УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад хийсэн аудитын дүн

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн төлөө төв 2008 оны тавдугаар сарын 27-ноос эхлэн УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад хаягийн давхцалтай байсан 47,354 иргэний бүртгэлд тулгалт хийж дууслаа. Мониторингоор 15,411 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаяг дээрээ байгаа, 17,266 иргэн бүртгүүлсэн хаяг дээр байхгүй болох нь тогтоогдлоо (Хүснэгт 1). Үлдсэн 14,677 иргэний хаягийг нягталж баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл (хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, холбоо боломжгүй гэх мэт.) дутмаг байв.

Хаягийн давхцалтай 47, 354 бүртгэлийг шалгасан дэлгэрэнгүй мэдээлэл

Хүснэгт-1.

Хороо Нийт шалгах
хаягийн давхцал
Үүнээс шалгасан Үүнээс хаяг
дээр байгаа хүн
Хаяг дээр
байхгүй хүн
Хаяг олдоогүй, хаяг дээрх
хүмүүстэй холбоо барьж
чадаагүй, мэдээллийн
батлагдах байдал хангалтгүй
1 1-р хороо 863 863 302 223 338
2 2-р хороо 3861 3861 964 1836 1061
3 3-р хороо 722 722 351 157 214
4 4-р хороо 1900 1900 433 276 1191
5 5-р хороо 2386 2386 951 1019 416
6 6-р хороо 2855 2855 502 1689 664
7 7-р хороо 1595 1595 482 606 507
8 8-р хороо 1510 1510 410 425 675
9 9-р хороо 1611 1611 583 563 465
10 10-р хороо 1136 1136 426 353 357
11 11-р хороо 708 708 347 37 324
12 12-р хороо 1828 1828 511 552 765
13 13-р хороо 2670 2670 822 850 998
14 14-р хороо 2092 2092 794 909 389
15 15-р хороо 1182 1182 223 425 534
16 16-р хороо 3936 3936 822 2502 612
17 17-р хороо 1389 1389 646 414 329
18 18-р хороо 1545 1545 813 521 211
19 19-р хороо 1902 1902 650 764 488
20 20-р хороо 800 800 368 242 190
21 21-р хороо 2340 2340 1052 311 977
22 22-р хороо 2402 2402 772 979 651
23 23-р хороо 1479 1479 413 145 921
24 24-р хороо 1416 1416 706 439 271
25 1-р хороо 930 930 392 332 206
26 2-р хороо 883 883 238 306 339
27 3-р хороо 448 448 153 145 150
28 4-р хороо 434 434 158 143 133
29 5-р хороо 254 254 73 49 132
30 6-р хороо 277 277 54 54 169
  НИЙТ 47354 47354 15411 17266 14677


Нийт хаягийн давхцалтай иргэдийн 33 орчим хувь нь (15,411) хаяг дээрээ байгаа боловч тэдгээрийн 11 нь сонгуулийн насанд хүрээгүй, 575 хүн өөр хаягнаас сонгуульд оролцохоор бүртгэгдсэн байв. Түүнчлэн 432 хүн нь гадаад явсан, цэргийн албанд, хорих газар байгаа гэх зэрэг шалтгаанаар уг хаягаараа сонгуульд оролцох боломжгүй (Хүснэгт 2).

Бүртгэлтэй хаягаар сонгуульд оролцохгүй хүний тоо

Хүснэгт 2.

