Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан бүртгүүлэх

Огноо: 
2024/05/01 - 2024/06/24

Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн сурталчилгаа дуусахаас 2 хоногийн өмнөх өдрийг хүртэлх хугацаанд дараах байдлаар хүргүүлнэ.:

  • Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд;
  • Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд;
  • Сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороонд.

(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.6 дахь хэсэг) (Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 17 дугаар тогтоолоор баталсан журам) 2024.5.01-ний өдрөөс 2024.6.24-нийг дуустал

Сонгууль