Хорватын сонгуулийн хуульд нөлөөлсөн туршлага

1990-д оны эцсийг хүртэл Хорватын сонгуулийн хууль нь Монголын сонгуулийн хуулийн адил дотоодын иргэний нийгмийн төлөөлөгчдөд сонгуульд ажиглагчаар оролцох эрхийг хааж байв. Энэ хаалт хязгаарыг өөрчлөхөд ГОНГ ТББ-аас ямар нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан талаар энэ илтгэлд дэлгэрэнгүй дурджээ. 

Хорватын сонгуулийн хуулийг боловсронгуй болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааны туршлага

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Хорватын ГОНГ ТББ-ын мэргэжилтэн Драган Зэликийн тавьсан илтгэл

  • ГОНГ нь улс төрийн үйл явцад иргэдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1997 онд байгуулагдсан нам бус, олон нийтийн байгууллага юм.
  • ГОНГ нь сонгуулийн үйл явцад улс төрийнхний нөлөөллөөс ангид хяналт тавьж, иргэдийг өөрсдийнх нь эрх, үүргийн талаар гэгээрүүлэх, иргэд болон  тэдний сонгуульт төлөөлөгчдийн хоорондын харилцааг бэхжүүлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах, нөлөөллийн кампанит ажил өрнүүлэх, иргэдийн санаачлагыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
ГОНГ-ийн төсөл, хөтөлбөр
  • Төлөөллийн ардчилал – ГОНГ нь сонгуулийн системийн ардчилсан стандартуудыг хэвшүүлж, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог бэхжүүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
  • Оролцоот ардчилал – Хорватад оролцоот ардчилалын чанарыг сайжруулж, цар хүрээг өргөтгөх, улс төрийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

ГОНГ-ийн төсөл, үйл ажиллагаа

  • Иргэний нийгэм – Хорватын Иргэний Нийгмийн байгууллагуудын (ИНБ) үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн болон бүсийн түвшинд иргэдийн хөдөлгөөн, иргэдийн оролцоог дэмжих үйл ажиллагаа
  • Гадаад харилцаа – Төв Европын шилжилтийн орнуудад төлөөллийн болон оролцоот ардчиллын стандартыг бий болгох, барууны орнуудын байгууллагуудтай хамтарч ажиллах зорилгоор  явуулж буй үйл ажиллагаа

