Судалгаа

Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт болон бусад анхаарал татсан асуудал


2020 оны Улсын Их Хурал (УИХ)-ын сонгууль нь Ковид-19 халдварын тархалт дэлхий нийтийг түгшээн хүн амын эрүүл мэндээс гадна нийгэм, улс төр, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн онцгой нөхцөлд болж өнгөрснөөрөө онцлог байв. Энэ удаагийн ээлжит сонгуулиар ардчилсан сонгуулийн тогтмол, бүх нийтийн, тэгш байх гол зарчмуудад хамаатай цаашид маргаан мэтгэлцээн дагуулсаар байх магадлалтай, сургамж болохуйц асуудлууд нэлээд өрнөлөө. Эдгээрийн заримыг доор тоймлон тайлбарлав. УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, сонгогчдын ирц 73.4 хувьтай байв. Монгол Улсын хувьд Азидаа цар тахлын нөхцөлд үндэсний хэмжээний томоохон сонгууль зохион байгуулсан хоёр дахь улс боллоо. Сонгуульд нийт 13 нам, 4 эвсэл, 606 нэр дэвшигч өрсөлдсөн ба нэр дэвшигчдийн 121 нь бие даан нэр дэвшсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн олон бие даагч өрсөлдсөн сонгууль байв. Судлаачдын зүгээс өмнөх сонгуультай харьцуулахад бараг хоёр дахин олон бие даагч сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн шалтгааныг улс төрийн намын төлөвшил муу, дотоод ардчилал хангалтгүй, намуудад итгэх иргэдийн итгэл суларсан байдал болон сонгуулийн санхүүжилтийн асуудалтай холбон тайлбарлаж байсан.

2016 оны Улсын Их Хурлын Сонгуулийн Санхүүжилтийн Мониторинг

Улс төрийн нам нь нэг талаас үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хувь хүмүүсийн байгууллага мэт боловч нөгөө талаас сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах улс төр, үзэл суртлын болоод нийгмийн онцгой чухал үүрэг хүлээдэг институци билээ.

Сонгуульд санал автоматаар тоолоход зайлшгүй анхаарах асуудлууд

Сүүлийн жилүүдэд санал тоолох явцад дүнг өөрчилж будлиан гаргахаас сэргийлэх, сонгуулийн дүнг нэгтгэн зарлах үйл явцыг хурдасгах, хүний оролцоог аль болох багасгах зорилгоор сонгуулийг автоматжуулах нь түгээмэл хандлага болж байна.

Шударга сонгууль - Сонгуулийн зохион байгуулалтын зарим асуудал

ННФ-с гаргаж байгаа анхны дугаар Бодлогын асуудал цуврал сэтгүүлд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хянах үйл явц, сонгуулын хороодын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас зарцуулах, хянахтай холбоотой хуулийн одоогийн зохицуулалтыг олон улсын стандарттай харьцуулс

Олон улсын сонгуулийн стандартууд - Сонгуулийн эрх зүйн хүрээг тоймлон шинжлэх гарын авлага

Энэхүү гарын авлагад сонгуулийн янз бүрийн хууль тогтоомжид үйлчлэх боломжтой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг тодорхойлжээ. Эдгээр стандартууд нь аливаа сонгууль чөлөөт, шударга эсэхийг тогтоох үзүүлэлт болгон ашиглагадахад зориулагдсан байна.

Гарын авлагыг Ардчилал болон сонгуульд дэмжлэг үзүүлэх үлон улсын хүрээлэнгээс боловсруулан гаргасан ба Нээлттэй Нийгэм Форум “Төрийн ил тод байдал: Шударга сонгууль” сэдэвт үндэсний форумын оролцогчдод зориулан орчуулан хэвлэсэн юм. 

Ардчилсан сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа - Улс төрийн намуудад зориулсан ёс зүйн код

Дэлхийн янз бүрийн улс оронд сүүлийн үед батлан гаргасан, ардчилсан бүх оронд хамаатай, үнэ цэнэтэй байж болохуйц Ёс зүйн кодын хэд хэдэн баримт бичгийг Ардчилал болон сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн судлан үзжээ. Ёс зүйн код бүрийг тухайн орны ардчилсан үйл явцад томоохон сорилт тулгараад байсан үед боловсруулсан бөгөөд дотоодын сөргөлдөөнийг багасгах, айлган сүрдүүлэх явдлыг устгах, сонгуулийн явцад нээлттэй, чөлөөтэй, шударгаар өрсөлдөх уур амьсгалыг хөхиүлэн дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн байдаг.

Нээлттэй Нийгэм Форум “Төрийн ил тод байдал: Шударга сонгууль” сэдэвт үндэсний форумын оролцогчдод зориулан энэхүү Ёс зүйн кодыг орчуулан хэвлэсэн юм.

Сонгууль

Subscribe to Судалгаа