Саналын хуудас хэсгийн хороодод хэдэн хувь илүү очиж байна вэ

“УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хамгаалах журам”-д зааснаар саналын хуудасны тоог тойрог тус бүрээр нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоог үндэслэн СЕХ батлах бөгөөд ингэхдээ сонгогчдын шилжилт хөдөлгөөн, саналын хуудаст буруу тэмдэглэл хийж солиулах зэргийг тооцож, 10 хувийн нөөцтэй байхаар тогтоох ёстой.

Мониторинг хийсэн 10 хэсгийн хороодод очсон саналын хуудасны тооноос харахад, нөөц саналын хуудас 3-16 %-иар илүү хуваарилагдсан байна. Саналын хуудсыг нэгэнт 10% илүү хэвлэж байгаа учраас 10% илүү хуваарилах норм гэж тооцож болох юм. Гэхдээ тойргийн хороод дээр саналын хуудсыг хэсгүүдэд хэрхэн хуваарилах тухай шийдэх журамтай учраас ингэж ялгаатай хуваарилах нь тойргийн хороодын эрх мэдлийн асуудал юм.

Энэ тохиолдолд, нөөц саналын хуудас тухайн хэсгийн сонгогчдын тооноос 10%-иас хэт илүү хуваарилагдсан тохиолдлууд анхаарал татаж байна. Улаанбаатар хотын захад байрлалтай хэсгүүдэд нөөц илүү хуваарилагдсан байна.

Нөөц саналын хуудас их байх нь саналын хуудсыг хууль бусаар хэрэглэх хүсэл сонирхол, нөхцлийг бий болгодог гэдгийг олон улсын туршлага харуулдаг аж. Иймээс нөөц саналын хуудасны хэмжээг оновчтой тогтооход анхаарал хандуулах хэрэгтэй байдаг байна. Мониторингийн баг эдгээр хэсгийн хороодод сонгуулийн дүн гарсны дараа саналын хуудасны зарцуулалтын талаар хяналт хийж байдлыг танилцуулах юм.

Тойргийн хорооны дугаар Хэсгийн хорооны дугаар Сонгогчийн тоо Хүлээн авсан саналын хуудасны тоо Нөөц буюу илүү олгогдсон саналын хуудасны хувь
Төв аймаг 14 51 1851 1971 6%
14 1200 1343 12%
Хэнтий аймаг 18 28 524 604 15%
82 1407 1610 14%
Сонгинохайрхан дүүрэг 26 28 3926 4400 12%
31 5100 5400 6%
Сүхбаатар дүүрэг 23 16 4306 4800 11%
1 2567 2700 5%
Хан-Уул дүүрэг 21 9 5843 6000 3%
19 3768 4400 16%

Нөөц саналын хуудас 10 хувиас илүү хэвлэгдсэн үү?

Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн хороо нь СЕХ-оос 133980 ш саналын хуудас хүлээн авч, хэсгийн хороодод 10 хувийн нэмэгдэлтэйгээр хуваарилж өгсөний дараа 6347 ш саналын хуудас хадгалж үлдсэн юм. Энэ тойрог саналын хуудасны захиалга өгөхдөө сонгогчдын тооноосоо 8 хувиар илүү захиалсан бөгөөд ингэж илүү захиалсан нь сонгогчдийн шилжих хөдөлгөөнийг тооцсон аж. СЕХ-ноос энэ тойрогт уг захиалсан тоон дээр нь 10 хувь нэмж саналын хуудас хуваарилсан бөгөөд ингэснээр уг тойргийн хороо 18 хувийн илүү саналын хуудас хүлээн аваад байна.

Энэ жишээнээс үзэхэд, сонгуулийн тойргийн хорооноос саналын хуудасны захиалгаа илүү өгөх явдал гарч байгаа учраас саналын хуудас 10 хувиас илүү хэвлэгдсэн байх магадлалтай байна.

Саналын хуудасны захиалга, хүлээн авалт Саналын хуудасны тоо Тайлбар
26-р тойргийн хорооны сонгогчдын тоо 113211 Сонгогчийн үнэмлэх захиалах үед
26-р тойргийн хорооны сонгогчдын тоо 133800 ИБМА-аас ирүүлсэн мэдээгээр
  Саналын хуудас захилсан тоо   121800 Саналын хуудсыг захиалахдаа, ИБМА-аас авсан мэдээг баримтлах гэхээр хэсгийн хорооны тулгалт хийхэд эзэнгүй айл, сонгогч хаяган дээрээ байхгүй зэрэг тохиолдол их гарсан учраас өмнө нь сонгогчийн үнэмлэх захиалсан тоогоор саналын хуудсаа захиалахаар хурлаар шийдвэрлэсэн. Сонгогчийн үнэмлэх захиалахдаа сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг харгалзан хэсгийн хороо бүрд 200 сонгогчийн үнэмлэх илүү байхаар тооцож, 8589 ширхэгээр илүү буюу 8% илүү захиалсан байжээ.
Хүлээн авсан саналын хуудас 133980 Захиалсан тооноос 12180 ширхэгээр буюу 10% илүү ирсэн саналын хуудас
Хэсгийн хороодод 10%-ийн нэмэгдэлтэй тараасны дараа тойргийн хороон дээр үлдсэн саналын хуудас 6347 Эдгээрийн 5980 нь хэвлэх үйлдвэрийнхээ хайрцагт, 367 нь задгай хадгалсан.

Сонгууль