Сонгуулийн саналын хуудасны зарцуулалтын байдлын тайлан

Сонгуулийн хамгийн чухал баримт бичиг болох саналын хуудасны үнэн зөв зарцуулалтыг хянах нь мониторингийн ажиллагааны нэг хэсэг байлаа. Үүгээр сонгуулийн хэсгийн хороодын саналын хуудасны зарцуулалтын тайлангийн үнэн зөв байдал, зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудас, тойрог салбар хороодын нөөц саналын хуудас зэрэг чиглэлээр анхаарч ажилласан. Энэ ажиллагаа нь саналын хуудасны зарцуулалтанд аль нэг улс төрийн нам хүчнээс ангид иргэний нийгмийн хяналтыг хийж байгаагаас гадна, саналын хуудсыг хэвлүүлэхэд зохистой тоог тогтооход хувь нэмэр оруулах зорилготой байлаа.

Одоогоор тойргийн хороодын нэгдсэн зарцуулалтын дүн СЕХ дээр ирээгүй байгаа учраас улсын хэмжээний нэгдсэн дүнг гаргах хараахан боломжгүй байна.

Мониторинг хийсэн 10 хэсгийн хороодын саналын хуудасны зарцуулалт болон 5 тойргийн хорооны нөөц саналын хуудасны зарцуулалтын байдлаар хийсэн хяналтын дүнг танилцуулья. 

1. Сонгуулийн хэсгийн хороодын саналын хуудасны зарцуулалтын байдал
 

Саналын хуудасны зарцуулалтын байдлыг хянах ажиллагааг 6 сарын 30-наас 7 сарын 4-ны өдрүүдэд хийлээ. Мониторинг хийсэн сонгуулийн 10 хэсгийн хороодод хуваарилсан саналын хуудасны дунджаар 23% нь зарцуулагдаагүй илүү гарсан байна. Хүснэгт 1.

Эдгээрээс, Төв аймгийн 51-р хэсгийн хороонд саналын хуудас хамгийн их буюу 33% нь зарцуулагдсангүй. Харин Хэнтий аймгийн 82-р хэсгийн хороонд зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудас хамгийн бага буюу 2.6% -тай байна.

Хүснэгт 1. Мониторинг хийсэн хэсгийн хороодод саналын хуудасны зарцуулалтын байдал

Тойргийн хорооны нэр, дугаар Хэсгийн хорооны дугаар Хүлээн авсан саналын хуудасны тоо Зарцуулсан саналын хуудасны тоо Үлдэгдэл саналын хуудасны тоо Нийт хүлээн авсан саналын хуудсанд үлдэгдэл саналын хуудасны эзлэх хувь
Төв аймаг

14

51 1971 1319 652 33%
14 890 702 80 8.9%
Хэнтий аймаг

18

28 604 452 152 25%
82 1610 1567 43 2.6%
Сонгинохайрхан дүүрэг, 26 28 4400 - - -
31 5400 3754 1646 30.4%
Сүхбаатар дүүрэг, 23 16 4800 3444 1356 28.5%
1 2700 1842 855 31.6%
Хан-Уул дүүрэг 21 9 6000 4609 1387 23%
19 4400 3342 1058 24%
Дунджаар         23%

Саналын хуудасны зарцуулалтад сонгогчдын тооны өсөлтийн байдал шууд хамааралтай байна. Хүснэгт 2. Мониторинг хийсэн хэсгийн хороодод саналын хуудас хүлээн авах үеийнхээс санал хураалт дууссаны дараах сонгогчдын тоо дунджаар 12%-иар илүү гараад байна. Ер нь тухайн хэсгийн хороон дээр сонгогчдын тоо нэмэгдэхийн хэрээр зарцуулагдаагүй саналын хуудасны хувь хэмжээ багасч байгаа юм.

Хүснэгт 2. Сонгогдын тооны өөрчлөлт ба үлдэгдэл саналын хуудас

Тойргийн хорооны нэр, дугаар Хэсгийн хорооны дугаар Сонгогчийн тоо

6 сарын 24 буюу саналын хуудас хүлээн авах үеийн байдлаар

Сонгогчийн тоо санал хураалтын дараа 6 сарын 30-нд Нэмэгдсэн сонгогчийн хувь Нийт хүлээн авсан саналын хуудсанд үлдэгдэл саналын хуудасны эзлэх хувь
Төв аймаг

14

51 1851 1950 5.3% 33%
14 809 809 0 8.9%
Хэнтий аймаг

18

28 524 604 15.2% 25%
82 1407* 2128 51%* 2.6%
Сонгинохайрхан дүүрэг, 26 28 3926 - - -
31 5100 5170 1.3% 30.4%
Сүхбаатар дүүрэг, 23 16 4306 4750 10.3% 28.5%
1 2567 2726 6.1% 31.6%
Хан-Уул дүүрэг

