Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хяналт тавих талаар тавьсан саналыг Сонгуулийн Ерөнхий Хороо дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдэв. Сүлжээний гишүүн байгууллагууд сонгогчдын нэрийн жагсаалт, санал тоолох ажиллагаанд мониторинг хийхэд сонгуулийн хороодын зүгээс дараах байдлаар дэмжлэг үзүүлэх юм. Үүнд:
-
Сүлжээнээс томилсон ажиглагчид өөрсдийн санал өгөх хэсгийн хороод дээр сонгогчдын төлөөлөгчдөөр саадгүй бүртгүүлэн санал тоолох үйл явцад ажиглалт хийх боломжоор хангана.
-
Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн хүрээнд Баянзүрх дүүргийн 24 хорооноос түүвэрлэн авсан сонгогчдын нэрс тус дүүрэгт ажиллах сонгуулийн хэсгийн хороод дээр ил тавьсан нэрийн жагсаалтад үнэн зөв орсон эсэхийг шүүж нягтлах боломжоор хангана.
-
2008 оны УИХ-ын сонгуулиар 22-р тойргийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингоор илэрсэн зөрчил энэ удаагийн сонгуулиар арилсан эсэхийг мөн давхар шүүж нягтлах боломжоор тус тус хангана.