Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд амьдардаг байсан юм. 6 сарын 25-нд тэр газраасаа нүүсэн болохоор сонгогчийн үнэмлэхээ хуучин хаяг дээрээ авсан. Тэгээд шилжүүлэг хийлгэх гэсэн чинь болохгүй гэх юм. Яах вэ? За тэгээд хуучин газраа сонгууль өгье гэж бодоход бас би сонгогчийн үнэмлэхээ авсны дараахан иргэний үнэмлэхний хугацаа нь дуусаад шинээр авсан юм. Шинэ иргэний үнэмлэх дээр үнэмлэхний дугаар солигдсон байсан. Тэгээд энэ дугаар нь сонгогчийн үнэмлэх дээр байхгүй хуучин дугаараараа байгаа. Энэхүү сонгогчийн үнэмлэхээрээ санал өгөхөд янз бүрийн асуудал гарах юм биш биз дээ. {joscommentenable}