Сонгуульд оролцон саналаа өгөхийн тулд Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2 янзаар шалгах боломжтой.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ.
Сонгогчийг сонгуулийн нэг хэсэгт, сонгогчдын нэг нэрийн жагсаалтад бүртгэдэг.
Хэрвээ сонгогч та уг жагсаалтад бүртгэгдээгүй эсвэл таны мэдээлэл буруу бүртгэгдсэн тохиолдолд та сонгуульд санал өгөх боломжгүй болох юм. Тиймээс сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ заавал шалгах, нягтлах хэрэгтэй.
Сонгогчдын нэрийн жагсаалт нь хоёр төрөлтэй байх бөгөөд эдгээр нь үндсэн ба зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах жагсаалтууд юм.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд энэ ажлыг Улсын Бүртгэлийн Газар орон даяар зохион байгуулан ажилладаг. Тус байгууллага нь ийнхүү ажиллахдаа сонгогчдын нэрийн жагсаалтыг:
Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэдийн дараахь мэдээлэлд үндэслэн гаргадаг. Үүнд сонгогчдын:
Сонгогчдын нэрийн жагсаалтад сонгогчдын нэрсийг байрлуулахдаа иргэдийн оршин суугаа газрын хаягаар нь дараалуулан бичдэг. Энэхүү жагсаалт гаргах загвар маягтыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталдаг.
Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журмыг Улсын бүртгэлийн газар болон Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталдаг.
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ХЭН, ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?
Сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн газрын орон нутаг дахь салбар нэгжүүдээр дамжуулан гаргадаг. Өөрөөр хэлбэл сум, дүүрэг, хорооны улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан тухайн орон нутгийн хүн амын хаягийн бүртгэлийг үндэслэн гаргаж харьяа аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн салбарт илгээдэг.
Ийнхүү гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар нэгж нягтлан шалгаж, Улсын бүртгэлийн газарт хүргүүлснээр орон даяар сонгогчдын нэрийн жагсаалт нэгдсэн байдлаар гардаг.
Үүний дараа Улсын бүртгэлийн газар сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээллийг үндэслэн сонгуулийн хэсэг тус бүрээр ангилан гаргаж сонгуулийн жилийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудас болох www.burtgel.mn вэбсайтад байрлуулна.
Тиймээс сонгогчид 3 дугаар сарын 15-аас эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх, тухайн мэдээлэл нь үнэн зөв болох талаар шалгах боломжтой болно.
Дээрх вэбсайтад иргэдийн мэдээллийг байрлуулахдаа сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангадаг.
Та уг цахим хуудаст хандан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай.
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН ЭСЭХЭЭ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?
ХЭРВЭЭ СОНГОГЧ ТА НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДЭЭГҮЙ, ЭСВЭЛ ТАНЫ МЭДЭЭЛЭЛ БУРУУ БҮРТГЭГДСЭН БОЛ?
Сонгогч та өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
Тиймээс та сонгогчдийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх талаар санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шалгасан байх хэрэгтэй юм.
АНХААР: Сонгуулийн санал авах өдөр иргэд нэрийн жагсаалт дахь бүртгэлтэй холбоотой гомдол гаргах, нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах боломжгүй юм.
Таны гаргасан гомдлыг 3 хоногийн дотор шийдвэрлэнэ. Ингэхдээ гаргасан гомдолын дагуу иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт хийн тодорхойлж, лавлагаа гаргана. Тухайн лавлагааг үндэслэн хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалт дахь таны мэдээлэлд өөрчлөлт оруулна. Үүний дараа та өөрийн мэдээллээ дахин шалгах хэрэгтэй.
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ШИНЭЧЛЭХ
Улсын бүртгэлийн газар нь өөрийн цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараахь өөрчлөлтийг тусган Сонгуулийн Ерөнхий Хороонд санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлдэг. Өөрөөр хэлбэл 5 дугаар сарын 04 гэхэд Сонгуулийн ерөнхий хороонд сонгогчдын нэрийн жагсаалт ирнэ гэсэн үг юм.
Эдгээр өөрчлөлтүүдэд:
Сонгуулийн ерөнхий хороо нь дээрх өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсны дараа сонгуулийн тойрог тус бүрээр ангилж, цаасан болон цахим хэлбэрээр гарган холбогдох Тойргийн хороодод хүргүүлдэг.
Өөрөөр хэлбэл санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө буюу 5 дугаар сарын 09 гэхэд Тойргийн хороодод сонгогчдын нэрийн жагсаалт ирнэ гэсэн үг юм.
СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООДОД СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ?
Тойргийн хороо нь тухайн тойрогт харьяалагдах сонгуулийн Хэсэг тус бүрээр ангилсан сонгогчдын нэрийн жагсаалт бүхий цахим мэдээллийн сан үүсгэдэг.
Үүний дараа сонгуулийн санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим болон цаасан хэлбэрээр Хэсгийн хороодод хүргүүлдэг.
Тиймээс 2012 оны 5 дугаар сарын 19 гэхэд сонгогчдын нэрийн жагсаалт Хэсгийн хороодод цахим болон цаасан хэлбэрээр ирнэ гэсэн үг юм.
Хэсгийн хороод сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авснаас хойш дараахь мэдээллүүдийг тулган шалгах ажлыг хийнэ:
Хэсгийн хороод дээрх мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган нягталж хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж өөрийн байрандаа ил тавина.
Хэсгийн хороод нь уг жагсаалтыг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 08 гэхэд өөрийн байранд ил тавьж сонгогчид өөрсдийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах бололцоо олгох үүрэг хүлээдэг.
Тиймээс сонгогч та энэ хугацаанд өөрийн хаярьяа хэсгийн хороодод хандан мэдээллээ шалгах боломжтой болно.
Үүнээс өмнөх хугацаанд улсын бүртгэлийн цахим хуудас www.burtgel.mn –д хандан өөрийн мэдээллээ шалгах боломжтой.
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой өөрчлөлт, нягтлан шалгах гэх мэт үйл ажиллагаа дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын тоог эцсийн байдлаар нэгтгэн гаргадаг. Өөрөөр хэлбэл хэсгийн хороод нягталж шалгасан сонгогчдын тоог тойргийн хороонд, Тойргийн хороод Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээр нийт сонгогчдын тоо гардаг.
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ХЭВЛЭЖ, ОЛШРУУЛЖ БОЛОХ УУ?
Сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд зааснаас бусад тохиолдолд хувилж, олшруулах, тараахыг хориглодог. Хуульд заасан тохиолдлууд нь: