Ихэнх нэр дэвшигчид тодорлоо

Одоогоор сонгуульд өрсөлдөх намуудаас Ардчилсан нам, МУНН, Монголын Либерал Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Хөгжлийн Хөтөлбөрийн Нам, Иргэний Эвсэл тус, тус нэр дэвшигчдээ тодруулаад байна. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан энэ сарын 25-нд болж 76 нэр дэвшигчээ тодруулсан бол Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам мөн энэ өдөр нэр дэвших хүмүүсээ тодруулжээ. 

МАХН нэр дэвшигчдээ энэ сарын 30-нд хуралдах намын Бага хурлаар хэлэлцэн батламжлах гэнэ. Түүнээс өмнө судалгаагаар хэн хамгийн өндөр үнэлгээ авсныг нь Удирдах зөвлөлийн хурлаараа нягталж үзэхийн зэрэгцээ ялалт байгуулах магадлалтай гишүүдийнхээ нэрсийг Бага хуралдаа өргөн барихаар болсон байна.

Энэ сарын 29-нд ИЗ-БНН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам нэр дэвшигчдээ тодруулах бол өнөөдөр МУНН-ынх тодорно. 

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгууль зарласнаас хойш арав хоногийн дотор нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэх бөгөөд тавдугаар сарын 31-ний дотор дуусгавар болох ёстой.

Харин БНН, Ард Түмний Нам, Үндэсний Шинэ Намын нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Сонгууль