“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Хүний эрх хөгжил төвөөс Хэнтий, Төв аймаг, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн тойргийн хороо, Багануур дүүргийн салбар хороо болон тойрог бүрээс 2 хэсгийн хороодод саналын хуудсыг хүргүүлэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Энэхүү хяналтын гол зорилго нь саналын хуудсыг хүлээлцэх, тээвэрлэх, хадгалах үйл ажиллагаа Сонгуулийн тухай хуулийн 44-р зүйлийн 4-т /саналын хуудсыг санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ/, 44-р зүйлийн 10-т /сонгуулийн хороод саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, тэмдэглэл үйлдэж, байлцсан хүмүүс гарын үсэг зурна/, 4-р бүлэгт /саналын хуудсыг хүргүүлэх/ тухай тус тус заагдсаны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавихад оршиж байсан.
Мониторинг хийсэн сонгуулийн тойргийн хороод нь харьяалагдах салбар болон хэсгийн хороодод саналын хуудсыг 2008 оны 6 сарын 22 - 24-ны хооронд хүргэсэн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 44-р зүйлийн 4-т зааснаар санал авах өдрөөс 5 хоногийн өмнө 6 сарын 24-ны дотор буюу хуулийн хугацаанд хүргэсэн гэсэн үг юм.
“УИХ-ын Сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журам”-д хэсгийн хорооноос ямар бүрэлдэхүүнтэй баг ирж саналын хуудсыг хүлээн авахыг заагаагүй. Гэхдээ саналын хуудсыг тойргийн хороо руу хүргэх ажиллагааг өөр өөр намуудын төлөөлөл бүхий бүрэлдэхүүн хүлээн авахаар заасан байдаг. Энэ жишгээр бол хэсгийн хороодоос намуудын харилцан хяналт тавих боломжтой бүрэлдэхүүн хүлээлцэх ёстой юм.
Мониторинг хийсэн хэсгийн хороодод саналын хуудас хүргэсэн байдлаас харахад, ихэнхдээ тухайн хэсгийн хороодын 2-4 намын бүрэлдэхүүнтэй баг ирж саналын хуудсыг тойргоос авч машинаар тээвэрлэн хэсэгтээ хүргэх ажиллагааг хийсэн байна. Харин хэсгийн хорооноос ирж аваагүй тохиолдолд тойрог, салбар хорооныхоны намын төлөөлөлтэй бүрэлдэхүүн хүргэж өгчээ. Доорхи хүснэгтээс тодруулж үзнэ үү.
Тээвэрлэн хүргэсэн саналын хуудсыг дээрх журамд заасны дагуу хэсгийн хороо бүрэлдэхүүнээрээ хүлээн аваад тоолж тэмдэглэл үйлдэх ёстой байдаг. Мониторинг хийсэн хэсгийн хороодоос 4 нь бүрэн бүрэлдэхүүнээр хүлээж аваагүй байна. Эдгээр нь Төв аймгийн 51 хэсгийн хороо, Хэнтий аймгийн 82-р хэсгийн хороо, Сүхбаатар дүүргийн 1-р хэсгийн хороо, Хан-Уул дүүргийн 9-р хэсгийн хороо тус тус байжээ. Хэсгийн хороодын гишүүд нь хүндэтгэн үзэх шалтгаантай, эсвэл сонгогчийн үнэмлэх тараах зэргээр гадуур явах ажил ихтэй байсан зэргийн улмаас бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларах боломжгүй байсан байна.
Тойргийн хорооны дугаар | Хэсгийн хорооны дугаар | Хэсгийн хорооны бүрэлдэхүүн | Тойрог, салбарын хорооноос саналын хуудсыг хүлээн авч тээвэрлэхэд оролцсон хэсгийн хорооны хүмүүс, тэдний намын харъяалал | Хэсгийн хороон дээр хүлээн авсан гишүүдийн тоо |
Төв аймаг 14 | 51 | 11 |
МАХН-ын 2, АН-ын 1, Иргэний эвсэл 1, Эх орон нам 1 |
5 |
14 | 11 |
МАХН 2, АН 2 |
11 | |
Хэнтий аймаг 18 | 28 | 9 |
МАХН 3, АН 4, нам бус 1 |
9 |
82 | 11 |
Салбар хорооноос хүргэж өгсөн. АН 2, МАХН 2, Эх орон 1, Иргэний зориг 1
|
10 | |
Сонгинохайрхан дүүрэг 26 |
28 | 13 |
АН 4, МАХН 2 |
13 |
31 | 13 |
МАХН 2, АН 3 |
13 | |
Сүхбаатар дүүрэг 23 | 16 | 15 |
Тойргийн хорооны гишүүд хүргэж өгсөн: Эх орон нам 1, АН 1, МАХН 1 |
15 |
1 | 15 |
МАХН 2, АН 2, ҮШН 1 |
8 | |
Хан-Уул дүүрэг 21 | 9 | 15 |
Эх орон нам 1, АН 1, хамгаалалтын цагдаа 1 |
11 |
19 | 15 |
МАХН 1, АН 1, нам бус 1, хамгаалалтын цагдаа 1 |
15 |
Түүнчлэн хэсгийн хороод нь Сонгуулийн тухай хуулийн 44-р зүйлийн 10-т заасны дагуу саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, тэмдэглэл үйлдэж, байлцсан хүмүүс гарын үсэг зурах ёстой байдаг. Хуулийн энэ заалтыг бүрэн дагаж мөрдөөгүй тохиолдол Төв аймгийн 14-р тойргийн хорооны Зуунмод салбар, түүний 51-р хэсгийн хороонд гарсан байна. Тухайлбал, тэд саналын хуудас хүлээлцэх үедээ хүлээлцсэн тухай бүрэн тэмдэглэл бус харин саналын хуудасны тоог тэмдэглэж хороодын нарийн бичгийн дарга нар нь гарын үсэг зурсан байна.
Хүний эрх хөгжил төв
2008 оны 6 сарын 27