Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж, сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоохоор тусгажээ.
ХУУЛЬ:
- 68.3.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:
- 68.3.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
- 68.3.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
- 68.3.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах;
- 68.3.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
- 68.3.5.ухуулах байр ажиллуулах;
- 68.3.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
- 68.3.7.цахим хуудас ашиглах.
- 68.7.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана.
Түүнчлэн сонгуулийн хуульд сонгуулийн сурталчилгааг хориглох заалтууд цөөнгүй бий. Тэдгээрээс дараах заалтуудыг та бүхэнд онцгойлон хүргэж байна.
ХУУЛЬ:
- 70 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох
- 70.1.1.мөнгө, эд зүйл тараах;
- 70.1.2.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах;
- 70.1.3.аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
- 70.1.4.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
- 70.1.5.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
- 70.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
- 70.1.7.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
- 70.1.8.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.
Дэлгэрэнгүйг http://sanal.mn/calendar - ээс харна уу