2012 - Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Хууль

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж

2.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.2.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, Иргэний хуулийн[2] 15.1-д заасан эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;

3.1.3.“нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшиж бүртгүүлэн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг;

3.1.4.“арван найман нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.5.“хорин таван нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.6.“намын гишүүн” гэж улс төрийн аль нэг намд гишүүнээр элсэн бүртгүүлсэн иргэнийг;

3.1.7.“төрийн өмчит хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн[3] 13, 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газрыг;

3.1.8.“төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг.

Үргэлжлэлийг хавсралт файлнаас авна уу

Сонгууль