Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ нь сонгуулийн өдөр хэсгийн хороод дээр санал хураах, дүнг нэгтгэн хяналтын тооллого хийх үйл явцыг ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн бэлтгэл ажилдаа ороод байна.
Энэ удаагийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2180 хэсэг байгаагаас нийслэлд 509 хэсгийн хороо ажиллана. Үүнээс нийслэл, 10 аймагт нийт 150 хэсгийн хороонд 300 хараат бус сайн дурын ажиглагч ажиллуулах юм. Мөн Солонгос, Япон, АНУ-д санал хураах ажилд хөндлөнгийн хяналт тавих ажлыг сайн дурынхны оролцоотой зохион байгуулахаар төлөвлөж байна. Сайн дурын ажиглагч бэлтгэх сургалтыг 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн 6-р сарын 22-ны өдрийг дуустал тодорхой давтамжтайгаар зохион байгуулагдана.
Т.Амарзаяа