Сонгуулийн нэр дэвшигчдийн тоо өмнөх сонгуулийнхаас бараг хоёр дахин нэмэгджээ

УИХ-ын 2008 оны сонгуульд 400 гаруй нэр дэвшигчид оролцохоор бүртгүүлсэн ба  энэ нь өмнөх сонгуулийн нэр дэвшигчдийн тооноос бараг хоёр дахин их болж байгаа аж. Түүнчлэн 40 гаруй бие даагчид, урьд урьдаас хамгийн олон буюу 50 гаруй эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдөх гэж байна. 2004 оны сонгуульд 220 нэр дэвшигч, үүнээс 15 бие даан нэр дэвшигч байжээ.

Энэ удаагийн сонгуульд 170 гаруй нэр дэвшигчид Улаанбаатарын зургаан тойрогт өрсөлдөх бол 220 гаруй нь хөдөө орон нутгийн 20 тойрогт хүч үзэхнээ.

Зургаадугаар сарын 13-ны дотор нэр дэвшигчдийн материалыг тойргийн хороодоос СЕХ-нд хүргүүлнэ. Энэ сарын 21-нд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт эцэслэн гарна. 

Сонгууль