Иргэний нийгмийн хөндлөнгийн ажиглалт гэдэг нь ямар нэгэн нам, улс төрөөс хараат бусаар сонгуульд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн үйл явцад зөрчил будлиан гарахаас сэргийлж шударгаар зохион байгуулахад хувь нэмрээ оруулах зорилготой сайн дурын үйл ажиллагаа юм.
Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласнаас 99 хэсгийн хороо буюу 21,9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна 5 аймагт 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж нийт 112 хэсгийн хороог хамруулан хяналт тавилаа. 206 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Улаанбаатар хот дахь 451 хэсгийн хорооноос 99 буюу 21,9% -д нь иргэний нийгмийн нийт 183 ажиглагч, Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгийн 13 хэсэгт 23 ажиглагч хөндлөнгийн хяналт тавьж ажиллаа. Тодруулбал, иргэний нийгмийн хяналтад нийт 112 хэсгийн хороо хамрагдлаа.
Энэ удаагийн ээлжит сонгуулиар Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажиллахаас 100-д нь иргэний нийгмийн нийт 200 ажиглагч ажиллаж хяналт тавина. Түүнчлэн Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад 30 ажиглагч бэлтгэн ажиллуулахаар төлөвлөөд байна. Ажиглагчдыг бэлтгэх сургалтыг Улсын онцгой комиссоос гаргасан заавар журмыг баримтлан шат дараатай зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар 194 ажиглагч сургалтад хамрагдаад байна.
Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