Сонгууль 2021

Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

Хамгийн их хариу үйлдэлтэй постуудын 30 хувь нь 5 сарын 26-нд, 30 хувь нь 5 сарын 27-ны өдөр фейсбүүкт орсон байгаагаас дүгнэвэл хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр нэр дэвшигчидтэй холбоотой олон постууд орсон ч түүнд үзүүлэх хариу үйлдэл бага байсан байна. Харин эсэргээр нь сүүлийн 2 өдөр цөөн постууд орсон хэдий ч тус постуудад хамгийн их хариу үйлдэл үзүүлж мэдээллүүд идэвхжсэн байна. Хамгийн их хариу үйлдэлтэй постуудын 90 хувь нь сонгуулийн сурталчилгааны эхний 7 хоногт фэйсбүүкт постлогджээ. Эдгээр хамгийн олон хариу үйлдэл авсан постууд нь нийт хариу үйлдлийн 63 хувийг эзэлж байна. Мөн хамгийн их хариу үйлдэлтэй постуудын хариу үйлдлийн хэлбэрийг задалж харвал шейр хийж түгээх хандлага түгээмэл байгаа нь ажиглагдлаа.

Нэр дэвшигчдийг магтаж сайшаасан, эерэг өнгө аястай сонгуулийн сурталчилгаа үргэлжилсээр...

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл төв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцад хийж буй мониторингийн явц

2021 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавив. Энэ хүрээнд СЕХ-ны Мэдээлэл технологийн ажлын хэсэг Доминион вотинг компанитай онлайн харилцаж программын шинэ хувилбар 5.14-ын эх кодоос түүвэрлэн үзэж танилцав. Үүнд СЕГ,Тагнуулын ерөнхий газар, МАН, ХҮН намын төлөөлөл, Доминионы төлөөлөгчид болон ТББ-ын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн хэсгийн хороод руу илгээхээр бэлтгэсэн санал тоолох төхөөрөмжүүдээс түүвэрлэн авч Орц – модем залгах, USB оролт, CF картын 2 оролт, цахилгааны болон баттерей залгах оролтыг болон Уникал Пассворд шалгаж үзэв. Хяналт 2021 оны 6-р сарын 5-нд орон даяар сонгуулийн дүнг дамжуулах, дүнг нэгтгэж харуулах программыг шалгахад оролцож хяналт тавина. 

Залуус сонгуулийн үйл явцад хөндлөнгийн, хараат бус ажиглалт, хяналт хийж байна

Бодлогод залуусын хяналт ТББ-аас томилогдсон ажиглагчид 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах үйл явцыг БНСУ-ын Сөүл хот, Япон улсын Токио хот, АНУ-ын Нью-Йорк хотод ажиллалаа. Албан ёсны мэдээллээр гадаадад 122 мянган сонгуулийн насны иргэн байгаагаас 7394 сонгогч буюу 6.6 хувь оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнээс  76 хувь нь буюу 5618 (нийт гадаадад байгаа сонгогчдын 4.6%) нь саналаа өгсөн байна. Үүнд, сонгогчдын бүртгэлээс эхлээд гадаадад санал авах процессыг нарийвчлан зохицуулаагүй нь нөлөөлж байна гэж үзэж байна. 

Сонгууль

Subscribe to Сонгууль 2021