Хэвлэл мэдээллийн мониторинг

Хэвлэл мэдээллийн мониторингийн мэдээ

Глоб Интернэшнл ТББ нь УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж байна.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторингийн дүн

Мониторинг хийсэн таван өдөр 5 телевизийн бүгд 27 408 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчийн талаарх мэдээлэл нийтдээ 1544 минут буюу /мэдээний хөтөлбөрийг тусад нь судалсан тул нийт цагт тооцогдоогүй болно/ эфирийн цагийн 5,6 хувийг эзэлж байна. Өмнөх таван өдөртэй харьцуулахад нэр дэвшигчдийн тухай мэдээлэл 1,6 дахин өсчээ. Дурьдсан хугацаанд Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл нийт цагийн 56 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 44 хувийг эзэлж байгаа нь өмнөх таван өдөртэй харьцуулахад Н.Энхбаярын тухай мэдээлэл 323 минутаар, Ц.Элбэгдоржийнх 272 минутаар тус тус өссөн байна.

МҮОНТ-ээс бусад телевизүүд нэр дэвшигчдэд тэнцвэртэй бус хандсан хэвээр байна

“Глоб Интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийж байгаа мониторингийн 2009 оны тавдугаар сарын 8-наас 12-ны өдрийг дуустал 5 өдрийн дүнг танилцуулж байна. Мониторинг хийсэн таван өдөр мэдээний хөтөлбөрөөс гадна 24005 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл нийтдээ 948 минут буюу эфирийн цагийн 4 хувийг эзэлж байна. Нэр дэвшигч тус бүрээр авч үзвэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл 62 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 38 хувьтай байна.

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус байна

Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөр, дэвшүүлж байгаа асуудлаа хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх боломж нөхцөл адил, тэнцүү байх нь нэн чухал бөгөөд хэвлэл мэдээлэл нь сонгуулийн үеэр тэнцвэртэй мэдээлэх, шударга ажиллах зарчмыг баримталдаг нь олон улсад жишиг болон тогтжээ.

Сонгуулиар хэвлэл мэдээллийнхэн зохих үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Харамсалтай нь, өмнөх 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн дүнгээс харахад, монголын хэвлэл мэдээлэл энэ үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа юм.

Хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан (VI/15-VI/21-ний өдрийг дуустал 7 хоног)

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд туслах үүрэгтэй билээ. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-ний хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд хийж буй хэвлэл мэдээллийн мониторингийн 2008 оны 6-р сарын 15-наас 21-нийг дуустал гурав дахь долоо хоногийн тайланг танилцуулж байна.

МАХН, АН-ын сонгуулийн сурталчилгаа давамгайлсан хэвээр байна

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд туслах үүрэгтэй билээ. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-ний гишүүн “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж байна. Өмнөх долоо хоногт буюу 2008 оны 6-р сарын 2-ноос 6-р сарын 7-ныг дуустал зургаа хоногийн хугацаанд хийсэн мониторингийн дүнг үзэхэд СЕХ-нд сонгуульд өрсөлдөхөөр албан ёсоор бүртгүүлсэн 12 нам, эвсэл байгаа ч ХМХ-ээр хийсэн сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус, МАХН, АН-ын сурталчилгаа давамгайлж байсан ба сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл тун хомс байгаа нь ажиглагдсан. Тэгвэл 2008 оны 6-р сарын 8-наас 14-нийг дуустал энэ долоо хоногийн хугацаанд дээрх байдалд өөрчлөлт орсон эсэх тухай харьцуулалт болон мониторингийн бусад  дүнг  танилцуулж байна. 

Сонгогчдын боловсролд зориулсан нийтлэл, нэвтрүүлэг бага байна

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн 2008 оны 6-р сарын 2-ноос 6-р сарын 7-ныг дуустал зургаа хоногийн хугацаанд, өргөн нэвтрүүлгийн долоон хэрэгсэл (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9, Eagle TV), нэг радио (MYОНP), өдөр тутмын гурван сонинд (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ), долоо хоног тутмын хоёр сонин (Сэрүүлэг, Хүмүүс) телевизийн нийт 37741 минут (629 цаг) , радиогийн 5980 минут (99 цаг 10 минут)-ын нэвтрүүлэг бэлтгэн цацаж, өдөр дутмын сонины 18 дугаар, долоо хоног дутмын 2 сонин хэвлэгдэж, нийтийн хүртээл болжээ.

Pages

Сонгууль

Subscribe to Хэвлэл мэдээллийн мониторинг