Сонгогчдын нэрийн жагсаалтад хийж буй мониторингийн явц

2016 оны УИХ-ын сонгуульд “царцаа”, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч дахин санал өгөх асуудал гарч байсан бөгөөд үүнтэй уялдуулан хуульд зарим өөрчлөлт туссан. Үүнтэй холбоотой энэ асуудалд сүлжээний зүгээс анхаарал хандуулж хөндлөнгийн хяналт тавьж байна. Гэвч сонгогчдын нэрийн жагсаалтыг мэдээлэл иргэний нийгмийн ажиглагчдад нээлттэй биш байгаатай холбоотой  энэ удаагийн сонгуулиар өргөн хүрээнд хяналт тавих боломжгүй байна. Хуульд заасанчлан сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг зөвхөн нам, эвсэл, нэр дэвшигчид авч хянах боломжтой бөгөөд иргэний нийгмийн ажиглагчдын хувьд зөвхөн танилцах бололцоотой юм.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 43 хороодоос сонгуулийн 2 тойргийн зааг болох 6 хороод, захын байршлын 1 буюу нийт сонгуулийн 18 хэсгийн хороодыг сонгон ажилласан. Үүнээс:

  • 17 хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалттай цаасан хэлбэрээр нь танилцсан. Эдгээрээс 22 мэдээллийг сонгон хаягаар нь шалгаж баталгаажуулалт хийсэн.
  • 1 сонгуулийн хэсгийн хорооны зүгээс танилцах боломжоор хангаагүй.
  • Нийт 17 хэсгийн 41358 иргэдийн мэдээллийг шалгасан. (18 сонгуулийн хэсгийн хорооны нийт 43419 сонгогчийн мэдээллээс)
  • Нэг хаяг дээр 130 хүн бүртгэлтэй, хаягаар нь шалгахад халамжийн төв байсан.
  • Ижил овог, ижил нэртэй ихэр хүмүүс байдаг.
  • Овог өөр, ижил нэртэй, нас чацуу хүмүүс 1 хаяг дээр байдаг. (ах дүүсийн хүүхдүүд)
  • Бүртгэлтэй хаяг дээрээ байнга оршин суудаггүй.
  • Өмнө нь оршин сууж байсан иргэд хорооноос хасалтаа хийлгэдэггүй. Үүнээс үүдэн нэг хаяг дээр олон иргэн бүртгэлтэй байдаг.
  • Хаягаар нь очиж баталгаажуулах гэсэн боловч тухайн үед эзгүй байж таарсан 29 хаяг байна. (дахин баталгаажуулах)
  • Ижил нэртэй ойролцоо регистрийн дугаартай хүмүүс

Хаягийн асуудал

  • Айлууд хаягаа тодорхой мэдэхгүй.
  • Хашаан дээрх өмнө өдөр байсан тоотын дугаар маргааш нь өөрчлөгдсөн.
  • Хаягаар нь газар дээр нь очиж шалгахад олдохгүй. /задгай буюу хаягжилтгүй айлуудыг нийлүүлээд 0 эхлүүлээд нэг болгон бүртгэсэн/
  • Задгай 01, 02 гэж бүртгэдэг зарим 1 –тэй давхар
  • 1 а, б, в, г гэж хуваах
  • 2 сарын 1нээс өмнө хийсэн шилжилт хөдөлгөөн шинэ хороо бий болсонтой холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөн олноор хийгдсэн.
  • Баянзүрх дүүрэг: Иргэдийн мэдээллийн дагуу (25-р тойрогт бие даан нэр дэвшигч Анхбаяр) баталгаажуулалт хийсэн. БЗД, 2-р хороо, 100 (нэг хаяг дээр 46 хүн оршин суудаг тухай) Бие даагч Анхбаярын хийсэн мэдэгдэлтэй холбоотой асуудлыг судлахад 99 тоотоос цааш хашаа байгаагүй. Харин задгайд байгаа айлуудыг нийлүүлж бүртгэснээс түүвэрчлэн шалгасан. Бидний зүгээс бүх тойрог хэсэгт хүрч ажиллах боломжгүй тул нам, эвсэл, бие даагчдыг энэ талаар илүү түлхүү ажиллахыг уриалж байна.

С. Энхжаргал

Сонгууль