Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв комисст гадаадад санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. (Хуулийн 67 дугаар зуйлийн 67.17 дахь хэсэг) 2024.6.13-наас өмнө
Төв комисс нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн мэдээллийг холбогдох салбар комисст хүргүүлэх бөгөөд ажиглагч нь гадаадад санал авах өдрөөс өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.18 дахь хэсэг) 2024.6.20-ноос өмнө
Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.7 дахь хэсэг) 2024.6.21-нээс өмнө
Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.9 дэх хэсэг) 2024.6.23-наас өмнө