Сонгууль

Төв аймаг Заамар сум

Төв аймгийн Заамар суманд байдаг Шижир алт ХХК-ны 100 гаруй ажилчид энэ оны 2 сард албан ёсны шилжилт хийлгэн энд ажиллахаар ирсэн юм. Тэгээд эндээ бүгд бүртгүүлсэн. Гэтэл сонгогчийн үнэмлэхээ авах гэсэн чинь бидэнд сонгогчийн үнэмлэх олгохгүй, нэрс чинь бүртгэлгүй, бүртгээгүй гээд байх юм. Үүнийг одоо яаж шийдвэрлэх вэ? Энд тэгээд 100 гаруй хүн сонгууль өгч чадахгүй болоод байна. {joscommentenable}

Иргэний үнэмлэх

Өчигдөр гэр бүлийнхээ хүнтэй цуг хэсгийн хороон дээрээ очоод сонгогчийн үнэмлэхээ авах гэтэл манай нөхрийн иргэний үнэмлэх дээр дардас байхгүй байна гээд өгсөнгүй. Уг нь 2 жилийн өмнөх шилжүүлгийн наалт нь байгаа юм. Хөдөө орон нутгаас шилжихэд дардас хийгээгүй наалт л наасан. Улаанбаатарт л тэгдэг юм шиг байна. Би сая л мэдлээ. Тэгээд ИБМУТ дээр очсон чинь шилжилт хөдөлгөөнийг хориглоод дардас хийдэг машиныг хураагаад авчихсан гэх юм. Одоо тэгээд яах вэ? Хаана хандаж гомдлоо шийдвэрдлүүлэх вэ?{joscommentenable}

Говьсүмбэрээс

Хөдөө орон нутагт олон жил амьдарчихсан, тэндээ хүн амын тооллогод хамрагддаг, гэвч иргэний үнэмлэх дээрх бүртгэл нь УБ-д байгаа хүмүүс яаж сонгуулиа өгөх вэ? {joscommentenable}

Зөвлөгөө авъя

Зарим хүмүүс иргэний үнэмлэхээ хаялаа гээд шинээр аваад 2-3 иргэний үнэмлэхтэй болчихсон байдаг. Тэгээд эдгээр хүмүүс янз бүрийн байдлаар бас 2-3 сонгогчийн үнэмлэхтэй болоод төдий тооны газар санал өгчих боломжтой юм бишүү. Энэ талаар зөвөлгөө авах гэсэн юм. {joscommentenable}

Шилжилт

Би СХДүүрэгт амьдардаг юм. Баянзүрх дүүрэгт шилжилт хийлгэж санал өгч болох уу? {joscommentenable}

Сонгогчийн үнэмлэх

Би Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суудаг. Манайд сонгуулийн насны 4 хүн байдаг. Бүгд энэ хаяг дээр албан ёсны бүртгэлтэй. Гэтэл ганцхан сонгогчийн үнэмлэх авчирч өгсөн байх юм. Бусдыг нь бүртгэлгүй гээд өгсөнгүй. Энэ ямар учиртай юм бэ? {joscommentenable}

Саналын хуудас

Саналын хуудас ямар хэмжээтэй байх вэ? БЗД-ийн нэр дэвшигчид хамгийн их байна гэсэн тэгэхээр саналын хуудас А2 байх уу? {joscommentenable}

Шилжилт

Би 2 жилийн өмнө БЗД-ийн 12-р хороонд амьдардаг байсан юм. Одоо 3, 4-р хороололд түрээсийн байранд амьдардаг. Хуучин БЗДүүрэгтээ албан ёсны бүртгэлтэй. Манайд сонгуулийн насны 6 хүн байна. Бид хорооноосоо огт хасалт шилжүүлэг хийлгээгүй. Хуучин хороон дээрээ очтол та нарыг хассан гээд байна одоо яах вэ? {joscommentenable}

Баянхонгор

Манай тойрог 3 мандаттай юм. Би сонгохыг хүсч байгаа зөвхөн 1 хүний нэр дугуйлж болно биздээ? {joscommentenable}

Санал өгөх

Би Баязүрх дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг. Өнөөдөр албан томилолтоор хөдөө явах юм. Саналаа яаж өгөх вэ? {joscommentenable}

Pages

Сонгууль

Subscribe to Сонгууль