Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, тойргийн төвийг тогтоох

Огноо: 
2024/02/01

Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулна. (Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг)

(Монгол Улсын Их Хурлын 2023 оны 112 дугаар тогтоол) Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно Сонгуулийн нэг тойрогт хоёр ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна.

(Хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг)
(Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.17 дахь хэсэг)
(Монгол Улсын Их Хурлын 2023 оны 112 дугаар тогтоол)

Сонгууль