Дархан-Уул

Би Өмнөговь аймагт эхнэрийнхээ хамт 2 сар гаруй хугацаагаар ажиллаж байгаа юм. Энд сонгууль өгөх гэтэл үндсэн харъяалал болох Дархан-Уул аймгаасаа шилжүүлэг хийлгэх хэрэгтэй гэсэн юм. Тэгээд би ажлаасаа чөлөө аван Дарханд очоод хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл Дархан -Уул аймгийн хороо миний нэрийг бүртгэлээс хасчихсан байна. Би гомдол гаргаж баахан явлаа уг нь албан ёсоор томилолтоор ажиллаж байгаа гэтэл иргэний үнэмлэх дээрх хаягыг бүртгэлээс яагаад хассан байгааг ойлгохгүй байна. Яаж ч гомдол гаргаад шилжилт хийлгэх хугацаа дууссан гээд хүлээж авахгүй байна. Та бүхэн үүнийг шийдэж өгнө үү! Өөр хандах газар алгаа иргэн хүн сонгох эрхээ эдэлж чадахгүй байна. Танай байгууллага үүнийг шийдэхгүй юм бол өөр юу хийх гэж ийм үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ? {joscommentenable}

Ангилал:

Сонгууль