Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Монгол Улс ардчилалд шилжсэн цагаас хойш төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал (УИХ)-ыг бүх нийтийн чөлөөт сонгуулиар найман удаа сонгож бүрдүүлжээ. Үүнээс сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн үймээнээр төгссөн 2008 оны сонгууль манай ардчиллын түүхнээ гашуун сургамж болж үлдсэн. Энэ сонгуулиас сургамж авч сонгогчдын нэрийн жагсаалт болон санал тоолох үйл явцыг автоматжуулах эрх зүйн орчныг 2011 онд бүрдүүлж, улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн өнөөг хүртэл хэрэгжүүлж ирлээ. Гэвч санал тоолох автомат төхөөрөмж болон сонгогчдын нэрийн жагсаалтад үл итгэх байдал ажиглагдсан хэвээр байна. Ялангуяа, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой санал, гомдол 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш нэлээд гарах болсон. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Сонгогчдын боловсрол төвийн ажиллуулсан сонгогчдод зөвлөгөө өгөх лавлах утсанд ирсэн гомдол, саналын 45 хувь нь сонгогчийн хаягт илүү сонгогч бүртгэгдсэн тухай, 22 хувь нь дутуу бүртгэсэн тухай, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн 24 хувь нь мөн ийм дуудлага, 50 орчим хувь нь сонгогчийн бүртгэлийн хуудастай холбоотой байсан талаар тус байгууллагаас мэдээлж байв.
Сонгуулийн үйл явцад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд сонгуулийн үйл явц ил тод, бүх тал хяналт тавих боломжтой байх нь туйлын чухал юм. Үүнд бие даасан иргэний нийгмийн байгууллагуудын хяналт чухал бөгөөд МИДАС ТББ-ын зүгээс 2020 оны УИХ-ын сонгуулийн явцад санал тоолох төхөөрөмжийг сонгуульд бэлтгэх үйл явц болон сонгогчдын нэрийн жагсаалтад хяналт тавих ажлыг 2020.05.01 – 2020.06.30-ны хооронд зохион байгуулж гүйцэтгэлээ. Энэхүү тайланд сонгогчдын нэрийн жагсаалтад хийсэн мониторингийн үр дүнг танилцуулж байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг тодорхой хүрээнд шалгаж нягтлах, уг жагсаалттай холбоотой гарч буй хүндрэл, саад бэрхшээлийг тодорхойлох;
Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн ажиллагааг автоматжуулах” тухай 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахтай холбогдсон харилцааг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан. УИХ-аас 2011 онд баталсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 4.1.1-д “сонгуулийн автоматжуулсан систем” гэж сонгуульд бэлтгэж, түүнийг хуулийн дагуу зохион байгуулахад ашиглах зориулалттай мэдээллийн санг бүрдүүлж, сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах үүрэг бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогц”-ыг ойлгоно гэж заажээ. Тодруулбал, сонгуулийн автоматжуулсан систем нь сонгогчдын бүртгэл, санал тоолох систем гэсэн хоёр тусдаа хэсгээс бүрдэж байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана” (21-р зүйл, 21.1 дэх хэсэг) гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2012 оны УИХын сонгуулиас эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх болон холбогдох бусад үүргийг хариуцан ажиллаж ирлээ. Үүнд сонгогчийг бүртгэх, түүнийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудаст байршуулах, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны сургалт зохион байгуулах, сонгогчийг бүртгэх техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг ажлыг хариуцан зохион байгуулдаг.
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН ХУВЬД АНХААРАЛ ТАТАХ ДАРААХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ОНЦОЛЖ БАЙНА. ҮҮНД:
Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, ил тод байдлыг хангахтай холбоотой |
20.14. Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.
20.4. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.
20.5. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 20.4- т заасан цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.
20.10. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны засаг даргын тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно. Нэг сонгогч - нэг санал өгөх зарчим нь тэгш сонгуулийн чухал зарчим бөгөөд үүнийг хангахын тулд нэг сонгогч зөвхөн нэг хэсэгт бүртгэлтэй байх буюу сонгогчдын нэрийн жагсаалтад сонгогчийг давхар бүртгэхгүй байх шаардлагыг хуулийн энэ хэсэгт тусгасан.
Сонгогчдын нэрийн жагсаалт үнэн зөв эсэхийг магадлахын тулд олон талын хяналт чухал билээ. Хуульд заасны дагуу нэрийн жагсаалтыг burtgel.gov.mn сайтад байрлуулдаг хэдий ч энэ сайт руу тэр бүр олон сонгогч орж бүртгэлийн мэдээллээ шалгадаггүй (5000 гаруйхан хүн – УБЕГ-ын төлөөлөлтэй хийсэн ярилцлагаас) байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг нэгдсэн бааз үүсгэн үйлдэж давхардлыг шалгаж байгаа хэдий ч нэг хүнийг өөр өөр регистрээр давхар бүртгэсэн байх болзошгүй тохиолдлыг мэдээллийн баазаас шууд шалгах боломж тун тааруу болно.
(2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр ийм нэг тохиолдлыг баримтжуулсныг хавсралтаас үзнэ үү.)
Сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх, зохих өөрчлөлтийг оруулах, түүнд хяналт тавихтай холбоотой |
20.11. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
23.1. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
23.2. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.
23.3. Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.
