Ардчилсан сонгуулийн гол зарчим нь улс төрийн нам, нэр дэвшигчид тэгш гарааны зарчмаар шударга өрсөлдөх, иргэд олон нийтийг мэдээлэлтэй сонгуулийн үйл явцад оролцох нөхцөлийг хангах явдал билээ.
Сонгуулийн санхүүжилт, зарцуулалтын мэдээлэл ил тод байх нь авлига, шударга бус байдлыг бууруулж, иргэдийн итгэл үнэмшил, оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй болохыг олон улсын туршлага харуулж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намуудад хандан сонгуулийн санхүүжилт, хандив, зарцуулалтаа СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН ХУГАЦААНД ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛЭХИЙГ ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР УРИАЛЖ БАЙНА!
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ
5 дугаар зүйл Намын үйл ажиллагааны зарчим
20 дугаар зүйл Намын санхүүгийн хяналт
Ардчилсан намын дүрэм Тавдугаар бүлэг: Намын бүтэц, урирдлага, зохион байгуулалт 5.22.5 Дотоод сонгуулийн хороо Наймдугаар бүлэг; Намын санхүү, татвар, хураамж, өмч 8.2.5 Намын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, тэдгээр хяналт тавих, үнэлгээ хийх чадамжийг бүх талаар дэмжих тогтолцоо бүрдүүлэх зорилготой Ардчилал хөгжил сангийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод байна. |
Монгол Ардын Намын дүрэм Нэг дүгээр бүлэг: Ерөнхий зарчим 1.5 Үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлах бөгөөд ил тод, нээлттэй байж, бодлого, шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаална. Есдүгээр бүлэг; Намын хяналт 34-р зүйл: Намын хяналтын байгууллагын эрх, үүрэг 34.1.8 Авлига, Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус холбогдох байгуулагуудтай хамтран ажиллах, намаас төрийн бус холбогдох байгуулагатай хамтран ажиллах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал, болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах; |
Монгол Ардын Хувьсгалт Намын дүрэм Хоёрдугаар зүйл; Үйл ажиллагааны зарчим Ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална. Аливаа бодлого, шийдвэртээ гишүүд, дэмжигчийнхээ санал бодлыг тусган, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй байлгана. 33-р зүйл: Санхүүжилтийн ил тод байдал |