Сонгуульд өрсөлдөх намуудын нэрс тодорлоо

2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгсөн. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулаад байна. Батламжийг Улсын дээд шүүхийн бүртгэлийн дагуу дараах нам, эвслүүдэд олголоо.

  1. МАН
  2. АН
  3. МУНН
  4. БНН
  5. Монголын социал-демократ нам
  6. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  7. Иргэний хөдөлгөөний нам
  8. Ардчилсан хөдөлгөөний нам
  9. МАХН
  10. Монголын консерватив нам
  11. Ард түмнээ хайрлая нам
  12. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, МНН-ын Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл
  13. Хөгжлийн хөтөлбөр болон Монголын либерал намын “Хаан сонголт” эвсэл
  14. Эх орончдын нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”

Харин СЕХ бүртгэхээс татгалзсан хоёр нам нь ХҮН, ИЗНН юм. ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь тамганы зөрчилтэй байсан тул бүртгэхээс татгалзсан байна. Сонгуульд өрсөлдөх батламжаа гардсан намууд нэр дэвшигчдээ энэ сарын 28-ны дотор тодруулах юм. 

Сонгууль