Сонгогчдын зүгээс өөрийнх нь амьдардаг хаяг дээр хамт амьдардаггүй буюу байнга оршин суудаггүй1 хүмүүс бүртгэсэн талаар гомдол сүүлийн сонгуулиудаар тасралтгүй гарч сонгогчдын нэрийн жагсаалтын үнэн зөв байдалд эргэлзээ үүсэхэд нөлөөлж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд өөрийн хаяг дээр бүртгэлтэй байгаа хүмүүсийн мэдээлэлтэй сонгогч аль болох эрт танилцаж зохих газар гомдол гарган шийдвэрлүүлэх боломжоор хангах явдал мөн боловч УБЕГ-ын цахим хуудсанд ил болгож буй сонгогчдын нэрийн жагсаалтаас ийнхүү шалгах боломж байхгүй.
Энэ нөхцөлд сонгогчийн зүгээс зөвхөн өөрийн бүртгэлийг нягтлан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гомдол гаргахаас өөр агуулгатай гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломж байхгүй байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах үндэслэлд тухайн хаяг дээр байнга оршин суудаггүй сонгогчийг бүртгэсэн нөхцөлийг тусгаагүй байгааг анхаарвал зохино.
Ажиглагч сонгогчийн нэрийн жагсаалтад хяналт тавихтай холбоотой зохицуулалт |
23.5. Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар энэ хуульд заасан хугацаа дууссанаас хойш сонгогчдын нэрийн жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлттэй танилцах эрхтэй.
23.6. Ажиглагч энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахдаа зураг авах, бичлэг хийх зэргээр сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулахыг хориглоно.
23.7. Энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн ажилтан болон хэсгийн хорооны дарга хамтран зохион байгуулж, хяналт тавина.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.13 дахь хэсэгт заасны дагуу нам, эвсэл нь сонгууль болохоос 20 хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг хүсэлт гарган авч хянах боломжтой байдаг. Энэ удаагийн сонгуулиар CD-гээс хуулах, хайлт хийх боломжгүй байдлаар өгсөн нь сонгогчдын нэрийн жагсаалтаас түүвэрчлэн шалгахад хүндрэл учруулсныг дурдах нь зүйтэй.
Өнгөрсөн хугацаанд намуудын зүгээс иргэний нийгмийн ажиглагчдын адил өргөн хүрээнд тодорхой аргачлалын дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад хяналт тавьсан удаа байхгүй. Харин иргэний нийгмийн ажиглагчдын хувьд сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг авах боломжгүй байгаа нь хяналт тавих бололцоог боомилж байна.
Сонгогчдын шилжих хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалт |
24.1. Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
24.2. Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
24.3. Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.
“Түр хасав”, шилжилт хөдөлгөөний тайланг нам, эвсэл, ТББ-ын ажиглагчдад хянах боломж олгохгүй байна.
Түүнчлэн, 2015 оны УИХ-ын сонгуулийн хуулиар сонгогчийн шилжих хөдөлгөөн хийх боломжийг хаасан нь сонгууль бүх нийтийн байх зарчмыг хангах, сонгогч эрхээ хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж болзошгүй нөхцөл үүсгэж байна.
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ХЯНАЛТ ТАВЬСАН АРГАЧЛАЛ
Сонгогчдын нэрийн жагсаалтад хяналт тавихад хамгийн олон иргэн оршин суудаг, тэр дундаа орон нутгаас шилжин суурьшсан иргэд олноор оршин суудаг дүүргүүдийг хамруулах нь зүйтэй гэж үзэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг сонгосон ба сонгуулийн хэсэг, хороодыг сонгохдоо дараах шалгуурыг баримтлав. Үүнд:
Сонгогчдын нэрийн жагсаалтаас хяналт тавих хаягийг түүвэрлэхдээ дараах аргачлалыг баримтлав. Үүнд:
Сонгогчийн нэрийн жагсаалтаас дээрх тохиолдлуудыг шүүн хаяг, овог нэр, насыг нь тэмдэглэж авах ба тэмдэглэсэн мэдээллийн дагуу хаягаар нь очиж баталгаажуулах зарчмаар ажиллав. Ингэхдээ:
Хэрэв сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй хаягаар очих үед эзгүй байвал хөрш айлуудаас нь тухайн хаягт амьдарч буй иргэдийн мэдээллийг тодруулах, аргачлалд тусгасан нягтлах шаардлагатай мэдээллийг бүрэн авч чадаагүй бол оршин суугчдыг гэртээ ирэх үед дахин очиж мэдээллийг баталгаажуулах удирдамжийг мөрдлөг болгосон болно. Түүнчлэн хаягийг хайгаад олохгүй байх, тодорхой хаяг дээр бүртгэлтэй ч амьдардаггүй иргэдийн мэдээллийг дээр дурдсан аргаар тодруулах бололцоогүй нөхцөлд хэсгийн ахлагч нараас туслалцаа хүсэн шаардлагатай мэдээллийг авах байдлаар ажиллав. Дээр дурдсанчлан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгодог. Сонгуулийг ажиглан хяналт тавьж ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудын хувьд хуулбарыг авах боломжгүй тул мониторингийн багийн зүгээс сонгогчдын нэрийн жагсаалтад хөндлөнгийн хяналт хийхдээ доорх улс төрийн нам, эвслүүдийн Төв байр болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн штабуудад 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн №24 дугаар албан бичгээр хамтран ажиллах санал хүргүүлсэн.