Хорват улс – Товч танилцуулга

  • 1990 онд анхны чөлөөт сонгууль явагдахаас өмнө Хорват улс Югославын Холбоот Улсын 6 социалист бүгд найрамдах улсын нэг байсан.
  • 1990 оны сонгуульд Франжо Тужманы ахалсан үндэсний үзэлт Хорватын Ардчилсан Холбоо (ХАХ) үндэсний хөдөлгөөн ялсан.
  • 1990-ээд оны дайны үед ХАХ, Ерөнхийлөгч Тужман автократ хэлбэрээр төрийн эрхийг барьж, нийгмийн бүхий л давхаргад нөлөөлөх оролдлого хийж байсан. Хорватын Радио, Телевизийг оролцуулаад ихэнхи хэвлэл мэдээлэл ХАХ-ын хяналтанд байсан. ТББ-уудыг төрийн эсрэг хэмээн буруутгаж, эдийн засгийн реформын хувьчлалын оролдлогуудыг бурууд тооцож байжээ.
  • Тужман 1999 онд таалал төгссөн.
  • Шинээр сонгогдсон төв-зүүний чиглэлийн 6 намын эвсэл болон шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Стефан Мешик ардчиллыг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлснээр 2000 онд Хорватад либерал өөрчлөлт, шинэчлэл хийгджээ.
  • 2003 онд ХАХ сонгуульд ахин ялж үндэсний цөөнхийн парламентын 2 гишүүн болон Социалист- Либераль намын дэмжлэгтэй засгийн газрыг бүрдүүлсэн. 
  • ХАХ-д дотоод шинэчлэл хийгдсэний дараа ардчиллыг хөгжүүлж, Хорватыг Европын Холбоонд ойртуулсан байна. 
  • 2007 онд ХАХ ахин ялж үндэсний цөөнхийн гишүүд, Социалист- Либерал Нам, Тариачдын Намын эвслийн Засгийн газрыг байгуулжээ.
  • Өнөөдөр Хорват улс ЕХ-ны гишүүнд нэр дэвшигч гэсэн албан ёсны статустай 
  • Хорват нь ард түмний саналаар сонгогддог Ерөнхийлөгчтэй, парламентын ардчилсан тогтолцоотой. Хрватски сабор (Их хурал) нь хууль тогтоох байгууллага юм. 
  • Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдэлтэй. Сайдуудыг Ерөнхий сайд Их хуралтай зөвшилцөж сонгоно.
Сонгуулийн зохицуулалт
  • 1998 оны орон нутгийн, 1999 оны парламентын сонгуулиас өмнө сонгуульд иргэний нийгмийн хяналт явуулах эрх зүйн зохицуулалт байгаагүй.
  • 1997 оны орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) ГОНГ-ыг сонгуулийн ажиглалт явуулахыг хориглож, цагдаа нар ГОНГ-ийн ажиглагчдыг санал хураах байруудаас хомроглон баривчилж байсан.
  • Сонгуулийн хуулийг сонгуулиас өмнөхөн удаа дараа өөрчилж ирсний улмаас  сонгууль бүрт өөр өөр хуулиаг зохицуулагдаж ирсэн.  (2001 оны орон нутгийн сонгуулийн өдрөөс 1 сарын өмнө сонгуулийн хууль өөрчлөгдсөн)
  • Хорватын СЕХ нь санал хураахаас хэдхэн долоо хоногийн өмнө “Заавал биелүүлэх журам” гаргасан ба түүндээ сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар журам цоо шинээр оруулах жишээтэй.
Нөлөөллийн Стратеги
  • Судалгаа, Дүн шинжилгээ
    -    Тодорхой асуудал дээр олон нийтийн анхаарал  татах зорилготой бол олон талын үзэл бодлыг тусгасан цогц мэдээлэл цуглуулах нь маш чухал байдаг.
    -    Тухайн асуудлын талаар гүнзгий мэдээлэлтэй байж, тухайн нөхцөл байдлийг хэвээр үлдээвэл гарах үр дагаварын талаар таниулах
    -    Хууль, эрх зүйн харьцуулсан анализ хийх, олон улсад зөвшөөрөгдсөн стандарт болон туршлагыг нэвтрүүлэх нь мөн ач холбогдолтой.
  • Кампанит ажил
    -    Хийж буй ажилдаа олон нийтийн дэмжлэгийг олж авахын тулд тэмцлийн сэдэв болох асуудлаа энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд ойртуулж ойлгуулах шаардлагатай болдог. 
    -    Олон нийтэд хэрхэн хүрэх, хэзээ, хаана, ямар хугацаатай, яаж нийтэд мэдээлэл хүргэх гэх зэрэг шийдвэр гаргах ёстой болдог.
  • Кампанит ажил
      Дээрх үйл ажиллагаанны хүрээнд олон хүний гарын үсэг бүхий өргөдөл гаргах, төв талбай болон хөл ихтэй бусад газруудаар мэдээллийн самбар гаргах, танилцуулах хуудас болон бусад хэвлэмэл материал тараах, мессеж өгсөн цамц өмсөх,  олон нийтийн цуглаан дээр  тухайн асуудлаа дэвшүүлэх зэрэг ажил хамрагдана.
  • Хэвлэл мэдээлэл
    -    Хэвлэл мэдээлэлтэй сайн харилцаа тогтоож, тэрхүү харилцаагаа хадгалан нь урт хугацааны үйл явц бөгөөд энэ нь нөлөөллийн кампанит ажил зохион байгуулж буй ямар ч байгууллагад чухал юм.
    -    Хэвлэл мэдээлэл нь тухайн байгууллагын үйл ажилагаанд анхаарлаа хандуулж, олон нийтэд хүргэхээр зорьж буй сэдвийг сонирхох ёстой юм. Олны анхаарал татаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийн мэдээ тараах, сэтгүүлчдэд ярилцлага өгч, байгууллагын нөлөөллийн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээлэлд байнга мэдээлэх замаар хэвлэл мэдээлэлтэй холбоотой ажилладаг.
  • Шууд лобби 
    -    Тухайн асуудал хэвлэл мэдээллийн сэдэв болсон цагт олон нийтийн анхаарал асуудалд чиглэгдэж, шууд лобби хийж эхлэхэд таатай нөхцөл бүрддэг. 
    -    Шийдвэр гаргагчдад захиа, И-мэйл бичих хэлбэрээр мэдээлэл явуулж, нөхцөл байдлыг тайлбарлаж өөрчлөлт шаардлагатай байгааг ухуулна. Мөн шийдвэр гаргагч нартай уулзан, юуны учир тухайн асуудалд анхаарлаа хандуулах нь чухал байгааг  тайлбарлан танилцуулж, бодитой арга хэмжээ авахуулахад нөлөөлөх, өөрсдийн үйл ажиллагаандаа дэмжлэг авахаар лобби хийнэ.
    -    1999 онд ГОНГ 2 сарын хугацаанд төрсөн өдөр нь болох парламентийн гишүүдэд төрсөн өдрийн мэндчилгээний хамтаар Сонгуулийн хуулийг өөрчлөх төсөл илгээж байсан (сонгуулийн хуулинд иргэний нийгмийн  хяналтын тухай зохицуулалт оруулах  лобби)
    -    Шууд лобби хийх үйл ажиллагаанд олон улсын байгууллагаас дэмжлэг авах нь ашигтай байдаг. Тухайлбал, тухайн асуудлын хүрээнд шийдвэр гаргагч нарт шахалт үзүүлэхэд тэднээс дэмжлэгийг хүсэх гэх зэргээр хамтран ажилладаг.
    -    Асуудлыг шийдвэр гаргагч нарт тайлбарлахдаа аль аль талдаа ашигтай, олон улсын стандартад нийцүүлсэн байх нь үр дүнтэй байдаг.
    -    Олон нийтийн илтгэл, бага хурал, мэргэжилтнүүдийн яриа хэлэлцээний үеэр лобби хийх нь мэтгэлцээн өрнүүлэх, шийдвэр гаргагч нараас шууд хариу авахад тохиромжтой арга байсан.
  • Эрх зүйн арга хэмжээ
    -    Хэрэв лобби бүтэхгүй бол шүүхэд ханд!
    -    Хууль шүүхийн хүрээнд арга хэмжээ авч, заалдах нь тухайн улсын хуулийн тогтолцооноос хамаараад сонгуулийн хуулийн дутагдалтай талыг батлан, өөрчлөлт оруулахад маш хэрэгтэй арга байдаг.  ГОНГ нь үндсэн хуулийн шүүхэд хандан хуулийн хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулсан туршлагатай. Энэхүү аргыг ашиглахын тулд хуулиа сайтар судалсан байх, шүүхийн системийн талаар мэдлэг болон тэвчээр шаардлагатай байдаг. Шүүхийн үйл явц маш их цаг авах ч хэрэв амжилттай болж чадвал, тухайн байгууллага олны итгэлийг хүлээн нэр хүнд нь өснө.
ГОНГ-ын амжилтын түүх - Сонгуулийн хуулинд иргэний нийгмийн хяналтын зохицуулалт бий болгосон нөлөөллийн туршлага

