“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-ний хүрээнд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагааас, 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд хийж буй хэвлэл мэдээллийн мониторингийн анхны тайлан бэлэн боллоо.
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн 2008 оны 6-р сарын 2-ноос хойших зургаа хоногийн хугацаанд, өргөн нэвтрүүлгийн долоон хэрэгсэл (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9, Eagle TV), нэг радио (MYОНP), өдөр тутмын гурван сонинд (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ), долоо хоног тутмын хоёр сонин (Сэрүүлэг, Хүмүүс) телевизийн нийт 629 цагийн, 99 цаг 10 минутын радиогийн нэвтрүүлэг бэлтгэн цацаж, өдөр дутмын сонины 18 дугаар, долоо хоног дутмын 2 сонин хэвлэгдэж, нийтийн хүртээл болжээ.