Дэлхийн янз бүрийн улс оронд сүүлийн үед батлан гаргасан, ардчилсан бүх оронд хамаатай, үнэ цэнэтэй байж болохуйц Ёс зүйн кодын хэд хэдэн баримт бичгийг Ардчилал болон сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн судлан үзжээ. Ёс зүйн код бүрийг тухайн орны ардчилсан үйл явцад томоохон сорилт тулгараад байсан үед боловсруулсан бөгөөд дотоодын сөргөлдөөнийг багасгах, айлган сүрдүүлэх явдлыг устгах, сонгуулийн явцад нээлттэй, чөлөөтэй, шударгаар өрсөлдөх уур амьсгалыг хөхиүлэн дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн байдаг.
Нээлттэй Нийгэм Форум “Төрийн ил тод байдал: Шударга сонгууль” сэдэвт үндэсний форумын оролцогчдод зориулан энэхүү Ёс зүйн кодыг орчуулан хэвлэсэн юм.
Ардчилсан сонгуулийн кампанит ажлын үеэр улс төрийн намуудын зан үйлдэлд хэрэглүүштэй гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг үндсэн стандартууд байдаг.
Ардчилал болон сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгээс сонгуультай холбоотой үйл ажиллагааны Ёс зүйн гурван код боловсруулсаны нэг нь Ардчилсан сонгуулийн кампанит үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын ёс зүйн код юм.
Тус Хүрээлэн 1997 онд Сонгуулийг мэргэжлийн үүднээс ёс зүйтэйгээр ажиглах, Сонгуулийг мэргэжлийн үүднээс ёс зүйтэйгээр зохион байгуулах Ёс зүйн кодыг тус тус гаргасан байна. Эдгээр кодыг боловсруулахдаа засгийн газар, улс төрийн намууд, хувь хүмүүс бүгд олон намын плюрализм ба ардчилсан үйл явцад үнэнч гэсэн ойлголтод тулгуурлажээ.