 

  • Үндсэн Хуулийн Шүүхийн байр суурь, 1998
    -    1997 онд иргэний нийгмийн байгууллагуудыг  санал хураах өдөр ажиглалт явуулахыг хориглосон
    -    1998 онд ГОНГ, Хүний эрхийн Хэльсинкийн Комисстай хамтран санал хураах байранд иргэний нийгмийн ажиглагчдыг байлцуулах талаарх байрь сууриа илэрхийлэхийг Үндсэн хуулийн шүүхээс хүссэн нь амжилт олсон.
  • Сонгуулийн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 1999 (“Жүржийн нэмэлт, өөрчлөлт")
    -    1999 онд ХАХ нь Сонгуулийн тухай шинэ хуулийн төсөл санаачилсан нь ГОНГ болон иргэний нийгмийн ажиглагчдын хувьд боломж авчирсан.
    -    Нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан хэдэн сарын хугацаанд шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналтын талаар хуулийн заалт шинээр бий болгохыг дэмжсэн 27795 хүний гарын үсгийг Хорватын 28 хотоос цуглуулсан. Үр дүн нь бидний санаачилсан иргэний нийгмийн хяналтын талаар заалтуудын төслийн ихэнхи нь Хорватын Парламентын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт болон батлагдсан явдал юм.
  • Сонгуулийн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт, 1999 (“Жүржийн нэмэлт өөрчлөлт")
    -   Нэмэлт өөрчлөлт нь Сонгуулийн тухай хуулийн 107-р заалт болон орсон бөгөөд энэ нь сонгуулийн үйл явцыг хянах эрх зүйн үндэслэлийг нам бус ажиглагчидад буй болгож өгсөн юм.

