“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаа.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 240 ажиглагч 2024 оны 6-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн cанал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын гар тооллого хийх үйл явц Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллаа.
Сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь 2024 оны УИХ-ын сонгуулийг угтан иргэд, олон нийтэд цахим талбар болон нийгмийн сүлжээгээр дамжуулан сонгуулийн тогтолцоо, холбогдох хууль, саналын хуудас болон сонгуулийн тойргийн талаар мэдээлэл олгох мөн залуучууд, сонгогчдын сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна.
Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тэгш гараанаас шударгаар өрсөлдөх боломжтой байх нь чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим болох бөгөөд энэ зарчмыг хангахад сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал юм.
Сүлжээний гишүүн Глоб Интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллана.
Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ нь сонгуулийн өдөр хэсгийн хороод дээр санал хураах, дүнг нэгтгэн хяналтын тооллого хийх үйл явцыг ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн бэлтгэл ажилдаа ороод байна.
Ардчилсан сонгуулийн нэг гол зарчим нь улс төрийн нам, нэр дэвшигчид тэгш гарааны зарчмаар шударга өрсөлдөх, иргэд тэнцвэртэй мэдээлэл хүлээн авч сонгуулийн үйл явцад оролцон саналаа чөлөөтэй гаргах явдал юм.
Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.