9-р тойрогт хэсгийн хороодын нягтлан шалгасан сонгогчдын нэрийн жагсаалтад 90 хүнийг илүү бүртгэжээ

Хуульч эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймгийн салбараас УИХ-ын сонгуулийн есдүгээр тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа хаягийн давхцалтай 736 иргэний бүртгэлд хаягийн тулгалт хийх ажлыг 2008 оны 6 дугаар сарын 7-ний өдрөөс эхлэн  хийж дууслаа. Завхан аймгийн Улиастай сумын зургаан багт хаягийн давхардалтай байгаа 736 иргэнээс үндсэн хаяг дээрээ байгаа 418 иргэн байна.


Баг Нийт шалгах
хаягийн давхцал
Шалгасан
хаягийн давхцал
Үүнээс хаяг
дээрээ байгаа хүн
1 Жинс баг 141 141 88
2 Богдын гол баг 132 132 83
3 Товцог баг 104 104 52
4 Өлзийт баг 91 91 40
5 Чигэстэй баг 137 137 62
6 Жаргалант баг 131 131 93
  ДҮН 736 736 418


Мониторингд хамрагдсан Улиастайн зургаан багийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаяг дээрээ байхгүй 318 хүн байгаа нь илэрсэн. Байхгүй байгаа шалтгааныг тодруулахад шилжсэн, түр оршин сууж байгаад нүүсэн, гадаадад байгаа, цэргийн алба хааж байгаа хүмүүс байв. Түүнчлэн хаягийн хөдөлгөөн, шилжүүлэг огт хийлгэж байгаагүй, хаяг давхардах шалтгаан байхгүй гэх нэг хүн, УБ хотод өөрийн нэр дээрээ байртай, гэвч шилжүүлэг хийлгэсэн удаагүй  гэсэн 3 иргэн байв.

Баг Тухайн хаяг дээр  байдаггүй  
Нийт Шилжсэн Түр оршин суугч байсан Огт байдаггүй Гадаадад цэрэгт
1 Жинст баг 53 37 14 2      
2 Богдын гол баг 49 25 12 10 2  
3 Товцог баг 52 27   22 2 1  
4 Өлзийт баг 51 19 10 21   1  
5 Чигэстэй баг 75 55 17 3      
6 Жаргалант баг 38 36   2    
ДҮН   318 199 53 60 4 2

 
Сонгуулийн 9-р тойрогт Улиастай хотод байрлалтай зургаан хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваарийн дагуу нягтлан шалгасны үндсэн дээр 6-р сарын 14-нд сонгогчдод танилцах боломж олгон өөрийн байранд ил тавьсан байв.  Эдгээрт мониторингийн явцад хаяг дээрээ байхгүй нь тодорхой болсон 318 иргэнээс орсон эсэхийг нягтлан тулгаж үзэхэд 90 хүний нэр илүү орсон байна.

Багийн нэрс Нэрсийн жагсаалтад байгаа
Нийт  Шилжсэн  Түр оршин сууж байсан   Огт байхгүй     гадаадад    
1 Жинст баг 5 5      
2 Богдын гол баг 17 5 7 3 2
3 Товцог баг 19 10   7 2
4 Өлзийт баг 9 5   4  
5 Чигэстэй баг 5 4 1    
6 Жаргалант  баг 35 34 1    
        ДҮН 90  63 9 14 4

 
Эдгээр 90 хүнээс  бидний судалгаанд бүртгэгдсэнээр 63 нь шилжсэн, 4 нь гадаадад,  14 нь түр оршин суугч байсан, 9  нь огт байхгүй гэсэн  хүмүүс байгаа юм. 

Одоо бид дээрх мониторингийн дүнг холбогдох хэсгийн хороонд танилцуулж, сонгогчдын нэрийн жагсаалтад байх ёсгүй, илүү бүртгэгдсэн хүмүүсийн нэрийг хасуулах арга хэмжээ авч байна.{joscommentenable}

Сонгууль