Туршлага

  • Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нөлөөллийн кампанит ажлын гаргасан амжилт, алдаагаа дүгнэхүй сургамж болох зүйл олон байна.
  • Нөлөөллийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд сайтар бодож боловсруулсан төлөвлөгөө шаардлагатай. 
  • Сонгуулийн хуулийн талаарх олон асуудлуудын дундаас онцын чухал гэсэн асуудлыг тодорхойлох, нөлөөллийн ажлыг сараар эсвэл долоо хоногоор төлөвлөх, тодорхой нэг асуудалд нөлөөллийн стратеги, арга хэрэгслийг сонгох, хамтран ажиллагч болон эсрэг талаа тодорхойлж, маш тодорхой лобби, хэвлэл мэдээллийн стратеги боловсруулах
  • Тулгарч болзошгүй бэрхшээлтэй асуудлыг  урьдчилан таамаглаж, тэдгээрт аль болох олон хариулт олох
  • Нөлөөллийн стратегидаа тусгасан гол байгууллагууд, хувь хүмүүстэй хамтрах (үүнд байнгын хороод болон Их хурлын гишүүд, Засгийн газрын албан хаагч, СЕХ, Үндсэн Хуулийн Шүүх, сонгуулийн ажилтнууд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллага г.м ), уулзалт, болон олон нийтийн ажил зохион байгуулах, тухайн асуудалтай холбогдох бүх мэдээллийг алдалгүй ажиглаж байх (Их хурлын хэлэлцэх асуудал, сонингийн хайчилбар, бусад төсөл, санаачлага г.м)
  • Нөлөөллийн кампанит ажлыг эхлүүлэх цаг хугацааг зөв сонгоход гадаад, дотоод хүчин зйүлүүд нөлөөлөх ба эдгээр хүчин зүйлийн талаар кампанит ажил эхлэхээс өмнө мэдэж, өөртөө ашигтайгаар хэрэглэх нь зүйтэй. 
  • Нөлөөллийн кампанит ажилд нөлөөлөх хүчин зүйлүүдийн ихэнхи нь гадны хүчин зүйлүүд байдаг бөгөөд, ажил хойшлогдож болзошгүй нөхцлүүдийг тусгасан цаг хугацааны төлөвлөгөө гаргах нь ухаалаг хэрэг болно. Тодорхой нөхцөл байдал үүссэн нөхцөлд дагах Б төлөвлөгөө,  В төлөвлөгөө бэлдэх нь аливаа бэрхшээл үүсэхэд бэлтгэлтэй байж амжилтад хүрэхэд тустай. 
  • Нөлөөллийн кампанит ажлын стратегийн янз бүрийн хувилбарыг хослуулах нь ашигтай байдаг. 
  • Олны өмнө ил гарч, зарим үед хатуухан дуугарч байх нь шийдвэр гаргачдын анхаарлыг татаж, цаашид дэмжлэг олж авах нь хуульд өөрчлөлт оруулах, батлах үйл явцыг түргэсгэдэг.
  • Алхам алхмаар – Зарим үед нөлөөллийн ажиллагаа амжилттай, зарим үед амжилт багатай байна. Иймд нөлөөллийн үйл ажиллагаа тогтмол байх нь чухал. 

Баярлалаа!

Драган Зелиш
dragan@gong.hr 

Сонгууль