Үүнд:
Албан бичигт сонгогчдын нэрийн жагсаалтад тодорхой нэг хаяг дээр олон сонгогч бүртгэгдсэн нь эргэлзээ төрүүлж буй мэдээлэл, мөн нэг хаяг дээр ижил овог, нэр бүхий, нас ойролцоо сонгогчид бүртгэсэн тохиолдлууд, 2019 оны 12 дугаар сарын 25-аас 2 дугаар сарын 1-ний хооронд шилжин ирсэн сонгогчид болон “түр хасав” төлөвтэй бүртгэгдсэн байгаа сонгогчдын мэдээллийг шүүн, шаардлагатай гэж үзвэл нягтлан шалгах боломж олгон мониторингийн багт ирүүлэхийг хүссэн.
Дээрх хүсэлтийн дагуу Монгол Ардын Намаас Сүхбаатар дүүргийн 9, 12, 13 дугаар хорооны нийт 10 хаяг шалгуулахаар мэдээлэл ирүүлсэн юм.
Нам, эвслийн хувьд CD дээр хүлээн авсан Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг хувь учир тойрогт нэр дэвшигчдэд хүрэлцэхгүй, мөн өгөгдөл дээр овог нэр, хаяг, регистрийн дугаар, эсвэл насаар нь ангилах боломжгүй учир шалгахад цаг хугацаа их шаардан хяналт тавихад хүндрэл учруулж байсныг энэ дашрамд дурдах нь зүйтэй.
Зарим нам, эвслийн хувьд сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг авах боломжтой талаар хуулийн мэдлэг, мэдээлэл дутмаг байв.
Мониторингийн багийн зүгээс Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн сонгуулийн тойргуудын хил залгаа байрлалтай хороодыг сонгон авч, тухайн хороонд байгуулагдсан бүх сонгуулийн хэсгийн хороодын сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах зорилт тавьсан. Дүүргүүдийн сонгуулийн хороонд “Сонгогчдын нэрийн жагсаалтад хөндлөнгийн хяналт хийхэд дэмжлэг үзүүлэх тухай” №28 дугаар албан бичиг, хавсралтад Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан “Сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх төрийн бус байгууллагуудыг бүртгэх тухай” 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн №199 дүгээр тогтоол, мөн Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам батлах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №23 дугаар тогтоолын хамт хүргүүлэв.
Мониторингод хамрагдсан хороод, хэсгийн хороод, нийт сонгогчдын тоо
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн хороодод хүргүүлсэн Сонгогчдын нэрийн жагсаалтад мониторингийн аргачлалын дагуу хяналт тавихад юуны түрүүнд мэдээлэл өгөхөөс татгалзах, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах бололцоо олгосон ч аргачлалын дагуу нягтлах шаардлагатай сонгогчдын мэдээллийг ажиглагч зөвхөн цээжилж тогтоохоос өөрөөр авч хянах боломжгүй болгох зэргээр хүндрэл учруулах тохиолдол нэлээд учирсан. Түүнчлэн сонгуульд ажиглалт хийж буй ТББ-ын хувьд сонгогчдын нэрийн жагсаалтын зөвхөн цаасан хувилбартай танилцах боломжтой байгаа нь сонгогч өөр хаяг, эсвэл өөр хэсгийн хороонд давхар бүртгэгдсэн эсэхийг шалгах бололцоог хумьж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХУВЬД:
5 дугаар хорооны 22-16, 22-13 дугаар хэсгийн хороод нийт сонгогчдын тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогчдын тоо болон санал өгөх сонгогчдын тоог мэдээлээгүй, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцуулахаас татгалзсан. 8-р хорооны 22-22, 12-р хорооны 22-30, 5-р хорооны 22-12, 22-р хорооны 23-44, 23-45 дугаар хэсгийн хороод “түр хасав” төлөвтэй бүртгэгдэн сонгогчдын тоог мөн өгөөгүй.
Хүснэгт 1. БЗД-ийн сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээлэл (5 дугаар сарын 27-ны байдлаар)
Хороо | Хэсгийн хороо | Нийт сонгогч | Түр хасав | Санал өгөх иргэдийн тоо |
8-р хороо | 22-21 | 2791 | 251 | 2540 |
22-22 | 2680 | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | |
22-23 | 2754 | 219 | 2535 | |
22-24 | 2854 | 257 | 2597 | |
22-25 | 2806 | 263 | 2543 | |
12-р хороо | 23-27 | 2655 | 203 | 2452 |
23-28 | 1340 | 90 | 1250 | |
23-29 | 2467 | 214 | 2253 | |
23-30 | 2488 | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | |
5-р хороо | 22-12 | 2817 | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй |
22-13 | Өгеегүй | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | |
22-14 | 2780 | 213 | 2567 | |
22-15 | 2697 | 187 | 2510 | |
22-16 | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | |
22-17 | 2405 | 233 | 2172 | |
22-р хороо | 23-43 | 2256 | 178 | 2078 |
23-44 | 2100 | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | |
23-45 | 2570 | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | |
23-46 | 1988 | 183 | 1805 |
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХУВЬД:
Хүснэгт 2. СХД-ийн сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээлэл (5 дугаар сарын 27-ны байдлаар)
Хороо | Хэсгийн хороо | Нийт сонгогч | Түр хасав | Санал өгөх иргэдийн тоо |
40 | 28-19 | 1763 | 97 | 1666 |
28-17 | 1831 | 126 | 1705 | |
28-18 | 2061 | 125 | 1936 | |
41 | 27-15 | 2266 | 98 | 2168 |
27-16 | 2393 | 130 | 2263 | |
24 | 27-37 | 2245 | 132 | 2113 |
27-36 | 2307 | 119 | 2188 | |
22 | 27-39 | 2457 | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй |
27-38 | 2293 | 91 | 2202 | |
27-40 | 2417 | 145 | 2272 | |
6 | 27-33 | 2345 | 152 | 2193 |
27-32 | 2162 | 223 | 1939 | |
27-31 | 2298 | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | |
7 | 28-26 | 1788 | 141 | 1647 |
28-24 | 1884 | 116 | 1768 | |
28-25 | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | Дүн өгөөгүй | |
10 | 28-34 | 2334 | 212 | 2122 |
28-33 | 2491 | 175 | 2316 | |
28-35 | 2126 | 152 | 1974 | |
39 | 28-16 | 2097 | 144 | 1953 |
28-15 | 1861 | 99 | 1762 |
2020 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар сонгогчдын шилжих хөдөлгөөний мэдээллийг тусган шинэчилсэн сонгогчдын нэрийн жагсаалттай дээрх мэдээллийг харьцуулахад дараах өөрчлөлт орсон байв.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭСГИЙН ХОРООДОД:
Хүснэгт 3. БЗД-ийн сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээлэл (6 дугаар сарын 20-ны байдлаар)
Хороо | Хэсгийн хороо | Нийт сонгогч 5-р сарын 27-ны байдлаар | Нэмэгдсэн (Шилжиж ирсэн) | Түр хасав 6-р сарын 20-ны байдлаар | 6-р сарын 20-ны байдлаар нийт сонгогч |
8 | 22-21 | 2802 | 11 | 20 | 2793 |
22-22 | Дүн өгөөгүй | 9 | 15 | 6-р буурсан | |
22-23 | 2762 | 8 | 19 | 2751 | |
22-24 | 2873 | 19 | 3 | 2889 | |
22-25 | 2819 | 13 | 12 | 2820 | |
12 | 23-27 | 2667 | 12 | 32 | 2647 |
23-28 | 1340 | 13 | 0 | 1353 | |
23-29 | 2478 | 11 | 19 | 2470 | |
23-30 | Дүн өгөөгүй | 10 | Эцсийн дүнгээр 223 болсон | 0* | |
5 | 22-12 | 2640 | 14 | Эцсийн дүнгээр 191 болсон | 0* |
22-13 | Дүн өгөөгүй | 18 | 25 | 7-р буурсан | |
22-14 | 2794 | 14 | 25 | 2783 | |
22-15 | 2706 | 9 | 5 | 2710 | |
22-16 | Дүн өгөөгүй | 8 | 20 | 0* | |
22-17 | 2413 | 8 | 24 | 2397 | |
22 | 23-43 | 2265 | 9 | 15 | 2259 |
23-44 | 2110 | 10 | Эцсийн дүнгээр 163 болсон | 0* | |
23-45 | 2583 | 13 | Эцсийн дүнгээр 189 болсон | 0* | |
23-46 | 1989 | 14 | 13 | 1990 |
0* нийт сонгогчдын тоог өгөөгүй, түр хасав тэмдэглэгээтэй иргэдийн 5 дугаар сарын 27-ны мэдээлэл байхгүйн улмаас эцсийн тоог гаргах боломжгүй.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭСГИЙН ХОРООДОД:
Хүснэгт 4. СХД-ийн сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээлэл (6 дугаар сарын 20-ны байдлаар)
Хороо | Хэсгийн хороо | Нийт сонгогч 5-р сарын 27-ны байдлаар | Нэмэгдсэн (Шилжиж ирсэн) | Түр хасав 6-р сарын 20-ны байдлаар |
40 | 28-19 | 1774 | 11 | |
28-17 | Дүн өгөөгүй | |||
28-18 | 1924 | -137 | ||
41 | 27-15 | 2277 | 11 | 7 |
27-16 | 2403 | 10 | 13 | |
24 | 27-37 | 2107 | -138 | 18 |
27-36 | 2184 | -123 | 13 | |
22 | 27-39 | 2470 | 13 | |
27-38 | 2306 | 13 | ||
27-40 | 2428 | 11 | ||
6 | 27-33 | 2358 | 13 | 25 |
27-32 | 2166 | 4 | 15 | |
27-31 | 2313 | 15 | ||
7 | 28-26 | 1795 | 7 | |
28-24 | 1893 | 9 | 10 | |
28-25 | 2361 | |||
10 | 28-34 | 2348 | 14 | |
28-33 | 2497 | 6 | ||
28-35 | 2136 | 10 | 8 | |
39 | 28-16 | 2107 | 10 | |
28-15 | 1867 | 6 |
Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж хаяг баталгаажуулахдаа дараах 5 бүлэгт хувааж нягталж шалгав. Үүнд:
Сонгогчдын нэрийн жагсаалтаас авсан 970 сонгогчийн мэдээллийг хаягаар нь очиж нягталж үзэхэд 404 нь бүртгэлтэй хаяг дээрээ янз бүрийн шалтгаанаар байгаагүй. Үүнд тухайлбал, хаяг дээрээ 23 жил амьдарсан сонгогч тухайн хаяг дээр нь бүртгэлтэй байх сонгогчийг огт танихгүй байх тохиолдол байхаас гадна зарим хаяг дээр байрших байшин, орон гэр нь хүн амьдрах боломжгүй нөхцөлтэй газар байсныг ажиглагчид баримтжуулсан. Хуульд заасны дагуу сонгогчийг байнга оршин суугаа хаягаар нь сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэх учиртай. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасанчлан “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга […] оршин суух гэнэ” гэж тогтоосон. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үнэн зөв үйлдэхэд хуулийн энэхүү шаардлагыг нэг мөр хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна.
