Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх

Огноо: 
2024/04/01 - 2024/06/03

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:

  • сонгогчоос хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
  • хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;
  • сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүйс, зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
  • нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
  • хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.

(Хуулийн 20 дугаар зуйлийн 20.9 дэх хэсэг) 2024.6.03-наас өмнө

Сонгууль