2017 оны Ерөнхийлөгчийн Сонгуулийн Сурталчилгааны Мониторинг - II үе

 “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийж буй бөгөөд  уг мониторингид МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулж байна. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима Медиа ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэв.

Мониторинг 3 үе шаттай хийж буй бөгөөд II үе шатны буюу 2017 оны 6 дугаар сарын 10-14-ний дүнг авч үзэхэд сонгуулийн сурталчилгаанд төвийг сахисан өнгө аястай мэдээлэл улам бүр буурч байгаа нь харагдлаа.

 

Инфографик - 3
Сонгуультай холбоотой мэдээлэл

 

 

Инфографик - 4
2017 Мэдээллийн өнгө аяс

 

 

Инфографик - 5
Сонгуулийн тухай мэдээллийн хэлбэрүүд

 

 

Инфографик - 6
2017 Мэдээний хөтөлбөрөөр гарсан СХМ

 

 

Инфографик - 7
2017 МҮОНТ-ийн цаг хуваарилалт /Нэр дэвшигчээр/

 

Хуулийн хязгаарлалт /82.5, 82.6 зүйл/ - 2017 оны 6 дугаар сарын 06-14
 

МҮОНТ 6.06 6.07 6.08 6.09 6.10 6.11 6.12 6.13 6.14
Х.Баттулга /АН/ - - 0:00:20 0:00:14 0:00:15 - - 0:00:12 0:00:12
С.Ганбаатар /МАХН/ - - 0:00:30 0:00:14 0:00:17 - 0:00:13 0:00:15 0:00:17
М.Энхболд /МАН/ - - - - - - - - -
ТВ9 6.06 6.07 6.08 6.09 6.10 6.11 6.12 6.13 6.14
Х.Баттулга /АН/ - - 0:00:07 - - - - - -
С.Ганбаатар /МАХН/ - - 0:00:13 - - - - - -
М.Энхболд /МАН/ - 0:00:05 - - - 0:00:10 - - -
25-р суваг 6.06 6.07 6.08 6.09 6.10 6.11 6.12 6.13 6.14
Х.Баттулга /АН/ - - - - - - - - -
С.Ганбаатар /МАХН/ - - - - - - - - -
М.Энхболд /МАН/ - - - - - - - - -
C1 6.06 6.07 6.08 6.09 6.10 6.11 6.12 6.13 6.14
Х.Баттулга /АН/ - - - - - 00:00:25 - - -
С.Ганбаатар /МАХН/ *Энэ хугацаанд нэр дэвшигч М.Энхболд, С.Ганбаатар нарын захиалгат нэвтрүүлэг огт цацаагүй болно. - - - - -
М.Энхболд /МАН/ - - - - -
UBS 6.06 6.07 6.08 6.09 6.10 6.11 6.12 6.13 6.14
Х.Баттулга /АН/ - 0:00:09 - - - - - - -
С.Ганбаатар /МАХН/ - - - - - - - - -
М.Энхболд /МАН/ - 0:00:06 - - - - - 0:01:08 -


Дүгнэлт

  • Арилжааны телевизүүд нэр дэвшигч тус бүрт цаг хуваарилалтын хувьд тэгш хандаагүй, их цаг зарцуулсан ч өнгө аясын хувьд эрс ялгавартай.
  • СТМ-д захиалгатай төлбөртэй сурталчилгаа нэгдүгээр үеийн тайлангаас 6 пунктээр буурч 52,8% болсон.
  • Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн цаг нэмэгдэж 5 телевизийн дунджаар 31.2% болсон
  • Арилжааны телевизүүд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл буурч эсрэгээрээ МҮОНТ-д нэмэгдсэн.
  • Хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл дутмаг. Телевизүүд өөрсдөө зориудаар сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг бэлтгэх нь ховор. Реклам хэлбэрээр эсвэл цаг үеийн мэдээний хөтөлбөрөөр л нэвтрүүлсэн.
  • Нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн өнгө аяс нь хоёр туйл руу шилжсэн. Нийт 5 телевизийн дунджаар эерэг өнгө аястай мэдээлэл буурч 67% болсон бол сөрөг хандлагатай мэдээллийн хэмжээ 2 дахин нэмэгдэж 25%-д хүрсэн.
  • СТХ-ийн 8.5-т заасныг зөрчсөн тохиолдол илрээгүй. 
  • СТХ-ийн 82.6, 82.14-д заасан заалтуудыг зөрчих тохиолдол огцом нэмэгдсэн.
  • Манай нэр дэвшигч... Сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйгээ умартаж байна.

Сонгууль