Хүснэгт 5. БЗД-т шалгасан хаягууд
№
|
Хаяг
|
Нэрийн жагсаалтад бүртгэлтэй
|
Хаяг дээрээ амьдарч байгаа
|
Түр хасав төлөвтэй
|
Урьд нь амьдарч байсан
|
Мэдэхгүй (Тус хаяг дээрх оршин суугч, хөрш г.м эх сурвалжаас)
|
Анхнаасаа уг хаяг дээр амьдарсан
|
Тодорхойлж чадаагүй
|
Хаягаар нь олоогүй, газарт орсон эсвэл эзгүй байсан
|
Тайлбар
|
1 | БЗД, 8-р хороо, Эрдэнэтолгой 50 гудамж ххх тоот | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | Тус хаяг дээр хүмүүс амьдардаг байх боломжгүй буюу байшин нь балгас болсон байсан |
2 | БЗД, 5-р хороо, Моносын 1 гудамж xxx тоот | 49 | 49 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
3 | БЗД, 5-р хороо, Монелийн 12 гудамж xxx тоот | 20 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
4 | БЗД, 5-р хороо, Монелийн 1 гудамж xxx тоот | 6 | 2 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | |
5 | БЗД, 5-р хороо, 19 гудамж xxx тоот | 10 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 1 | 0 | |
6 | БЗД, 22-р хороо, Өлгий 12 гудамж xxx тоот | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | Сонгогчдын нэрийн жагсаалтад ижил овог, ижил нэртэй хүмүүс бүртгэлтэй байсан хэдий ч төрсөн он нь өөр буюу 1972, 2002 оных байсан |
7 | БЗД, 8-р хороо, УС-15 xxx тоот | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | |
8 | БЗД, 5р хороо, Монелийн 17р гудамж, xxx тоот | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | |
9 | БЗД, 22р хороо, Өлгий 15р гудамж xxx тоот | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | Анимаа, Аминаа гэдэг ойролцоо нэртэй хүмүүс бүртгэлтэй. |
Хүснэгт 6. СХД-т шалгасан хаягууд
№
|
Хаяг
|
Нэрийн жагсаалтад бүртгэлтэй
|
Хаяг дээрээ амьдарч байгаа
|
Түр хасав төлөвтэй
|
Урьд нь амьдарч байсан
|
Мэдэхгүй (Тус хаяг дээрх оршин суугч, хөрш г.м эх сурвалжаас)
|
Анхнаасаа уг хаяг дээр амьдарсан
|
Тодорхойлж чадаагүй
|
Хаягаар нь олоогүй, газарт орсон эсвэл эзгүй байсан
|
Тайлбар
|
1 | СХД, 40-р хороо, Баянхошууны 34-р гудамж, ххх тоот | 13 | 5 | 5 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
2 | СХД, 40-р хороо, Мон лаа 2-р гудамж, ххх тоот | 5 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 2 | |
3 | СХД, 40-р хороо, Мон лаа 3-р гудамж ххх тоот | 6 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 2 | |
4 | СХД, 40-р хороо, Баянхошууны 30-р гудамж, ххх тоот | 3 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
5 | СХД, 40-р хороо, Баянхошуу 32-р гудамжны 47 тоот | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 47а, 47б гэж байсан хэр нь 47 гэж олдоогүй |
6 | СХД, 41-р хороо, зээлийн 2-р гудамж, ххх тоот | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | Б.Ганчимэг, Ч.Ганчимэг хамаатны хүмүүс амьдардаг. |
7 | СХД, 41-р хороо, зээлийн 3-р гудамж, ххх тоот | 10 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
8 | СХД, 41-р хороо, зээлийн 9-р гудамж, ххх тоот | 16 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
9 | СХД, 41-р хороо, зээлийн 6-р гудамжны ххх тоот | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | Энэ хаяг дээр Буянжаргал нэртэй 2 сонгогч бүртгэлтэй тул шалгах нь зүйтэй гэж үзсэн. |
10 | СХД, 41-р хороо, зээлийн ххх тоот | 9 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
11 | СХД, 41-р хороо, Зээлийн 11-р гудамж, ххх тоот | 8 | 4 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | |
12 | СХД, 41-р хороо, Зээлийн 12-р гудамж, ххх тоот | 9 | 5 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | |
13 | СХД, 41-р хороо, Зээлийн 12-р гудамж, ххх тоот | 9 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
14 | СХД, 41-р хороо, Зээлийн 12-р гудамж, ххх тоот | 8 | 2 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 0 | |
15 | СХД, 41-р хороо, Зээлийн 14-р гудамж, ххх тоот | 11 | 2 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 0 | |
16 | СХД, 41-р хороо, Зээлийн 14-р гудамж, xxx тоот | 12 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | Тус хаяг дээр хүн амьдардаг шинжгүй хэдий ч хөрш айлаас тодруулахад 2 хүн нь энд байдаг гэсэн хариу өгсөн. |
17 | СХД, 41-р хороо, Зээлийн 14-р гудамж, xxx тоот | 7 | 6 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | Тус хаяг дээр 6 иргэн нь оршин суудаг. 1 хүн өөр хаяг руу шилжсэн ч шилжүүлгээ хийлгээгүй байгаа. |
18 | СХД, 41-р хороо, Зээлийн 15-р гудамж, xxx тоот | 8 | 4 | 0 | 0 | 4 | 0 | 4 | 0 | Амьдарч буй хүмүүс нь 4 хүний талаар мэдэхгүй гэсэн. |
