Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээллийг СЕХ-ны дарга Н.Лувсанжав, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн, хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүй нарын 13.10 цагт хийснийг энд хүргэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 12.00 цагийн байдлаар улс даяар 316 мянга 208 хүн буюу нийт сонгогчдын 21,48 хувь нь саналаа өгсөн байна гэлээ.
Санал хураалтын байдлыг аймаг, дүүргээр нь жагсаавал:
Архангай 21,98 хувь буюу 11 014 хүн
Баян-Өлгий 19,70 хувь буюу 10 253 хүн
Баянхонгор 20,80 хувь буюу 9 760 хүн
Булган 24,69 хувь буюу 7 835 хүн
Говь-Алтай 23,79 хувь буюу 7 651 хүн
Говьсүмбэр 26,49 хувь буюу 2000 хүн
Дорноговь 19,55 хувь буюу 7952 хүн
Дорнод 19,55 хувь буюу 8755 хүн
Дундговь 25,70 хувь буюу 6123 хүн
Завхан 25,67 хувь буюу 11 037 хүн
Өвөрхангай 17,50 хувь буюу 11 792 хүн
Өмнөговь 33,76 хувь буюу 10 047 хүн
Сүхбаатар 31,07 хувь буюу 10 097 хүн
Сэлэнгэ 31,07 хувь буюу 13 397 хүн
Төв 22,93 хувь буюу 11 892 хүн
Увс 19,28 хувь буюу 8209 хүн
Ховд 28,51 хувь буюу 12 653 хүн
Хөвсгөл 18,52 хувь буюу 13 351 хүн
Хэнтий 24,52 хувь буюу 9967 хүн
Дархан-Уул 27,15 хувь буюу 12 066 хүн
Орхон 21,99 хувь буюу 11 800 хүн саналаа өгсөн бөгөөд нийт орон нутагт 207 650 хүн буюу нийт сонгогчдын 22,97 хувь нь саналаа өгсөн байна.
Нийслэлд дүүргүүдээр нь авч үзвэл:
Баянгол 19,49 хувь буюу 16 023 хүн
Баянзүрх 19,10 хувь буюу 24 071 хүн
Сүхбаатар 20,40 хувь буюу 13 189 хүн
Сонгинохайрхан 17,62 хувь буюу 23 030 хүн
Хан-Уул 21,78 хувь буюу 12 347 хүн
Чингэлтэй 18,22 хувь буюу 13 641 хүн
Налайх 16,75 хувь буюу 2882 хүн
Багануур 19,43 хувь буюу 2622 хүн
Багахангай 32,8 хувь буюу 723 хүн саналаа өгсөн байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр бол 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 21,48 хувьтай байгаа нь харьцангуй бага тоо. Гэхдээ 18.00, 22.00 цагийн байдлаар ирц нэмэгдэх санал хураалт хүчинтэйд тооцох хэмжээнд хүрэх байх гэж найдаж буйгаа илэрхийлээд үлдэж буй хугацаанд сонгогчдыг санал хураалтдаа идэвхтэй оролцохыг дахин санууллаа.