Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнгээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Тус сүлжээний гишүүд энэхүү мониторинг, ажиглалтыг аливаа улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийн дагуу ажилласан билээ. Хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр 2 удаа олон нийтэд тайлагнасан бөгөөд эцсийн тайланг өнөөдрийн хэвлийн бага хурлаар нийтэд хүргэлээ. Сүлжээний гишүүн байгууллагууд 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад дараах таван чиглэлээр мониторинг хийлээ.
Үүнд:
Хөтөлбөр
12.00-12.10 | Нээлт |
П.Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал | |
12.10-12.40 | Сүлжээний хэрэгжүүлсэн мониторингийн дүнгийн талаар танилцуулга |
Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүн Ч. Мөнхцэцэг, Филантропи Хөгжлийн төлөө Төв | |
Саналын хуудас хэвлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх, архивт шилжүүлэх үйл явцын хяналтын дүн С. Оюунтуяа, Сонгогчдын Боловсрол Төв | |
Сонгуулийн өдрийн ажиглалт: санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явцад хийсэн ажиглалтын дүн Б. Золзаяа, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ | |
Сонгуулийн автоматжуулалтын үйл явцын мониторингийн дүн С.Энхжаргал, МИДАС ТББ | |
Хэвлэл мэдээллийн мониторингийн дүн Х. Наранжаргал, Глоб Интернэшнл ТББ | |
12.40-13.00 | Асуулт хариулт |