Хороо Хаяг дээр
байгаа хүн
Үүнээс энэ хаягаар сонгуульд оролцохгүй хүний тоо
Гадаадад
байгаа
Сонгуулийн
насанд хүрээгүй
Цэрэгт
явсан
Өөр хаягнаас
сонгуульд оролцох
Хорих газар
хоригдож байгаа
1 1-р хороо 302 22 0 0 11 0
2 2-р хороо 964 6 0 0 0 0
3 3-р хороо 351 10 0 0 1 0
4 4-р хороо 433 16 0 1 0 0
5 5-р хороо 951 37 1 0 49 0
6 6-р хороо 502 12 1 0 27 0
7 7-р хороо 482 38 0 0 15 0
8 8-р хороо 410 12 0 0 15 0
9 9-р хороо 583 15 0 0 11 0
10 10-р хороо 426 5 0 0 6 0
11 11-р хороо 347 6 0 0 6 0
12 12-р хороо 511 27 0 0 1 0
13 13-р хороо 822 16 2 2 87 0
14 14-р хороо 794 3 0 0 39 0
15 15-р хороо 223 12 0 0 13 0
16 16-р хороо 822 46 2 0 5 0
17 17-р хороо 646 5 0 1 30 0
18 18-р хороо 813 46 1 0 47 0
19 19-р хороо 650 4 0 0 31 0
20 20-р хороо 368 14 0 0 22 0
21 21-р хороо 1052 15 0 0 21 0
22 22-р хороо 772 16 1 1 32 0
23 23-р хороо 413 6 0 0 6 0
24 24-р хороо 706 10 2 1 37 1
25 1-р хороо 392 6 0 0 20 0
26 2-р хороо 238 11 0 0 15 0
27 3-р хороо 153 3 0 0 8 1
28 4-р хороо 158 3 1 0 12 0
29 5-р хороо 73 2 0 0 7 0
30 6-р хороо 54 0 0 0 1 0
  НИЙТ 15411 424 11 6 575 2


Тухайн хаяг дээр байхгүй нийт 17,266 хүний 6,208 нь түр оршин сууж байгаад нүүсэн, нас барсан, шилжин суурьшсан зэргээр тодорхой хугацаанд бүртгүүлсэн хаягаар амьдарч байсан ч одоо тухайн хаяг дээр байхгүй эсвэл угаас байхгүй хүний нэр, байхгүй хаягийг бүртгэлд оруулсан байв (Хүснэгт 3.). Тухайлбал, Баян-Зүрх дүүргийн 16-р хороонд Хилийн цэргийн дээд сургуулийн дотуур байрны сонсогчид гэж 417, Баян-Зүрх дүүргийн 2-р хороонд Цахим дээд сургуулийн дотуур байранд амьдардаг гэж 213 хүнийг бүртгэгдсэн байсан бөгөөд эдгээр хаягийн дагуу  очиж тулгалт хийхэд Цахим дээд сургуулийн дотуур байр гэж байхгүй байлаа. Харин Хилийн цэргийн дээд сургууль нь бараг арваад жилийн өмнө Толгойт руу нүүсэн бөгөөд сонсогчдын байр нь тус хороонд байрладаггүй байлаа.

Бүртгэлтэй хаягаар байхгүй хүний тоо

Хүснэгт 2.

Хороо Тухайн хаяг дээр байдаггүй
Нийт Нас барсан Шилжсэн Түр оршин
суугч байсан
Ийм хүн болон
хаяг байхгүй
1 1-р хороо 223 2 48 7 166
2 2-р хороо 1836 1 114 628 1093
3 3-р хороо 157 0 29 0 128
4 4-р хороо 276 3 88 33 152
5 5-р хороо 1019 3 148 413 455
6 6-р хороо 1689 0 18 1364 307
7 7-р хороо 606 1 14 0 591
8 8-р хороо 425 0 42 0 383
9 9-р хороо 563 1 175 7 380
10 10-р хороо 353 1 60 0 292
11 11-р хороо 37 1 11 0 25
12 12-р хороо 552 1 89 0 462
13 13-р хороо 850 0 275 0 575
14 14-р хороо 909 1 216 0 692
15 15-р хороо 425 1 62 11 351
16 16-р хороо 2502 2 332 592 1561
17 17-р хороо 414 1 20 0 353
18 18-р хороо 521 2 162 0 357
19 19-р хороо 764 1 91 167 505
20 20-р хороо 242 1 0 0 241
21 21-р хороо 311 0 129 0 182
22 22-р хороо 979 1 445 0 533
23 23-р хороо 145 1 27 0 117
24 24-р хороо 439 0 201 0 238
25 1-р хороо 332 0 39 0 293
26 2-р хороо 306 0 31 0 275
27 3-р хороо 145 0 42 0 103
28 4-р хороо 143 0 14 0 129
29 5-р хороо 49 0 32 0 17
30 6-р хороо 54 0 7 0 47
  НИЙТ 17266 25 2961 3222 11003


Дүгнэлт:

Баян-Зүрх дүүргийн 30 хороог хамарсан хаягийн давхцалтай иргэдийн бүртгэлийг шалгаж байх явцад Монгол Улс хүн амынхаа тоо, бүртгэлийн ажиллагааг шинэчлэх, дахин нягталж, нэгдсэн бүртгэлийн шинэ системтэй болох хэрэгтэй байгаа нь харагдаж байлаа. Энэ нь нэг талаас иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн ихсэж оршин сууж буй газартаа бүртгүүлдэггүй, шилжсэн хаягаа хасуулддаггүйгээс болж байгаа хэдий ч нөгөө талаас төрийн байгууллага иргэдийн хаягийн бүртгэлийг тухай бүр шинэчилдэггүй, шилжилт хөдөлгөөнийг бүртгэдэггүй, бүртгэлийг цаг тухайд нь нэгтгэдэггүй, шинэчилсэн бүртгэлээ ИБМУТ-д тухай бүр явуулдаггүй зэргээс үүдэлтэй хүндрэл гэж үзэж болохоор байна.

Улсын хэмжээгээр 116,568 иргэн нэгээс дээш хаяг дээр бүртгэлтэй байгаагаас хүн амын төвлөрсөн суурьшлыг дагаад ихэнх нь Улаанбаатар хотод байна. Үүний шалтгаан нь:
-    Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэсч зохих журмын дагуу хаягийн бүртгэл, хасалт хийгдээгүй
-    Шинэ орон сууц ихээр баригдаж хагас дутуу хаягжилт хийгдсэн
-    Төрийн байгууллагын хариуцлагагүйгээс шилжилт хөдөлгөөнөө зохих ёсоор хийлгэсэн боловч албан ёсны  бүртгэлд ороогүй байх
-    Нэг иргэн хэд хэдэн орон байр эзэмших тохиолдолд хэд хэдэн хаяг дээр давхар бүртгүүлэх (улсын бүртгэлд бүртгүүлэхэд заавал хаяг шаарддаг тул)
-    Гэр хорооллыг задгай хэмээн бүртгэх зэрэг нийтлэг асуудал ажиглагдаж байлаа.

Түүнчлэн орон сууцаа бусдад түрээслүүлсэн, дамжин түрээслүүлснээс үүдсэн хаягийн давхцал гарч байв. Энэ бүхэн нь анхан шатны засаг захиргааны нэгж буюу хорооноос оршин суугчдынхаа бүртгэлийг бүрэн хийх, цаг тухайд нь шинэчилж байх, шинэчилсэн бүртгэлээ ИБМУТ-д тухай бүр явуулж байх зэргээр бүртгэлийн ажиллагааг цэгцлэх шаардлагатайг харуулж байна. Нөгөө талаар зарим иргэд амьдарч буй хүний тоогоор хог, усны үнэ зэрэг өргөн хэрэглээний зардал нэмэгддэгээс шалтгаалан ам бүлийн тоог буюу түрээслүүлсэн эсэх тухай үнэн зөв мэдээллийг өгдөггүй байдал харагдаж байгаа юм.

Филантропи Хөгжлийн төлөө төвөөс “сонгогчдын нэрийн жагсаалтад хийсэн аудит” төслийн хүрээнд ийнхүү Улаанбаатар хотын хоёр дүүрэг тодруулбал улсын хэмжээнд  сонгогчдын  нэрийн жагсаалтад иргэдийн хаяг хамгийн их давхацсан зөрчилтэй Баянзүрх, Налайх дүүргийг сонгон авч сонгогчдын хаягийг тодруулах ажил хийсэн нь УИХ-ын 22-р тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулиас өмнө цэгцлэхэд тодорхой хэмжээнд тус нэмэр болсон гэж найдаж байна.

Сонгууль