Сонгуулийн хуульд Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэж. энэ юу гэсэн үг вэ? дэмждэг хүнээ бусад нь дэмжээрэй гд янз бүрийн аргаар уриалбал хууль зөрчсөн болох уу?

Асуултын хариулт:

2016 оны 6 сарын 14-д хариулсан.
Даваасүрэн Оргил's picture

Сонгуулийн хуулийн 70.3 дахь хэсэгт "Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно" гэж заасан нь өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн талаар бусдад ухуулга сурталчилгаа хийх зэргээр сонгуулийн хуульд заасан арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглосон агуулгатай заалт юм. гэвч энэхүү үйлдэлд хариуцлага тооцох заалтыг хуульд тусгаагүй нь таны хийж буй сурталчилгаа нь өөр хууль (эрүүгийн хууль хүн гүтгэх, доромжлох, захиргааны хариуцлагын тухай хууль гэх мэт) зөрчөөгүй тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм.

өөрөөр хэлбэл та нэр дэвшигчийн сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч биш бол Сонгуулийн хуулиар хориглоогүй хэлбэрээр сурталчилгаа явуулж болох боловч тэрхүү сурталчилгаа тань өөр бусад хуулийг зөрчөөгүй тохиолдолд та ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм.

энэхүү хариулт нь Даваасүрэн овогтой Оргил миний хувийн дүгнэлт үзэл бодол бөгөөд ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллага мөн энэхүү сайтын байр суруийг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Хуульчид энэ асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.

Сонгууль