаг 12 минут 36 секундыг эзэлжээ. Хамгийн бага далд сурталчилгаа явуулсан телевиз UBS байв. Энэ нь нийт 59 минут 38 секунд байв.
5. Телевизүүдийн мэдээний хөтөлбөрт сонгуулийн сурталчилгаа давамгайлсан нь харагдаж байна. МҮОНТ-ийн далд сурталчилгааны хэлбэрийг агуулсан мэдээлэл 01:36:56 байв. Бусад телевизүүдийн хувьд ТВ9 телевиз хамгийн өндөр буюу 02 цаг 05 минут 12 секундын далд хэлбэрийн сурталчилгаа явуулжээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Глоб Интернэшнл
2012 оны 6 дугаар сар 18, Улаанбаатар хот