Сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь 2024 оны УИХ-ын сонгуулийг угтан иргэд, олон нийтэд цахим талбар болон нийгмийн сүлжээгээр дамжуулан сонгуулийн тогтолцоо, холбогдох хууль, саналын хуудас болон сонгуулийн тойргийн талаар мэдээлэл олгох мөн залуучууд, сонгогчдын сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна.
Сонгуулийн үед сонгогчид эрхээ хэрэгжүүлэх, түүнийг хангах, хамгаалахад чиглэсэн мэдээллээр хангах “1800-2800 Сонгогчийн Лавлах Утас” ажиллаж эхэлсэн ба энэхүү лавлах утсаар холбогдож сонгогчид сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм. Мөн нийгмийн сүлжээнд “Сонгогчдын Боловсрол Төв”, “Сонгох өдөр” гэсэн Фэйсбүүк хуудасаар дамжуулан иргэд, сонгогчдод мэдээлэл олгож байна.
Үүнээс гадна Сонгогчдын Боловсрол Төв нь 2020 оноос хойш “V-Check” залуусын кампанит ажлыг зохион байгуулсаар ирсэн ба 2024 оны сонгуулиар ч мөн залуу сонгогчдын боловсрол, сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх болон улс төрийн боловсролын суурь мэдлэг олгох зорилгоор “V-Check” челлэнжийг эхлүүлээд байна. Энэхүү челлэнжид залуучууд, сонгогчид нэгдсэнээр өөрсдийн хариуцлага, оролцоог илэрхийлэхээс гадна бусдыг уриалах, мэдээл түгээх, сонгогчдын бололвсролыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй юм. Энэхүү челлэнжийн талаар болон залуучуудад чиглэсэн сонгогчдын боловсролын мэдээллийг манай V-Check Фэйсбүүк хуудаснаас авна уу.
С. Оюунтуяа