Мэдээ мэдээлэл

I, II үе 6/02-14
МҮОНТ-ийн Цаг хуваарилалт /Намаар/

Сонгогчдын боловсролын асуудлаар

Сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд сонгогчдын боловсролд зориулж саналаа хэрхэн зөв тэмдэглэх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн эсэхээ шалгах, сонгуульд эмэгтэйчүүд болон залуу

Телевизийн мониторинг

Мониторингийн зорилго нь УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, MN25, ТV5, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгов.
Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон зэрэг шалгуурыг үндэслэв.
6 сарын 8-28-ныг дуустал үргэлжлэх 5 үе шаттай хийгдэж буй судалгааны 6 сарын 8-10 өдрийг хүртэлх сурталчилгааны өмнөх үе болон албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойших 6 сарын 11-13-ны хооронд хийгдсэн судалгааны дүнг танилцуулж байна.

Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах нь сүүлийн сонгуулиудад эрс нэмэгдсэн ба үүнтэй холбоотой УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой зохицуулалтууд туссаны дээр Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам” батлаад байна.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тэгш гараанаас шударгаар өрсөлдөх боломжтой байх нь  чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим болох  бөгөөд энэ зарчмыг хангахад сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал юм.  Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хариуцан ажиллаж ба

Сонгогчдын нэрийн жагсаалтад хийж буй мониторингийн явц

Мониторингийн баг БЗД-н хэмжээнд нийт 28 хорооноос 4 хороо буюу сонгуулийн 19 хэсгийн хороог сонгон ажиллаж байна. Үүнээс 11 хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж 11 хаягийн зөрчилтэй байж болзошгүй тохиолдлуудыг шалгасан. 8 хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж олгосонгүй. 2020.06.08-10 –ний өдрүүдэд дээр дурдсан нийт 11 хэсгийн 25122 иргэний мэдээллийг шалгахад (19 сонгуулийн хэсгийн хорооны нийт 42517 сонгогчийн мэдээллээс), зарим хаяг дээр 10 хүн бүртгэлтэй байх боловч хоосон хашаа байх, 20 хүн бүртгэлтэй хаяг дээр зөвхөн 2 сонгогч оршин суудаг гэх мэт баримтууд илэрч байна. Мөн нэг хаяг дээр 49 сонгогч бүртгэснийг шалгахад асрамжийн үйлчилгээ явуулдаг ТББ байсан, нэг хаяг дээр ижил овог нэртэй сонгогч байсан нь ихэр хүмүүс болохыг шалгаж баталгаажуулсан болно.

Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцад хийж буй мониторингийн явц

2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийг зохион байгуулахад гарсан нэг  томоохон өөрчлөлт бол саналыг автоматаар тоолох болсон явдал билээ.

Залуучууд сонгуулийн үйл явцыг ажиглана

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ нь 2020 оны УИХ-ын сонгуульд ажиглалт хийх иргэний нийгмийн ажиглагч залуусыг манлайлан, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж  байна. 

Pages

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг

Subscribe to Мэдээ мэдээлэл