Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл явцад хяналт тавихаар төлөвлөн бэлтгэл ажлаа базааж байна. Үүнд санал тоолох үйл ажиллагаанд мониторинг хийх гарын авлагыг бэлтгэн боловсруулж дууссан ба уг гарын авлагад тулгуурлан ажиглагчдыг бэлтгэх сургалтыг 5-р сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
2008 оны УИХ-ын сонгуулиар санал тоолох үйл явцад хамгийн их будлиан гарсан мэдээлэл байдаг ба харамсалтай УИХ-ын сонгуулийн тухай хуулинд зааснаар иргэний нийгмийн байгууллагууд санал тоолохол байлцан хянах боломжгүй байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар энэ боломж нээлттэй байна.
Үүнтэй холбоотой Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл явцад хяналт тавихаар төлөвлөн бэлтгэл ажлаа базааж байна. Үүнд санал тоолох үйл ажиллагаанд мониторинг хийх гарын авлагыг бэлтгэн боловсруулж дууссан ба уг гарын авлагад тулгуурлан ажиглагчдыг бэлтгэх сургалтыг 5-р сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уг сургалтаар ардчилсан шударга сонгуулийн зарчмууд, түүний дотор санал тоолох үйл ажиллагаанд баримтлах ёстой үндсэн найман зарчим, сонгуулийн санал тоолох үйл ажиллагааг зохицуулсан хууль дүрэм журам, үйл явцын дараалал, ажиглалт хийх аргачлал, ажиглагчдын баримтлах ёс зүйн дүрэм зэргийг танилцуулах юм. Сонгуулийн өдөр сүлжээнээс томилсон 60 ажиглагч нийслэлийн найман дүүргийн сонгуулийн хэсгийн хороод дээр санал тоолох үйл ажиллагааг хянана.
Сургалтын хөтөлбөрийг эндээс үзнэ үү.