Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2008 оны УИХ-ын сонгуулиар 22-р тойргийн хэмжээнд буюу Баянзүрх, Налайх дүүргийг хамруулан нэрийн жагсаалтад олон хаягаар давхардан бүртгэгдсэн 47354 хүний хаягаар очиж бүртгэл үнэн зөв эсэхийг тулган нягтлах ажлыг хийсэн. Ийнхүү тулгалт хийхэд нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаяг дээрээ оршин суугаа 15411, тухайн хаяг дээр байхгүй нийт 17266 хүн байсан ба эдний дунд нас барсан 25, шилжсэн 2961, түр оршин суугч байгаад нүүсэн 3222 хүн, 11 насанд хүрээгүй хүүхэд, гадаадад байгаа 424 иргэн, цэргийн алба хааж байгаа 6, хорих ангид ял эдэлж буй 2 хүн бүртгэгдсэн байв.
Түүнчлэн 11003 хүн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй хаяг дээр огт оршин суудаггүй болон ийм хаяг огт байдаггүй нь илэрсэн юм. Бид эдгээр иргэдэд холбогдох мэдээллийг, мониторингийн тайлангийн хамт СЕХ-д хүлээлгэн өгсөн.
Дээрх ажлын үр дүнг баталгаажуулах зорилгоор энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Баянзүрх дүүргийн салбар хороонд хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад дараахь байдлаар мониторинг хийхээр төлөвлөж байна. Үүнд:
Энэ ажлыг сүлжээний гишүүн байгууллага Филантропи хөгжлийн төлөө төвийн хуульч, социологчдийн баг удирдан явуулах болно.