2008 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэ хуулийг боловсруулж батлах хүртэл хугацаанд сонгуулийн үйл явцын ил тод болгоход чиглэсэн төрийн бус байгууллагуудын уйгагүй хүчин чармайлтын үр дүнд уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага нь Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, түүнд эрхээ хэрэгжүүлэхэд нь аргачилсан туслалцаа үзүүлэх зэргээр сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй.” гэсэн заалт нэмэгдсэн.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс уг заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг гаргахад СЕХ-нд туслалцаа, дэмжлэг мөн үзүүлсэн бөгөөд СЕХ 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх тухай журам”-ыг баталсан.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үйл ажиллагаанд дээрх журмын дагуу хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд 8 төрийн бус байгууллага хүсэлтээ гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо эдгээр байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч хуралдаанаараа хэлэлцэн сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх зөвшөөрөл олгожээ.
Хяналт шинжилгээ хийх зөвшөөрөл авсан төрийн бус байгууллагууд: