Сонгогчдын Боловсрол Төв нь “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” төрийн бус байгууллагын сүлжээний гишүүн байгууллагын хувьд УИХ-ын ээлжит сонгуулиар “Саналын хуудасны мониторинг” хийж байна.
Өмнөх хэвлэлийн мэдээгээр гадаад дахь сонгогчдын саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн билээ.
Энэ удаа дотоодод хэрэглэх саналын хуудсыг хэвлэж буй үйл явцтай холбоотой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг 06 сарын 10-ны өдрөөс эхлэн Мөнхийн Үсэг групын хэвлэх үйлдвэр хэвлэж эхлээд байна. Нийт хэвлэх саналын хуудасны тоо, үйлдвэрийн ажиллах хүчин чадал зэргийг харгалзан Сонгуулийн Ерөнхий Хороо болон хэвлэх үйлдвэрээс 7 хоногийн хугацаанд саналын хуудсыг хэвлэж 06 сарын 17 гэхэд дуусгахаар төлөвлөж байсан билээ.
Гэхдээ нийслэлийн тойргуудын саналын хуудсыг хэвлэхдээ НИТХ-ын зарим тойргуудын саналын хуудасны кодыг буруу хэвлэснээс үүдэн уг буруу хэвлэгдсэн саналын хуудсыг дахин хэвлэж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийж байгаа тул нийслэлийн хувьд нэг саналын хуудас нь НҮҮРЭН ТАЛ /УИХ-ын сонгууль/, АР ТАЛ /НИТХ-ын сонгууль/ гэсэн байдлаар 2 талдаа хэвлэгдэж байгаа юм. Тиймээс уг алдааг залруулахын тулд буруу код бүхий НИТХ-ын тойргуудын саналын хуудас нь 2 талдаа дахин хэвлэгдэж байна.
06 сарын 16-ны өдрийн байдлаар:
Нийт 26 тойргийн 1 929 525 ширхэг саналын хуудас хэвлэхээс орон нутагт 1 079 477 ширхэг, Нийслэлд 845 501 ширхэг, гадаад дахь сонгогчдын саналыг авах 4 547 ширхэг саналын хуудсыг хэвлэхээр тооцсон.
06 сарын 13-ны өдөр Иргэний бүртгэлийн байгууллагын зүгээс нийслэлийн сонгогчдын тоо 5526-аар нэмэгдсэн тухай СЕХ-нд мэдээлсэн. Ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан нь цэргийн албан хаагчид, урьдчилан хорих газарт саатуулагдсан сонгогчдын тоо өөрчлөгдсөн тул уг нэмэлт хийгдсэн тухай СЕХ-нд мэдэгдсэн байна.
Нийслэлийн хувьд сонгогчдын тоо ийнхүү нэмэгдсэн тул дэээрх өөрчлөлтийг оруулан нийтдээ 851 305 ширхэг саналын хуудас /зөвхөн нийслэлд/, нийтдээ хэвлэхээр болж байна.
Орон нутгуудад хэрэглэх саналын хуудас нь хэвлэгдэж дууссан бөгөөд уг орон нутгуудын саналын хуудсыг хүргүүлэх үйл ажиллагаа хийгдэж байна. 06 сарын 16-ны өдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Төв аймгуудаас бусад тойргуудын саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо болон цагдаагийн байгууллагын хамгаалалттайгаар тус тус хүргүүлээд байна.
Саналын хуудас хэвлэх үйл явцад Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хорооны ажлын хэсгийн гишүүд хяналт тавьж байгаа бол төрийн тусгай хамгаалалт болон үйлдвэрийн хамгаалалтын алба нь аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн улс төрийн нам, эсвлийн ажиглагчид /МАН, АН, ИЗНН, Ногоон Нам гм/ болон “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” ТББ-ын сүлжээний ажиглагчид хэвлэх үйл явцад ажиглалт хийж байна.
Хэвлэх ажиллагаа нь 24 цагийн турш тасралтгүй явагдаж байгаа бөгөөд дээрх төлөөллүүд мөн ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа болно.
Үйлдвэрийн байранд болж буй үйл явцууд ба ажлын шат дамжлагууд:
ХАВСРАЛТ
Хэвлэгдэж буй саналын хуудасны тоо /нийслэлийн өөрчлөлтийг тусгасан/
Тойргийн дугаар |
Орон нутаг |
Саналын хуудасны тоо |
1 |
Архангай аймаг |
60,235 |
2 |
Увс аймаг |
49,544 |
3 |
Баян-Өлгий аймаг |
55,978 |
4 |
Баянхонгор аймаг |
54,295 |
5 |
Булган аймаг |
40,042 |
6 |
Говь-Алтай аймаг |
36,002 |
7 |
Дорноговь, Говьсүмбэр аймаг |
51,191 |
8 |
Дорнод аймаг |
51,765 |
9 |
Дундговь аймаг |
30,390 |
10 |
Завхан аймаг |
46,617 |
11 |
Өвөрхангай аймаг |
74,832 |
12 |
Өмнөговь аймаг |
38,241 |
13 |
Сүхбаатар аймаг |
38,610 |
14 |
Сэлэнгэ аймаг |
72,715 |
15 |
Төв аймаг |
62,103 |
16 |
Ховд аймаг |
51,111 |
17 |
Хөвсгөл аймаг |
83,614 |
18 |
Хэнтий аймаг |
47,693 |
19 |
Дархан-Уул аймаг |
65,699 |
20 |
Орхон аймаг |
68,800 |
Орон нутгийн дүн |
1,079,477 |
|
21 |
Хан-Уул Багахангай Багануур дүүрэг |
108,453 |
22 |
Баянзүрх Налайх дүүрэг |
217,548 |
23 |
Сүхбаатар дүүрэг |
93,926 |
24 |
Чингэлтэй дүүрэг |
109,989 |
25 |
Баянгол дүүрэг |
131,310 |
26 |
Сонгинохайрхан дүүрэг |
190,079 |
Нийслэлийн дүн |
851,305 |
|
Гадаад дахь сонгогчийн саналын хуудас |
4,547 |
|
НИЙТ ДҮН |
1,930,782 |
СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ ТӨВ.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж.
Ардчиллын Ордон. Өрөө №205 тоот,
Утас: 7013-5147,
Факс: 701351-46.
2012 оны 6 дугаар сар 18, Улаанбаатар хот.