Бодлогод залуусын хяналт ТББ-аас сонгуулийн зардлын тайлагналтын үйл явцад тасралтгүй хяналт тавин ажиллаж байна. Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас тойрогт нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг хуулийн хугацаанд байршуулснаас 969 нэр дэвшигчээс 787 нэр дэвшигч хандивын дансаа бүртгүүлсэн байна. Мөн сонгуульд өрсөлдсөн 21 нам, эвслээс 6 нь явцын зардлын тайланг хүргүүлээгүй ба ҮАГ-ын тайлан ирүүлэх жагсаалтад 969 нэр дэвшигчийн нэрс байгаагаас 187 хүний мэдээлэл байсангүй.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хуулийн 58.4-т зааснаар сонгуулийн зардлын явцын тайланг хүлээн авмагц нийтэд ил тод байрлуулах үүргээ 2 хоногоор хоцроон (26-ны шөнө байршуулсан), нэгдсэн байдлаар олон нийтэд танилцуулав. ТББ-ын хяналт шинжилгээний хүрээнд нийт 130 гаруй нэр дэвшигчдийн зардлын тайлангаа байршуулсан сошиал хуудсын мэдээллийг шалгаж үзэхэд хуулиас 1-2 өдөр хоцроосон зөрчил ажиглагдав. Мөн энэ талаар ҮАГ-аас энэ талаар нэгдсэн тайлбар, мэдээлэл гаргаагүй байна.
Түүнчлэн, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50.2-т сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлал нь сонгуулийн зардлыг бууруулахад чиглэнэ гэсэн боловч зардлын явцын тайлангийн урьдчилсан дүнгээс үзэхэд 747 нэр дэвшигч 76,153,415,020 төгрөгийн орлого бүрдүүлснээс, 58,145,985,668 төгрөгийн зарцуулалттай байгаа бол 14 нам, эвсэл 11,410,796,058.53 төгрөгийн орлого бүрдүүлснээс 8,501,881,280.18 төгрөгийн зарцуулалттай гэжээ.
Тодруулбал, 2024 оны сонгуульд 87.5 гаруй тэрбум төгрөгийн орлогоос 66.6 тэрбумыг нь өнөөдрийн байдлаар зарцуулжээ. Үүнээс Улаанбаатар хотын 6 тойрогт 17 орчим тэрбумын орлого бүрдүүлснээс, 13 тэрбумыг зарцуулж, үлдсэн 45 тэрбум төгрөгийг орон нутгийн 7 тойрогт зарцуулсан байна.
УИХ-д суудал авсан намуудын явцын тайланг нэгтгэвэл,
Ийнхүү сонгуулийн санхүүжилтийн зардлын хяналт, шинжилгээний үйл явцыг урьдчилсан байдлаар дүгнэн үзвэл дараах нийтлэг зөрчил, дутагдал ажиглагдлаа. Үүнд,
Хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй буцаалт хийсэн хандивын дүн нийт нэр дэвшигчдийн хувьд 8.7 тэрбум, нам эвслийн хувьд 1.2 тэрбум орчим байсан бөгөөд сонгуульд хандив авсан нам, эвсэл, нэр дэвшигчдийн орлогын үлдэгдэл нь харьцангуй өндөр байгаа нь цаашид хандивын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг харуулж байна.