19 | СХД, 41-р хороо, Зээлийн 15-р гудамж, xxx тоот | 7 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
20 | СХД, 41-р хороо, Зээлийн 16-р гудамж, xxx тоот | 10 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
21 | СХД, 41-р хороо, Зээлийн 16-р гудамж, xxx тоот | 12 | 6 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 0 | |
22 | СХД, 41-р хороо, Зээлийн 16-р гудамж, xxx тоот | 8 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
23 | СХД, 41-р хороо, Зээлийн 16-р гудамж, xxx тоот | 9 | 5 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | |
24 | СХД, 41-р хороо, Зээлийн 16-р гудамж, xxx тоот | 12 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
25 | СХД, 41-р хороо, Зээлийн 16р гудамж, xxx тоот | 8 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | Ижил нэртэй, овог өөр 2 Янжинлхам амьдардаг. |
26 | СХД, 41-р хороо, Зээлийн 17-р гудамж, xxx тоот | 9 | 5 | 0 | 0 | 4 | 5 | 0 | 0 | Энэ хаяг дээрээ 20 гаран жил болж байгаа, 4 хүнийг мэдэхгүй. |
27 | СХД, 41-р хороо, Зээлийн 17-р гудамж, xxx тоот | 15 | 6 | 2 | 7 | 0 | 0 | 0 | 0 | Дэлхийн зөн байгууллагаас 4 айлд хувааж өгсөн газар. |
28 | СХД, 41-р хороо, Зээлийн 18-р гудамж, xxx тоот | 8 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
29 | СХД, 41-р хороо, Зээлийн 18-р гудамж, xxx тоот | 4 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | Японоос ирээд хөл хорионд орсон. |
30 | СХД, 41-р хороо, Зээлийн 20-р гудамж, xxx тоот | 9 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 9 | |
31 | СХД, 41-р хороо, Зээлийн 21-р гудамж, xxx тоот | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | |
32 | СХД, 41-р хороо, Зээлийн 21-р гудамж, xxx тоот | 10 | 7 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | |
33 | СХД, 41-р хороо, Зээлийн 24-р гудамж, xxx тоот | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | |
34 | СХД, 24-р хороо, Зээлийн 33-р гудамж, xxx тоот | 10 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
35 | СХД, 24-р хороо, хустайн 1-р гудамж, xxx тоот | 10 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
36 | СХД, 24-р хороо, хустайн 1в гудамж, xxx тоот | 9 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
37 | СХД, 24-р хороо, хустайн 4 гудамж, xxx тоот | 10 | 3 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | |
38 | СХД, 24-р хороо, зээлийн 37-р гудамж xxx тоот | 9 | 7 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | |
39 | СХД, 24-р хороо, зээлийн 37-р гудамж xxx тоот | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | |
40 | СХД, 24-р хороо, Зээлийн 38-р гудамж, xxx тоот | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | |
41 | СХД, 22-р хороо, Хилчин 76-р гудамж xxx тоот | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | |
42 | СХД, 22-р хороо, Хилчин 44-р гудамж xxx тоот | 12 | 1 | 0 | 0 | 0 | 11 | 0 | 0 | |
43 | СХД, 22-р хороо, Хилчин 24-р гудамж xxx тоот | 11 | 2 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 0 | |
44 | СХД, 6-р хороо, Тоосгоны 24 гудамж xxx тоот | 2 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
45 | СХД, 39-р хороо, Хангайн 36-р гудамж xxx тоот | 15 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
46 | СХД, 39-р хороо, Хангайн 56 гудамж xxx тоот | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | |
47 | СХД, 39-р хороо, Хангайн 45 гудамж xxx тоот | 4 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 4 | |
48 | СХД, 39-р хороо, хангайн 59 гудамж xxx тоот | 17 | 10 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | |
49 | СХД, 39-р хороо, Хангайн 66 гудамж xxx тоот | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | Өлзийбаярын Нандинсувд, Нандин-эрдэнэ ихрүүд нэг хаяг дээр амьдардаг хэдий ч Сонгогчдын нэрийн жагсаалтад хаягийг 06, 6 гэж өөрөөр бүртгэсэн байсан. |
50 | СХД, 6-р хороо, ХМК 69 гудамж xxx тоот | 145 | 145 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | Халамжийн төвийн ажилтны хэлснээр энд бүртгэлтэй хүмүүсийн 30-40 хувь нь л сонгуульд санал өгдөг. |
51 | СХД, 6-р хороо, 58г байр ххх тоот | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | Иргэнээс тус хаяг дээрх сонгогчдын бүртгэлийг нягтлах хүсэлт тавьсан. Очиход эзгүй байсан. |
ГУРАВДАГЧ ЭХ ҮҮСВЭРЭЭС АВСАН СОНГОГЧИЙН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛЖ ШАЛГАСАН ДҮН
Иргэд, нэр дэвшигчдээс ирсэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол, хүсэлт болон хэвлэлээс авсан мэдээллийг дагуу ажиглагчид дараах хаягуудаар очиж мэдээллийг нягталсан.