21

9 5843 6158 5.3% 23%
19 3768 4400 16.7% 24%
Дунджаар       12% 23%


Энд анхаарал татсан нэг зүйл бол Хэнтий аймгийн 82-р хэсгийн хорооны саналын хуудас хүлээн авах үеийн сонгогчийн тооноос санал хураалт явагдаж дууссаны дараа гарсан сонгогчийн тоо 51%-иар нэмэгдсэн авдал байлаа. Энэ нь иргэний бүртгэлийн газраас ирүүлсэн нэрсийн жагсаалт нь хорооны айл өрхүүдийг гудамжаар нь орхигдуулах зэрэг дутагдалтай байсанаас голлон шалтгаалсан гэж хэсгийн хорооны гишүүд мэдэгдсэн байна.

Эндээс харахад, сонгуулийн өмнөх 5 хоногт сонгогчийн тоо хэрхэн өөрчлөгдөж байгаа байдал нь хүн амын шилжилт хөдөлгөөний урсгал хэр эрчимтэй байгааг болон нөгөө талаар иргэний бүртгэлтэй холбоотойгоор сонгогчийн нэрсийн жагсаалтын дутуу дулимаг байдлыг харуулж байна.

Саналын хуудсыг хэвлүүлэхэд шилжилт хөдөлгөөн болон сонгогч буруу тэмдэглэх зэрэг нөхцөлийг харгалзан саналын хуудсыг 10% илүү хэвлэхээр “УИХ-ын сонгуулийн саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, тээвэрлэх, хадгалах, хамгаалах журамд” заасан байдаг.

Шилжих хөдөлгөөний байдал нь дээр дурсанаар дунджаар 12%-тай байна гэж үзэж болох юм. Гэхдээ сонгуулийн өмнөх хэдхэн өдөрт нэмэгдсэн дээрх сонгогчид нь үнэхээр түр эсвэл бүр шилжин суурьшигчид уу, эсвэл шилжиж суурьшсан ч иргэний бүртгэлээ хийлгэхгүй байх явдал нилээдгүй байдгийн илрэл үү гэдэг нь тодорхойгүй байна.

Харин буруу тэмдэглээд хүчингүй болсон саналын хуудасны тоо нь нийт зарцуулсан саналын хуудасны тооны дунджаар 1.3%-г эзэлж байгаа юм. Хүснэгт 3. Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдаж, энэхүү шинэ системийн талаарх мэдээлэл сонгогчдод бага очсон зэргийг харгалзан үзвэл сонгогчид харьцангуй бага техникийн алдаа гаргажээ. Үүнээс харахад, саналын хуудасны хэвлэх тоог тогтооход сонгогч буруу тэмдэглэх явдал нөлөөлөх хүчин зүйл гэж үзэх үндэслэл бага байна.

Хүснэгт 3. Буруу тэмдэглээд хүчингүй болсон саналын хуудасны байдал

Тойргийн хорооны нэр, дугаар Хэсгийн хорооны дугаар Зарцуулсан саналын хуудасны тоо Үүнээс: буруу бөглөөд хүчингүй болсон саналын хуудасны тоо Нийт зарцуулсан саналын хуудсанд буруу бөглөөд хүчингүй болсон саналын хуудасны эзлэх хувь
Төв аймаг

14

51 1319 2 0.1%
14 702 9 1.3%
Хэнтий аймаг

18

28 452 3 0.6%
82 1567 52 3.3%
Сонгинохайрхан дүүрэг, 26 28 - - -
31 3754 75 1.9%
Сүхбаатар дүүрэг, 23 16 3444 99 2.8%
1 1842 35 1.9%
Хан-Уул дүүрэг

21

9 4609 4 0.06%
19 3342 4 0.1%
Дунджаар    
1.3%


Саналын хуудасны зарцуулалтыг шалгахдаа хэсгийн хороодын саналын хуудасны зарцуулалтын тайланг бодитой гарсан эсэхийг тоолж шалгах боломж олгохыг хүссэн. Гэхдээ 10 хэсгийн хороодоос 6 нь мониторингийн багийг очих үед буюу 6 сарын 30-ны үдээс хойш гэхэд саналын хуудсаа тоолоод битүүмжилсэн байсан учраас тоолж шалгах боломж гараагүй.

