Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn -ээс заавал нягтлаарай. Нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсвэл таны нэрийн жагсаалтын мэдээлэл алдаатай бол Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж зөрчлийг арилгах боломжтой.