Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө буюу 6 сарын 8-10-ны хооронд МҮОНТ, ТV9, 25 суваг, ТV5, UBS телевизүүдийн нийт 271 цаг 5 минут 59 секундын нэвтрүүлэгт МОНИТОРИНГ хийхэд 36 цаг 21 минут 46 секунд буюу 13.4 хувь сонгуультай холбоотой байв.
Энэ хугацаанд МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 39%-ийг АН, 15%-ийг МАН, үлдсэн 46 хувийг бусад нам, бие даагчид эзэлж байв.
Харин МЭДЭЭНИЙ хөтөлбөрийн хувьд дараах дүр зураг харагдаж байв.
Албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш буюу 6 сарын 11-13-ны хооронд дээрх 5 телевизүүдийн нийт 268 цаг 43 минут 20 секундын нэвтрүүлэгт МОНИТОРИНГ хийхэд 39 цаг 38 минут 44 секунд буюу 14.8 хувь болж сурталчилгааны өмнөх үеийнхээс 1,5%-иар өсжээ. Харин сурталчилгааны өмнөх үеэс МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн цаг огцом өсөж арилжааны бусад телевизийнх буурсан хандлага харагдав. Нийт дүнгээр харвал МАН-ын тухай мэдээлэл 37%, АН-ын тухай мэдээлэл бие даагчдын мэдээлэл 3% -тай байна.
Харин МЭДЭЭНИЙ хөтөлбөрийн хувьд дараах дүр зураг харагдаж байв.