Улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавих

Румынд намын санхүүжилт нь (i) mөрийн санхүүжилт, (ii) xувийн эх үүсвэр, (iii) хандив гэсэн урван эх үүсвэрээс бүрддэг байна. Төрийн санхүүжилтэд дараах шалгуурыг баримталдаг:

  • Намуудад өгч буй улсын татаас = ДНБ-ний 0,04%
  • Сүүлчийн сонгуульд авсан саналын тооноос хамаарч улсын татаасыг хувиарлана (орон даяар болсон сонгуульд 75 %-ийг, орон нутгийн сонгуульд 25 %-ийг тооцоолсон)
  • Сонгогдох эрхтэй албан тушаалд эмэгтэйчүүдийг дэмжсэн намуудыг урамшуулдаг. 

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Румыны Олон нийтийн бодлогын хүрээлэнгийн мэргэжилтэн Дору Франтескү тавих илтгэл

Румын дахь улс төрийн өнөөгийн байдал

1.      Загсийн газрыг Либерал нам бүрдүүлсэн (мөн Унгарын Цөөнхийн Нам)

2.      Ерөнхийлөгч Ардчилсан Нам (Христийн Ардчилсан Үзэлтнүүд)-ын харьяалалтай

3.      Парламентад хамгийн их суудалтай нам нь Социал-Демократ Нам

= >   3 хүчний тэмцэл үйлчилж нэг нь нөгөөгийн авилга авсан талаар илрүүлдэг.

Румын дахь улс төрийн өнөөгийн байдал            

-         2008 оны 5 сард орон нутгийн сонгууль болно

-         2008 оны 8 сард Их Хурлын сонгууль болно

-         2009 оны эхээр Европын Парламентын сонгууль болно

-         2009 оны эхээр Ерөнхийлөгчийн сонгууль болно

Намын санхүүжилтийн эх үүсвэр:

-         Төрийн санхүүжилт:

-         Намуудад өгч буй улсын татаас = ДНБ-ний 0,04%

-         Сүүлчийн сонгуульд авсан саналын тооноос хамаарч улсын татаасыг хувиарлана (орон даяар болсон сонгуульд 75 %-ийг, орон нутгийн сонгуульд 25 %-ийг тооцоолсон)

-         Сонгогдох эрхтэй албан тушаалд эмэгтэйчүүдийг дэмжсэн намуудыг урамшуулдаг. 

-         Хувийн эх үүсвэр:

-         Гишүүнчлэлийн жилийн хураамж: Доод хэмжээнд тогтоогдсон 48 хүний цалингийн хэмжээнээс ихгүй байх; доод хэмжээнд тогтоогдсон 10 хүний цалингийн хэмжээнээс их гишүүнчлэлийн жилийн хураамж төлж байгаа гишүүдийн нэрсийг нийтэд ил болгох

    -      Хандив:

-         Сонгуулийн бус жилүүдэд ДНБ-ний 0,025%-иас хэтхэргүй, эсвэл сонгуулийн жилүүдэд 0,050%-иас хэтрэхгүй байх

-         Хувь хүнээс авах хандивийн хэмжээ нь доод хэмжээнд тогтоогдсон 200 хүний цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байх ба хуулийн байгууллагын хувьд мөн тоо нь  500-аас хэтрэхгүй байна.

-         Бараа, үйлчилгээний үнийн 20%-иас дээш хэмжээний хямдрал үзүүлбэл хандивд тооцогдоно.

-         Хэрэв нэг жилд өгөх хандивын хэмжээ нь доод хэмжээнд тогтоогдсон 10 хүний цалингийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд хандивлагчдын нэрсийг нууц байлгаж болно. ДНБ-ний 0,006%-иас дээш хэмжээтэй тэнцэх далд хандивыг намууд авч болохгүй.