- Иргэн Тэмүүлэнгийн ирүүлсэн хүсэлтийн дагуу СХД-ийн 6-р хорооны 58г байрны xxx тоотын 7 хүний мэдээллийг нягтлахаар очиход тухайн айл эзгүй байсан.
- Чингэлтэй дүүрэг 25 дугаар тойрогт Бие даан нэр дэвшигч Д.Анхбаяр Тагнуулын Ерөнхий Газрын гадаа 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өгсөн ярилцлагад дурдсан Баянзүрх дүүргийн 2-р хорооны 2-р хэсгийн Их дарь эхийн 1-р гудамж, xxx тоотын 46 хүний мэдээллийг шалгахад 31 хүн нь амьдардаг байв. Нэг хаяг дээр олон хүн бүртгэсэн нь 2016 онд тухайн үед ажиллаж байсан 2-р хорооны засаг дарга задгай хаягуудыг нэг хаяг болгон бүртгэснээс үүдсэн байлаа. Ийм задгай дээр оршин суудаг хэр нь 100 тоот хэмээн албан ёсны бүртгэлтэй, байршлын хувьд 3 хэсэг газар байрлах хашаанууд 2016 оны байдлаар байсан бөгөөд 2020 онд тухайн хаяг дээр газрын гэрчилгээгээ албан ёсоор авсан нь нэг айл байв.
Хүснэгт 7. Нэр дэвшигч Анхбаярын дурдсан мэдээллийг нягталж хянасан дүн
№
|
Хаяг
|
Нэрийн жагсаалтад бүртгэлтэй
|
Хаяг дээрээ амьдарч байгаа
|
Түр хасав төлөвтэй
|
Урьд нь амьдарч байсан
|
Мэдэхгүй (Тус хаяг дээрх оршин суугч, хөрш г.м эх сурвалжаас)
|
Анхнаасаа уг хаяг дээр амьдарсан
|
Тодорхойлж чадаагүй
|
Хаягаар нь олоогүй, газарт орсон эсвэл эзгүй байсан
|
Тайлбар
|
1 | БЗД, 2-р хороо, их дарь эх 3 гудамж xxx тоот | 46 | 31 | 2 | 0 | 13 | 0 | 0 | 0 | Тус хаяг нь задгай бөгөөд 3 хэсэгт хуваагдсан хашаанууд байв. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй 40 иргэний мэдээллийг баталгаажуулав. Замын нөхцөл байдлаас шалтгаалан 6 хүний мэдээллийг нягталж чадаагүй. |
Хүснэгт 8. Монгол Ардын намаас ирүүлсэн мэдээллийг нягталж хянасан дүн
№
|
Хаяг
|
Нэрийн жагсаалтад бүртгэлтэй
|
Хаяг дээрээ амьдарч байгаа
|
Түр хасав төлөвтэй
|
Урьд нь амьдарч байсан
|
Мэдэхгүй (Тус хаяг дээрх оршин суугч, хөрш г.м эх сурвалжаас)
|
Анхнаасаа уг хаяг дээр амьдарсан
|
Тодорхойлж чадаагүй
|
Хаягаар нь олоогүй, газарт орсон эсвэл эзгүй байсан
|
Тайлбар
|
1 | УБ, Сүхбаатар, 9-р хороо алтайн 15 гудамж ххх тоот | 26 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 26 | |
2 | УБ, Сүхбаатар, 9-р хороо алтайн 5 гудамж ххх тоот | 24 | 22 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | Оршин суугчид нь хаяг дээрээ 23 жил амьдарсан ба Болор-Эрдэнэ гэдэг хүнийг огт танихгүй гэсэн буюу хаяг дээр нь огт танихгүй 1 хүн бүртгэлтэй байсан тухай оршин суугч нь хэлсэн. |
3 | УБ, Сүхбаатар, 9-р хороо алтайн 5 гудамж ххх тоот | 23 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 23 | |
4 | УБ, Сүхбаатар, 9-р хороо алтайн 8 гудамж ххх тоот | 17 | 16 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
5 | УБ, Сүхбаатар, 9-р хороо нуурын 7 гудамж ххх тоот | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | |
6 | УБ, Сүхбаатар, 9-р хороо нуурын 8 гудамж ххх тоот | 20 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 20 | |
7 | УБ, Сүхбаатар, 9-р хороо алтайн 7 гудамж ххх тоот | 19 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
8 | УБ, Сүхбаатар, 12-р хороо хангайн 23 гудамж ххх тоот | 23 | 3 | 3 | 0 | 17 | 0 | 0 | 0 | |
9 | УБ, Сүхбаатар, 12-р хороо хангайн 1 гудамж ххх тоот | 22 | 4 | 0 | 12 | 6 | 0 | 0 | 0 | |
10 | УБ, Сүхбаатар, 13-р хороо ногоон талбай 7 гудамж ххх тоот | 21 | 7 | 0 | 14 | 0 | 0 | 0 | 0 |
Хаягаар баталгаажуулалт хийсэн дүн (Дүүргээр)
Сонгуулийн өдөр санал хураах байруудад ажиглалт хийсэн иргэний нийгмийн ажиглагчдын тайланд Сонгуулийн өдөр хурууны хээ уншигч сонгогчдын хурууны хээг танихгүй, улмаар сонгогчийг регистрийн дугаараар нь бүртгэх тохиолдол нэлээд гарсан, түүнчлэн хурууны хээг уншуулахад өөр хүний зураг гарч ирэх тохиолдлууд мөн байсныг дурджээ.
Ажиглагчдын бүртгэсэн нэг жишээг дурдахад:
№ | Хаяг | Овог нэр | Регистрийн дугаар (эсвэл нас) | Сонгуулийн хэсгийн хороо | Хаягаар нь очиж баталгаажуулсан эсэх |
1 | УБ, Баянзүрх дүүрэг, 13-р хороо Энхтайваны өргөн чөлөө 89-103 тоот | Намхайн Чулуунпүрэв | МЮ 6304ХХХХ | 22-28 | Санал өгөхөөр сонгуулийн хэсгийн хороонд иргэний үнэмлэхтэйгээ ирсэн ба төхөөрөмж хурууны хээ уншихгүй байсан. Улсын бүртгэлийн ажилтан регистрийн дугаарыг програмд оруулах үед өөр хүний зураг гарч ирсэн. Иймд тус иргэнийг санал өгүүлээгүй. Дараа нь тус иргэний эхнэр нь сонгуулийн хэсгийн хороон дээр ирж Н.Чулуунпүрэв нь тус хэсэгт санал өгөх ёстой талаар хэлсэн. Улсын бүртгэлийн ажилтан үнэмлэхний лавлагааг авчруулж, ажиглагч нараас санал асууж, тус иргэний саналыг өгүүлсэн болно. Холбогдох зургуудыг хавсаргав. |
ХУУЛЬ ТОГТООГЧДОД:
Хууль болон СЕХ-ноос гаргасан шаардлагыг ханган сонгуулийн үйл явцад хөндлөнгийн хяналт, ажиглалт хийж буй ТББ-уудад нам, эвслийн нэгэн адил хүсэлт гарган сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг цахим байдлаар авч хяналт тавих бололцоог нээх.
Улс төрийн намуудад:
- Хуульд заасан хугацаандаа багтаж сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг авч нягтлан шалгах ажлыг өргөн хүрээнд идэвхтэй зохион байгуулах;
- Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж, хяналт хийх дараах аргачлалын талаар нэр дэвшигчдэдээ танилцуулж, мэдээллээр хангах.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд:
Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам батлах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №23 дугаар тогтоол, түүний хавсралтаар олгогдсон “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам”-ын 3.1.2 дугаар зүйлд заасан сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах эрхтэй гэсний “танилцах” гэдэг хяналт тавих боломжийг хумьж, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулж буйг анхаарах нь чухал байна. Сонгогчдын нэрийн жагсаалтаас зайлшгүй шалгаж нягтлах ёстой гэж үзсэн мэдээллээ тэмдэглэж, хуулбарлаж авах боломжоор хангах нь цаашид сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гарч буй маргаан, аливаа эргэлзээг тайлж оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй болно. Үүнтэй холбоотойгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд:
Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт:
Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд:
Хавсралт-1
Сонгогчдын нэрийн жагсаалтад нэг хаяг дээр ижил овог, нэртэй боловч регистрийн дугаар нь өөр хоёр сонгогчийг бүртгэсэн жишээ (2017 онд мэдээллийг баримтжуулсан нь)
Хавсралт-2
Баянзүрх дүүргийн 22-р хорооноос авсан тодорхойлолт
Хавсралт-3
2020 оны 5 дугаар сарын 14-ний байдлаар burtgel.gov.mn сайтаар сонгогчийн мэдээлэл шалгасан байдал
УС85032103 Уранчимэгийн Амаржаргалын мэдээлэл олдоогүй.
ЖИ85032111 Уранчимэгийн Амаржаргал уг хаяг дээр бүртгэлтэй хэвээрээ байна
Хавсралт-4
2020 оны 6 дугаар сарын 2-ны байдлаар burtgel.gov.mn сайтаар сонгогчийн мэдээлэл шалгасан байдал
УС85032103 Уранчимэгийн Амаржаргалын мэдээлэл олдоогүй хэвээрээ байна
Энэхүү сонгогчийн бүртгэлийн талаар УБЕГ-ын дэд даргын 2020 оны 6 дугаар сарын 17-ны 19:00 цагийн Eagle ТВ-ийн мэдээнд өгсөн ярилцлагад УС85032103 регистрийн дугаарыг өөрчлөөд ЖИ85032111 дугаартай болгосон гэж тайлбарласан. Гэтэл 2017 оны УБЕГ-ын вэб хуудсанд тус 2 регистрийн дугаар идэвхтэй буюу хайлтаар гарч ирж байсан. Мөн регистрийн дугаарыг өөрчлөх үед “УС” гэсэн эхний 2 үсэг яагаад “ЖИ” болж өөрчлөгдсөн нь ойлгомжгүй байв.
МОНИТОРИНГИЙН БАГ
Багийн ахлагч: С.Энхжаргал
Зохион байгуулагч: Б.Цогбаяр
Судлаачид: П.Жавхлан, А.Батсуурь, Б.Дулмаа, Д.Надмид, Г.Бат-Учрал, Б.Мягмардорж
“МИДАС” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Их тойруугийн гудамж 7-р хорооллын 54-7029 тоот
Уг тайланд туссан хөндлөнгийн дүгнэлт, үзэл бодол нь Нээлттэй Нийгэм Форумын байр суурийг илэрхийлэхгүй болно
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Voter-list-final.pdf | 2.27 MB |