Сонгууль хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд ажиглалт хийнэ

АНУ-ын Азийн сангаас 2008 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажил хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх болон сонгогчдын саналд нөлөөлж байгаа үйл ажиллагаанд ажиглалт хийх гэж байна.Азийн сангийн бүсийн дарга Тим Мэйсбүргэр: “2008-оны УИХ-ын сонгуульд ажиглагч хийж байгаа гол зорилго нь Монгол улсад сонгуулийн ситем хэрхэн үйлчилж байгаа болон хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх, ардчилалыг хөхүүлэн дэмжихэд сонгуулийн ситемд гарч байгаа дутагдалтай талд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг тодруулах” юм гэлээ.

15 багаас бүрдсэн ажиглагчдыг бэлтгэн сонгогчыг саналаа өгөхийн өмнө буюу дараа нь асуулгын аргаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх юм байна. Энэхүү ажиглалт нь олон нийтэд үр дүнг тайлагнах хэмжээнд хийгдэхгүй гэнэ.

Ажиглалтын үр дүнгээс шалтгаалж дутагдалтай байдал дараагын сонгуульд давтагдахгүй байлгах үүднээс бусад улсын туршлага дээр үндэслэгдсэн зөвлөмжийг СЕХ болон бусад холбогдох газруудад хүргүүлэх юм байна.

Сонгуулийн ажиглагч их байх тусам сонгогчдод зөв сонголт хийхэд нь итгэл төрүүлж нөлөөлдөг болохоор цаашдаа олон улсын болон иргэний нийгмийн ажиглалтыг илүү нэмэгдүүлэх тал дээр ажиллана гэлээ.

Сонгууль