-         Төрийн өмч болон гадаадын  этгээдэд (Европын Парламентын сонгуулийн компанит ажлын үед Европын намуудаас хандивлах бараа үйлчилгэээг үл тооцвол) хамаардаг бараа үйлчилгээг ашиглаж болохгүй;

Сонгуулийн зориулалтаар төрийн мөнгийг зарцуулах

Асуудлууд:

  1.            Татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар ашиглах
  2.            Төрхийн эрхэнд байгаа болон сөрөг хүчний намуудын хооронд тэнцвэрт бус байдлыг бий болгох

Эрх мэдлийн хуваарилалт:

-         Хяналтын байгууллага: Сонгуулийн Байнгын Хороо нь Засгийн газарт бус харин Их Хуралд захирагддаг боловч сонгуулийн зориулалтаар төрийн мөнгийг зарцуулах, намын санхүүжилтанд хяналт тавихад намын нөлөөлөл ордог

Хууль зөрчиж буй хэлбэрүүд:

-         Төрийн байгууллагуудтай гэрээтэй хувийн компаниуд нь төрийн эрх барьж буй намуудад хандив өгөх замаар мөнгө шилжүүлэх, ижил эзэнтэй бусад компаниуд болон сангуудаар дамжуулж мөнгө шилжүүлэх

Төрийн байгууллагуудтай гэрээ хийдэг хувийн компаниудийн шугамаар төрийн эрх барьж буй намуудад хандив болгон өгөх,

-         Хэвлэл мэдээллийг худалдаж авах: Монопольт эрхтэй төрийн байгууллагууд болон төрийн хяналтанд байдаг компаниуд хэрэгцээгүй сурталчилгаанд зориулж мөнгө төлдөг бөгөөд энэ нь эргээд улс төрийн нөлөөлөлд автсан мэдээ цацсан хэмээн намын удирдлагуудыг мэдээлдэг

-         Ядуу ард иргэдийн саналыг авахын тулд сонгуулийн компанит ажлын үеэр төрийн мөнгийг нийгмийн тусламж хэлбэрээр санал болгох

-         Намын хэрэгцээнд төрийн өмч (авто машин), үйлчилгээг (уулзалтын заал түрээслэн авах) ашиглах

-         Баяр наадам, концерт болон бусад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, намын удирдагчын эрх хэмжээнд өөрсдийгөө танилцуулах

-         Төрийн эрхинд байгаа намуудад хандив өргөж буй компани эзэмшигчид татвар төлөхгүй байх

-         Хэрэв намын дарга засгийн эрхэнд байгаа намынх бол тухайн хотод улсын санхүүжилт хийх

-         Сургууль болон эмнэлгүүдэд  хандив өгч байна хэмээн (компьютер) мэхэлж, сургууль эмнэлгүүд нь эргээд намын орон нутгийн салбарууд руу хандах хэрэгтэй болдог

Намын санхүүжилтийн механизм дахь ТББ-уудын оролцоо:

-         Улс төрчид, намын удирдлагуудад хуул, эрх зүйн талаар болон бусад улс орнуудын туршлагын талаарх ойлголтыг бий болгох

-         Сонгуулийн компанит ажлын үеэр төрийн төсвийн зарцуулалт болон намын зарцуулалт хуулийн дагуу байгаа эсэхийг хянаж, хууль бус зөрчлийн илрүүлж, хяналтын байгууллагуудыг арга хэмжээ авуулах талаар шахалт үзүүлэх

-         Олон улсын болон Европын оролцогчдод хууль зөрчсөн талаар мэдээлж, ингэснээр дотоодод өөрчлөлт хийх шууд бус шахалт үзүүлэх

-         Хууль, эрх зүйн сайжруулах, сайн туршлага нэвтрүүлэх талаар зөв шийдэлд хүрэх

Ирж буй орон нутгийн сонгуулийн ТБХ-ийн үйл ажиллагаа:

-         Тайлан гаргах шинэ журмын талаар намын нягтлан бодогч нарт заан сургах

-         Сонгуулийн компанит ажлын үеэр намын санхүүжилтийн хэрхэн хянах талаар сэтгүүлчдийг сургах

-         Сонгуулийн Байнгын Хорооны шинэ ажилтнуудыг сургах

-         Бэлтгэгдсэн сэтгүүлчдийн орон даяар хийсэн ажиглалтанд үндэслэн тайлан бичиж, Их Хурлын сонгуулийн компанит ажил эхлэхээс өмнө нийтэд зарлах

Дору ФрантескТөрийн Бодлогын Хүрээлэн (ТБХ) Бухарест ( doru@ipp.ro )

Сонгууль