Харин мониторингийн багийг очих үед санал тоолох ажиллагаа явагдаж байсан 3 хэсгийн хороодын зарим саналын хуудасны дүнг тоолж шалгасан. Хүснэгт 4. Ингэж тоолж шалгахад нэг хэсгийн хороон дээр зөрчил гарсан. Энэ нь Хэнтий аймгийн 82-р хэсгийн хороонд буруу тэмдэглээд хүчингүй болсон 121 саналын хуудсыг тоолж шалгахад хүчинтэй 60 хуудсыг оруулсан байлаа. Үүнийг тойргийн хороо тэмдэглэж авсан байна. Мөн энэ хорооны саналын хуудсыг дахин тоолох ажиллагаа хийгдсэн бөгөөд ингэхэд хэсгийн хорооны өмнөх дүнд онцын зөрөөтэй байдал гараагүй гэсэн мэдээллийг Тойргийн хорооны даргаас утсаар аваад байна.

Хүснэгт 4. Саналын хуудасны зарцуулалтын дүнг тоолж шалгасан байдал

Тойргийн хорооны нэр, дугаар Хэсгийн хорооны дугаар

Тоолж шалгасан эсэх тухай тэмдэглэл

Төв аймаг

14

51 Саналын хуудсыг битүүмжилсэн учраас тоолж чадаагүй.
14 Саналын хуудсыг битүүмжилсэн учраас тоолж чадаагүй.
Хэнтий аймаг

18

28 Саналын хуудсыг битүүмжилсэн учраас тоолж чадаагүй.
82 Буруу тэмдэглээд хүчингүй болсон 121 саналын хуудсыг тоолж шалгахад хүчинтэй 60 хуудсыг оруулсан байсан. Үүнийг тойргийн хороо тэмдэглэж авсан.
Сонгинохайрхан дүүрэг, 26 28 Хяналт хийхээр очиход оруулаагүй.
31 Урьдчилан өгсөн болон зөөврөөр авсан саналын хуудсыг тоолж шалгахад зөрүүтэй байдал гараагүй
Сүхбаатар дүүрэг, 23 16 Буруу тэмдэглээд хүчингүй болсон саналын хуудсыг тоолж шалгахад зөрүүтэй байдал гараагүй
1 Саналын хуудсыг битүүмжилсэн учраас тоолж чадаагүй.
Хан-Уул дүүрэг

21

9 Саналын хуудсыг битүүмжилсэн учраас тоолж чадаагүй.
19 Саналын хуудсыг битүүмжилсэн учраас тоолж чадаагүй.


2. Сонгуулийн тойрог, салбар хорооны нөөц саналын хуудасны хяналт

“УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-д зааснаар тойрог, салбар хороонд нөөц саналын хуудсыг хадгалах боломжтой. Мониторинг хийсэн сонгуулийн тойрог, салбарын хороон дээр нөөцөнд үлдсэн саналын хуудасны зарцуулалтанд мөн хяналт тавилаа. Хүснэгт 5. Ихэнхдээ тойрог, салбар хороодод нөөц саналын хуудас үлдээгүй байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн хороонд 5980 нөөц саналын хуудас үлдсэнээс 372 хуудсыг 2 хэсгийн хороонд тэдний хүсэлтээр хуваарилсан байлаа. Гэвч энэ тухай протоколийг архивандаа хийсэн гэсэн шалтгаанаар үзүүлээгүй байна. Мөн нөөцөөс үлдсэн саналын хуудсыг битүүмжилсэн учраас тоолж шалгах боломж байгаагүй юм. ХанУул дүүргийн нөөц саналын хуудас зарцуулагдаагүй бөгөөд тоолж шалгахад зөрөө гараагүй байна.

Хүснэгт 5. Тойрог салбар хороодын нөөц саналын хуудасны зарцуулалтыг хянасан байдал

Тойрог, салбар хороодын нэр, дугаар Тойрог салбарын хороодод нөөцөнд үлдсэн саналын хуудасны тоо

Нөөцөөс зарцуулсан саналын хуудасны тоо

Шалгасан эсэх тухай тэмдэглэл

Төв аймаг14 Үлдээгүй - -
Хэнтий аймаг18 Үлдээгүй - -
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын

313-р салбар хороо

Үлдээгүй - -
Сонгинохайрхан дүүрэг

26

5980 372

Нөөц саналын хуудсыг 2 хэсгийн хороонд хуваарилсан тухай протоколийг архивандаа хийсэн гэсэн шалтгаанаар үзүүлээгүй.

Нөөцөөс үлдсэн саналын хуудсыг битүүмжилсэн учраас тоолж чадаагүй.

Сүхбаатар дүүрэг23 Үлдээгүй   -
Хан-Уул дүүрэг 21 9500 Зарцуулаагүй Тоолж шалгахад зөрөөгүй.
Хан –Уул дүүрэг 334 салбар хороо, Багануур 660 Зарцуулаагүй Тоолж шалгахад зөрөөгүй.
{joscommentenable}

Сонгууль